14

378 25 3
                                    

Би "Хайртай.." гэсээр Сэүнийг тэврэн уйлна

Би "Би ч гэсэн чамд хайртай зөндөө их хайртай" гээд Сэүний цээжинд нүүрээ наан уйлна

Би "Дөнгөж амьдрал минь бүтэн болж байхад чи байхгүй болчихвол би яах юм! У Сэүн"
.
.
Пак Гичол гараа барьсаар яргалан дуугарч барилгаас гарах гэж байтал урдаас нь цагдаа нар гарч ирэн баривчлан машиндаа суулган авч гарлаа...

Удалгүй зөрөн эмнэлэгийн машин ирэн Сэүнийг дамар дээр хэвтүүлэн машин руугаа авч явав

Одоо үнэхээр яах учраа олохгүй байна. Дэмийн уйлхаас өөр хийж чадах юм алга. Яагаад нэг нь арай гэж ирсэн байхад нөгөөхийг нь авч явах гээд байгаа юм бэ! Надад арай л дэндүү хандаад байгаа юм биш үү?

Машинд орон Сэүнд хүчилтөрөгч залган дусал хийнэ

Би Сэүний гараас атган хэнд ч юм түүнийг амьд үлдээгээч гэж залбирна.
____________

5 цаг үргэлжилсэн хагалгаа дуусч эмч гарч ирлээ

Би "Эмчээ юу болсон бэ?"

Эмч "Хагалгаа амжилттай болсон бууны сум яг амин цэгийг нь онох шахсан болохоор зүрх нь 2 удаа зогссон"

Би "Хэзээ ухаан орох бол?"

Эмч "Удахгүй байх аа"

Би "Баярлалаа"

Сэүний хэвтэж байгаа өрөөнд орж ирэн түүнийг харахад л нулимс урсана.

Зүрх зүсэгдэж хэдэн хэсэгт хуваагдсан юм шиг л санагдаж байна. Охиноо үхэхэд яг ийм мэдрэмж төрж байсан би хэнд хэрэгтэй юм бэ? яагаад ганц хүн хамгаалчихаж чаддаггүй байна аа

Би Сэүнийг хамгаалах ёстой байсан энэ миний даалгавар байсан даанч би даалгавараа биелүүлж чадсангүй...

Сэүний орыг дэрлэн хэсэг уйллаа. Юу ч дээрдэхгүй байна

Би "Сэүн хурдан сэрээрэй"

Гэнэт хаалгаар хүн орж ирэхэд харвал Хёни Чанүг 2 байлаа.

Чанүг "Юу болсон юм?"

Хёнт "Ээжээ" гээд ирж тэвэрлээ

Би "Г.гичолд буудуулчихсан"

Чанүг "Заавал нэг нь бэртэж байх юм аа! Новш гэж"

Хёнт "Ээжээ битгий уйл аа"

Би "Ойлголоо ээж нь одоо уйлалгүй ээ за" гэсээр нулимсаа арчлаа

Сэүнийн сахин эмнэлэг дээр хонохоор болсон болохоор Хёни Чанүг 2 ч бас энд сахиж хонохоор болов.

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now