6

28 5 2
                                    

Инбинь машинаа асаан хөдлөхдөө зүрхнийхээ гүнд харамсал дүүрэн шүүрс алдана.

-ингээд ээжгүй бас аавгүй болдог байжээ гэж Чаёоныг гомдолтой аргагүй хэлэхэд Минёон толгой дохиж Инбинь хялам хийхэд машин чимээгүй байдалд автана.

Инбинь: за тэгээд ороод хүнд муугаа үзүүлээд уйлаад байгаарай. Аав минь байхгүй болохоор Аюү авгайд бидэн шиг хэрэггүй хүмүүс байхгүй биз хэмээн санаа алдав.

Минёон: Чанёол яах бол хэмээн цөхөрсөн дуугаар хэлэн 2дүү рүүгээ харав.

Инбинь: Чанёол бидэнтэй хамт өссөн ч Аюү эгчийн төрсөн хүү. Тийм учраас яахыг ирээдүй харуулах биз.

Чаёон: одоо яанаа. аавын хөрөнгөөс бидэнд юм олдох болов уу?

Инбинь: эхлээд аавыгаа гаргаж өгье. Дараа нь энэ талаар. Гэхдээ энэ талаар нэг их горьдоод хэрэггүй байх. Аюү эгч манай гэр бүлрүү бүтэн 10,20жил өнгөлзөөд 5 жилийн өмнө хүссэнээ авч чадсан. Аав минь ерөнхийдөө мэдсэн биз. Бас ч гэж бидэнд чамлахааргүй юм өгсөн.

Минёон: паах. тэр мөнгийг одоо хэдэн жил хэрэглэх юм гэж хэлэн урвайсаар буув.


Талийгаач Сэжоны хайртай 3 охиныг орж ирэхэд тэнд байсан бүх хүмүүс ярагдан зам тавьж өгөв.

- аав хаана байна вэ?

- ийшээ ор хүүхдүүдээ

Аюү зөөлөн дуугаар хэлж охидыг талийгаачийн байгаа өрөөнд авч оров.

- аав аа

Охид эцгийнхээ өмнө зэрэгцэн сөхөрч суугаад хэсэг уйлалдав. Инбинь эцгийнхээ хучсан том цагаан даавууг сөхөж биеийг нь гүйлгэн хараад буцаж даавуугаараа нямбайлан хучиж, толгойг нь энхрийлэн илснээ царай нь хувиран хиртхийн цочихыг ганцхан Аюү л анзаарав. Эцгийнх нь бие ямар ч шарх сорвигүй хэрнээ чихнээс нь цус гарсан нь тодорхой байлаа.

Инбинь: эмчид үзүүлсэн үү?

Охины харц ширүүсэж хөндий дуугаар асуухад Аюүгын зүрхээр ширхийн хатгуулж: "айхтар муу шулам юмаа, бага нь байж. Эцгийгээ гадны нөлөөгөөр үхсэн гэж бодоод байгаа юм байхдаа. Юу олж долоохыг чинь харъ л даа муу шулам. Сухо харин гайгүй хийж гээч. Хулхыг нь цоо хатгана гэдэг хамгийн цэвэр арга бололтой" хэмээн бодов.

Аюү: ердөө гэнэтийн явдал боллоо. зүрхээ дараад унасан. тэгээд зүрх нь зогсчихлоо. түргэн ирэхэд өнгөрчихсөн байсан. гээд нүдээ даран тонгойв.

"тийм байх даа чи. юу хийчихээд зогсож байгаа болоо муу хорчин авгай." гэж Инбинь бодон өөр тийшээ харав.

Инбинь: Чанёол хаана байна?

- эгч ээ би байна гэсэн дуунаар Инбинь толгой өргөн харвал нүдээ хавдтал уйлсан залуу хүү ойртон ирэв. Инбинь эцэг нэгт дүүгээ өрөвдөн харж:

- аавыг эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна хэмээн захирав.

Аюү: охин минь заавал тэгж ажил удаад яахавдээ. нэгэнт өнгөрчихсөн хойно босгоод ирж чадах биш.

Инбинь: би аавынхаа үхлийн шалтгааныг мэдэх хэрэгтэй байна. Бас аавыг гал голомт буюу манайхаас гаргана. Компаний гүйцэтгэх захирлуудтай ярьж оршуулах үйл ажилыг би хариуцна. Охины үгэнд дүрсхийн уурлаж, гүйж очоод нүүрийг нь сийчээд хаячихмаар санагдах ч биеэ  барин эргэн тойрон дахь хүмүүсээ харан инээх аядана.

Аюү:-уг нь би гэж хүн байгаа юм сан.

Инбинь: тиймээ та байгаа надтай хэрэлдэж нүдний булай болох гээд юмуу хаашаа юм. миний ээж таны өмнө гэмгүй. харин ч хүүг чинь өсгөж өгсөн буянтан. Чанёл ч бас ээжийн минь ачийг санаж явбал сайнсан. та манайхаас бүхнээ авсан. ядаж аавын минь цогцсыг өгчихөөчдээ гэж хэлэн хоолой нь зангиран хацрыг нь даган нулимс урсана. 

- ер нь охины хэлдэг зөв шүү. Захирлыг өөрийнх гэрээс гаргасан нь дээр юм байна гэх баргил дуу гарахад бүгд дуу гарсан зүгрүү харав. ПАК группийн хуулийн зөвлөх У Сэхүн захирлынхаа амьдралыг аргагүй мэддэг хүний хувьд асуудлыг тэр дор нь шийдээд орхив.

Za namaigaa uuchlaarai Suho goo hurtel muu dur bolgochihloo😭 za tgd bi hairtai bolohoor ene hediigee zohioloo oruulj baigaag sanaarai muu durd oruultsan l bolohoos bish sain humuus shuu bas baga uzen ydarai muu duree ih uzen ydagdah ym hiinedee yana za tfd vote comm bicheerei uram ogoorei
2020 онд буюу одоо цаг үед гол дүрүүд маань
Инбинь- 24настай
Чаён-26 настай
Минён-27настай
Чанёл- 20настай
Аюү:40настай
Сухо-40настай. Яанаа энэ хэдийгээ бүр хөшрөөчихлөө андвээ😭
У Сэхүн-32настай
Жунин- 24настай


Za odoo uyd iim nastai baigaa shuuu❤️vote comment

📌Fault of life📌Where stories live. Discover now