3

36 7 0
                                    

~Сэжоны талаас~
Үнэндээ эхнэрийн минь бие муудахад биеийн минь тал хэсэг мэдээ алдсан мэт хүнд оргино. Хамгийн их хайрладаг хүний минь амьсгалж ч чадахгүй дүр зургийг харахад хичнээн хэцүү байсан гээч. Гэхдээ хэцүү байлаа гээд эцэг хүн охидынхоо сэтгэлийг унагаахгүйн тулд хирэндээ л хичээн хөмхийгөө зуусаар байв.

Эхнэр өвдөөд 2хонож байтал сургуулиас залган маргааш ирж ажлаа амжуулаад явахыг хэлэв.

Сургууль дээр очсон ч миний ухаан эмнэлэгт өвчинтэйгөө тэмцэх эхнэр дээр минь байлаа. Ажил төрлөө хэд хоногтоо ирэхгүй болгон зохицууллаа. Өрөөндөө орж хэрэгтэй зүйлсээ аваад явах гэж байтал Аюү ороод ирлээ. Яг тэр надад хэрэгтэй байсан зүйлийг өгөн тайвшруулах мэт нурууг минь иллээ. Түүнээс охидын хараад өгөхийн гуйхад тэр ч зөвшөөрсөн юм.

Охид байнга эмнэлэг дээр байгаад ядарч байгаа байх ядаж гэртээ харах хүнтэй байж байг гэж бодон Аюүг гэртээ аваачсан юм.

Эмнэлэн дээр очих эмчтэй уулзаж яах ийх тухай ярилцав. Харин эмч надад дэлхий дээр байж болох хамгийн том цочроог өгсөн юм. Эхнэр минь эдгэшгүй хүнд өвчтэй гэж. Яг одоо түүний минь оронд намайг өвдүүлэхгүй яавдаа гэж өөрөө өөртөө л хэлнэ.

Гэрт очоод охидын царай руу ч харж чадсангүй. Яаж ийм зүйлийг хэлэх билээдээ. Харин хамгийн их ойлгох хүн нь Аюү мэт санагдаж гэртээ хонохыг урьлаа, ярилцахаар өрөөнд нь ортол тэр байсангүй. Гэхдээ угаалгын өрөөнд байгааг нь сайн мэдэж байлаа. Яг тэр үед миний дотор яг л миний эсрэг хүн орсон мэт өөрийгөө захирч чадахгүй нэг нүдээ нээхэд л зөвхөн эхнэр минь хүрдэг биенд нэгэн бүсгүй хамаа замбараагүй хүрэн хэвтэнэ. Хар дарсан зүүд мэт байсан ч тэр бүсгүй энгэрт минь тухтай гэгч нь хэвтэнэ.

Өөрийгөө зүхсээр түүнээс холдлоо. Өрөөнөөс гарахад аль хэдийн өглөө болсон байлаа. Усанд орчихоод хувцаслан  гарч ирэхэд бага охин Инбинь надруу жигшиж буй харцаар харсан юм. Анх удаа л миний хамгийн хайртай зөвхөн миний талд ордог эрх  нялх охин минь надруу хялам хийн хажуугаар зөрсөн юм.  Удаачгүй эмнэлэгээс дуудан бид 4хам хум явсан юм.

Баяртай ч гэмээр юм уу гунигтай ч юм уу тийм л сонин мэдээ...
Эхнэр чинь эдгэшгүй хүнд өвчтэй гэхдээ амьдрах хугацаа их байна. Гол нь байнга харж сувилаж байх хэрэгтэй. Түүнээс биш яг эрүүл хүн шиг үлдсэн хугацаандаа амьдрах байх.

Энэ үг л миний амьдралыг хэсэг хугацаанд бараан болгосон бодолд тод өнгө авч ирэх шиг болж билээ. Байгаа цаг мөч бүрээ түүнтэйгээ хамт байж үлдсэн хором бүрийг түүний төлөө өнгөрүүлэхээр шийдсэн юм.

Аюүтэй уулзан харьцаагаа ч таслан тэр явдлыг мартахаар шийдээд байлаа.
Гэхдээ хэдэн сарын дараа дахиад л амьдралыг минь сүйрүүлэх зүйл тэр хүүхэн хэлсэн юм. Нэгэнт л хийсэн хэрэг миний буруу учраас зүгээр л хүлээн зөвшөөрч эхнэрийгээ гомдоохгүй гэсэн бодолд л дарагдана.

Өөр хүүхэн жирэмсэн болгосон гэдгээ хэлэхэд эхнэр минь үнэхээр л надад гомдож цөхөрсөн харцаар харан хацрыг нь нулимс даган урсана. Түүнд бүх үнэнээ хэлэн уучлалт гуйсаар л сууна. Яг энэ үед л түүнийгээ эхнэрээ болгож хайрласандаа үнэхээр их баярласан юм. Тэр минь намайг уучилж хүүхдийг минь хүртэл өсгөнө гэж ярьсан.

Цаг хугацаа нилээн их өнгөрчээ. Аюү хүүхдээ бидэнд өгөөд аль хэдийнээ 2жил болжээ. Хүү минь том болсоор. Эхнэр минь хэдий надад гомдож явдаг ч хүүг минь бусдаас дутаахгүй хайр халамжаараа өсгөж яг л өөрөөс гарсан мэт хайрлана. Хүү гаргавал өгнө гэж ярьсан нэрээ хүртэл эхнэр минь өгсөн. Пак Чанёол бидний бага хүү. Хүү минь ч бас ээждээ маш их хайртай үргэлж миний талд биш ээжийнхээ талд ордог. Охид маань эрэгтэй дүүтэй болсондоо маш их баярласан. Бид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай гэр бүл байх.

Би ч мөн амьдралаа шинээр эхлүүлэн хувьдаа жижигхэн бизнес эхлүүлэн тэр маань ч маш амжилттай өсөн дэвжиж яваа. Хүүхдүүд минь томорсоор л...

Za mnaihaan vote daraarai ene zohioldoo aygu hairtai bi ni buh hairtai jujigchid duuchdaaraa bichij baigaa bolohoor ter baihaa ih goy baidgiin za vote daraad comm bicheerei

📌Fault of life📌Where stories live. Discover now