7

45 5 6
                                    

энэ бүх үйл явдал Аюүгийн талаас явагдаж байна

Сэүн: та хэд харьж бай, Ах нь танайх руу араас чинь яваад очъё. Задлан шинжилгээний газар очиж уулзах хэрэгтэй. 

Сэүний үгийг сонссон охид тэр дороо л босон үгийг нь даган алхана. Охидыг үзэн ядан харсан Аюү Сэүн рүү харан инээмсэглэв. 

Сэүн бодол: эр нөхөр нь өнгөрчихөөд байхад инээгээд зогсож байдаг хүний эхнэр гэж бас байдаг аа. Инбиний хэлдэг цогцосыг задлан шинжилгээнд оруул гэдэг маш зөв санаа. Захирал өөрөө ч халамцуухан хэлж байсан " Энэ Аюү надад хань болох хүн биш. Муу хүүгээ л өрөвдөх юм. Гэртээ харьдаг ч юм уу. Би насаараа буруу зүйл хийж эхнэрээ гомдоосон хүн дээ" гэж найган суусан Сэжон захирал харагдах шиг л болов.

Аюү: Сэүн захиралаа, Сэжоныг амьдарч байсан газраас нь гаргавал яасан юм?

Сэүн: өөрийнх нь гэр орон, төрсөн үрс нь байхад тэдний үгийг сонссон нь зөв.

Аюү: миний хүү ч бас түүний төрсөн үр биздээ?

Сэүн: таны хүү ч бас тэр гэрт өссөн шүү дээ.

Аюү: заза миний үгийг сонсох хүн алга шивдээ. Би ч гэсэн түүний төлөө л амьдарч ирсэн.

Сэүн: асуудлыг нэгэнт шийдсэн. гэж хэлсээр цогцсыг задлаг шинжилгээ хийлгэхээр аван гарлаа.


Байдал ч ноцтой боллоо. Энэ Инбинь ямар зэвүүн шулам бэ? Дээр нь энэ Сэүн гэж газрын хаанаас гарч ирсэн лай вэ? Охидын тархийг угааж компанип эзэн суух санаатай байж болох юм. Уучлаарай хонгорууд минь. Миний хүү Пак Сэжоны цорын ганц өв залгамжлагч. Орь ганц хүү гэдгийг эрх биш мэдмээр юм. Хоёр том нь яах вэ, эх шигээ ноорхой уйлахаас өөр ид шидгүй өнгөний сайхан хүүхнүүд. Тэр муу Инбинь уу? Айхтар муу шулам юм гээч.Энэ жижиг шулмыг хурдхан дарж авсан нь дээр. Яах вэ? Сухог явуулж хорлуулах уу? Одоо Сухо тийм юманд амархан хөдлөхгүй л дээ.Тэнэг охин. Миний гараар аав ээж хоёр чинь чөтгөрийн хоол болсон шүү дээ. Ямар нэгэн арга олох хэрэгтэй хэмээн Аюү бодолдоо ороогдон зогсоно. 


Аюү багад нь түүнийг өсгөж хүн болгосон эмээ дээрээ хүрч ирэн бүх зүйлийг ярилцахаар шийджээ. Харин түүний эмээ гэх хүн үзмэрч бөгөөд заримдаа хараал хийдэг байлаа.

-Сайн сууж байсан уу эмээ? таныг зорьж ирлээ хэмээн эмгэний гэрт орон өөдөөс нь харан суухад эмээ нэг л сэжиглэсэн харцаар харна. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 12, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

📌Fault of life📌Where stories live. Discover now