6

446 30 1
                                    

Сэүн "Май" гэсээр тортой юм өглөө

Би "Юу юм?"

Сэүн шилбээ илэн "Яахав бэлэг гэх юм уу даа, уржигдар намайг аварсан бас надаас болоод утасгүй болчихсон болохоор чинь авсан юм" гэв

Нөгөөхийг нь задалж үзвэл шинэ утас байлаа. Үгүй ээ энэ хүн чинь

Би "Буцаагаад ав аа" гээд буцан түүнрүү өгөх гэв

Сэүн "Тийм юм байхгүй ээ, чи тэгээд яах гэж байгаа юм? Утас ч үгүй ажилтайгаа ч холбогдож чадахгүй байгаа биздээ? Тийм болохоор зүгээр л ав"

Би "Зза баярлалаа" гээд Сэүнрүү харан инээмсэглэлээ "Энэ харин миний талархсан сэтгэлийн илэрхийлэл" гэчихээд хурдан төв царайгаа гаргалаа

Сэүн "Еээ Сони нөгөө 3-ыг мартчихсан байна шд" гээд хэлээ гаргана

Би "Тэр 3 ямар хамаатай юм"

Сэүн "Үхчихвэл яах юм?"

Би "Би 13 хүн алж үзсэн хүн"

Сэүн "Би тэгэхээр алуурчинтай амьдраад байгаа хэрэг үү? Бурхан минь" гээд зайгаа барьлаа

Би "За маялаад байлгүй зоорь луу оръё" гээд бэлэгээ барьсаар зоорь луу явлаа

Зоорь луу ороход нөгөө 3 чинь бүр өөрсөдтэйгөө эвлэрцэн хөдөлгөөнгүй сууцгааж байлаа

Тэдний өмнө очоод амных нь скочыг авахад урдаас баахан ойлгомжгүй юм ярьлаа

Би "Гичол явуулсан уу?" Гэхэд 3лаа юу ч хэлсэнгүй

Би "Та 3 өлсөж байна уу?" Гэсэн чинь харин гуравуул гурвуулаа толгой дохино өлөн 3 амьсгаа вэ?

"Тэгвэл та 3-ыг хэн явуулсныг хэл тэгвэл яахав та нарыг явуулья Пак Гичол мөн үү?"

Нөгөө 3 чинь бие биелүүгээ харж харж байснаа толгой дохилоо

Би "Сайн байна тэгвэл та 3-ыг суллахаар Гичол новшид очоод дахиад явуулсан ч болно шүү тэр үед харин буцаад явуулахгүй л байх шүү гээд дамжуулчихаарай аан тийн" гээд нэгнийх нь чихэнд шивнэлээ

Би "Ойлгосон уу?"

"Ойлголоо эгчээ"

Би "За битгий давраад байгаарай!"Гээд шинэ утсаа задлан хэсэг хугацаа өнгөрлөө. 3 баачкагийнхаа зургийг аваад

"Гичол юу гэж хэлж та 3-ыг явуулсанг хэлээтэх үгүй бол чиний чихэнд шивнэсэн зүйл чинь чамд ч гэсэн нөлөөлнө шүү" Гээд бичлэг хийлээ

"Босс У Сэүн гэдэг залуугийн гэрт ороод дуусга гэсэн. Бас таныг болж өгвөл алчихгүйхэн шиг аваад ир гэсэн"

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now