15

403 29 1
                                    

Эмнэлэг дээр ирэн Сэүний өрөөрүү ороход Сэүн нэг цаас барьчихсан хөдлөлгүй гөлрөнө

Би "Юу юм?" Гэхэд гялс нөгөө цаасаа нуулаа

Сэүн "Ю.юу ч биш ээ"

Би "Нуугаад байлгүй гаргаад ир"

Сэүн "Чи хараад хэрэггүй ээ, компаний баримт байгаа юм аа"

Би "Зза"

Сэүн "Шүүх хурал нь юу болсон?"

Би "Бүх насаар нь шоронд хорихоор болсон" би бол дотроо аймар баяртай байна

Сэшн "Ашгүй дээ одоо яах бодолтой байна?"

Би "Хёниг аваад түр зуур чимээгүй тайван газарт очно оо"

Сэүн "Би тэгээд яах юм?"

Би "Биеийг чинь эдгэртэл би явахгүй ээ"

Сэүн "Сони хэрвээ би Х.хёнигийн а.аав байвал чи яах уу?"

Би "Чи юу яриад байгаа юм? Тийм байх боломжгүй биздээ?"

Сэүн "Үгүй ээ би яг аав нь гэж хэлээгүй шдээ хэрвээ тийм байвал яах вэ? л гэж асуусан"

Би "Сайн мэдэхгүй байна аа"

Сэүн "Ингэхэд одоо Каладор байхгүй болчихсон юм чинь чамд намайг хамгаалах хэрэг байхгүй биздээ?"

Би "Ер нь бол тийм"

Сэүн "Чи тэгвэл явах уу?"

Би "Явах байх аа"

Сэүн "Битгий яв" гээд гарнаас татаж байгаад тэвэрлээ

Сэүн "Миний сэтгэлийг мэдчихсэн юм чинь битгий яв надаас битгий холд"

Би "Ингэхэд сэтгэл гэж юу яриад байгаа билээ" гээд жоохон тоглоом хийлээ

Сэүн "Нөгөө яагаав дээ... нэг тийм юм байдаг даа.." гээд баахан тойруулаад байлаа

Би "Юу юм бол доо..."

Сэүн шийдэмгүй босч ирээд "Хайртай... Би чамд хайртай юм чинь юу ч болж байсан уучлаарай" гэж хэлээд босож зогсон нуугаад байсан юмаа итгэлгүй ардаасаа гаргаж ирэн надад өглөө

Сэүн "Боломжгүй гэж бодсон ч сонин санагдаад эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэчихсэн юм аа"

Нөгөө цаасыг нь нээгээд үзвэл үнэхээр л эцэг тогтоолгох шинжилгээний хариу байлаа. Хамгийн сүүдийн хуудсанд улаанаар 99.02% гэж бичсэн байх нь шууд л анхаарал татлаа

Би "Үгүй байлгүй дээ"

Сэүн "Би ч гэсэн үнэхээр шоконд орсон Хёниг өөрийнхөө охин байна гэж зүүдлээчгүй явсан" гээд тэврээд "Сони намайг уучлаарай ганцааранд чинь тийм том ачаа үүрүүлчихээд өөрөө мэдээчгүй явж байдаг би үнэхээр тэнэг юм уучлаарай Сони

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now