5

33 5 2
                                    

2020 он 4сарын 28  ОДОО ЦАГ ҮЕД

Минёон аль хэдийнээ эх нутагтаа буцан ирээд 2дүүтэйгээ тайван амьдарч байлаа.

Харин аав Аюү болон Чанёолтой амьдраад аль хэдийнээ 5жил болжээ.

----------------------

-Энэ чинь юу вэ? Арай үгүй байлгүйдээ. Хөөе Инбинь, Чаёонаа гараад ирдээ. Хурдлаарай! Гэж хашгирах Минёоны давчидсан хахир дуунаар охид өөр өөрсдийн өрөөнөөс гүйлдэн гарч ирэв.
-Яасан бэ? Юу болоов?
Охид том алаг нүдээ дүрийлгэн юу болсныг гайхан эгч рүү гээ харан ойртоцгоов. Минёоны царай зэвхий саарал болж том алаг нүдийг нь урт сормуус бүрхэн бууж аньсга зовхи нь ойр ойрхон чичигнэн байснаа зурагтны удирдлага салганасан гараасаа доош алдан мэгшин уйлав. Дүү охид нь бие биенээ харж мөрөө хавччихаад эгчийнхээ хажууд очин наалдан сууж:
-яасан юм бэ хэлээч! Яагаад уйлаад байгма юм?
-Аав нас барчихаж. Одоо бид нар яах юм бэ? Гэсээр Миёон орь дуу тавьхад Чаёон дуу нийлүүлэн чарлаж гарав.
-Яасан гэнээ? Та хэнээс сонссон юм бэ? Би өглөөхөн аавтай утсаар ярьсан юмсан гэсээр Инбинь Минёоныг харан өмөлзөв.
-Байхгүй ээ. Аав үхчихсэн гээд байхад чинь одоо яах юм бэ? Минёон уйлсаар байх тул Чаёон даган мэгшинэ.
-Хэн тэгээд байгаа юм? Уйлахаа болиод юу болсныг тайлбарла хэмээн Инбинь уурсан хашгирахад хоёр эгч нь чимээгүй болон нулимстай нүдээр дүүрүүгээ харна.

Инбинь: юмны духанд хүрэлгүй орилоод унах юм. Хэн тэгж байгаа юм бэ? (хөмсөг зангидах)
Инбиний ууртай царайг харсан Миёон:
Сая телевизийн мэдээгээр гарсан. Аав минь гээд дахин мэгшив.
Инбинь: ямар телевизээр гэж хэлэн удирдлагаа аван зурагт асаавал бараг бүх суваг дээр гарч байлаа.

Өнөө өглөө "Пак" группийн захирал Пак Сэжон таалал төгсжээ. Одоо Пак группийн хөл толгой нь олдохгүй замбараагүй байдал үүсээд байна.

Инбинь 2 эгчдээ юу ч хэлсэнгүй эргэж харан өрөөндөө орон утсаа шүүрэн авч аавруугаа залгав. Аавынх нь утас хаалттай байх тул сэтгэл нь тэр чигтээ хоосорч өөрийн эрхгүй нулимс хоолойд нь гашуун огиулан дээшлэв. Охины өмнө дахин өнчрөл тулж ирснийг илтгэх мэт айдаста нам гүм цэлэлзэнэ. Нөгөө өрөөнд эгч нарынх нь уй гашуу дуулдана. Инбиний гар чичирхийлсээр утсаа аван И жиүн (Аюү) гэх нэр дээр дуудах товчийг дарав. Ашгүй дуудаж байлаа.

-Байна уу?
Эмэгтэй хүний гуниг шингэсэн дуу сонсогдоход охины зүрхийг зүсэх мэт гашуун хагацал мэдрэв.
Инбинь: И Жиүн эгч үү?
Ямар нэгэн далдын хүч охиныг дэмжих мэт үгээ тод чанга хэлж байлаа.
Аюү: Тиймээ охин минь яг та нар луу залгах гэж байлаа.
Инбинь: аав хаана байна?
Аюү: охин минь аав чинь өөд болчихлоо. Одоо бид яана даа
Инбинь: тийм үү? Аавынхаа өнгөрснийг бид мэдээгүй байхад яагаад зурагтаар зарлаж байдаг билээ?
Аюү: гэнэтийн харамсалтай явдал боллоо.
Инбинь: аав хаана байна?
Аюү: гэртээ охин минь та нар....

Инбинь дахиж түүнтэй үг солихыг хүсэхгүй байгаа бололтой утсаа шидэж орхиод зөөлөн буйдан дээр лаг хийн суув.
Үнэн байна. Аав минь өнгөрчихөж. И Жиүн авгай аавыг минь биднээс булаачихаад толгойг нь идчихлээ.
Охин зүрхээ даран хэсэг сууж, нулимстай нүдээр талийгаач ээжийнхээ зургийг харж
Ээжээ аав тань руу явчихаж. Та аавыг минь уучлаарай. Гэв
Ээж нь зөвшөөрч байгаа мэт өөдөөс нь инээмсэглэсээр байх аж.

Инбинь ухаан орон зочдын өрөө рүү орвол 2 эгч нь бороонд норсон аятай дагжин чичрэн сууна.

-Ямар арчаагүй дорой юм бэ? Та хоёр чинь босооч! Наад нүүр амаа угаа! Зовлонг сөр гэдэг биздээ! И жиүн авгайд муугаа үзүүлэх гээ юу? Хурдал явъя гэсээр Инбинь машиныхаа түлхүүрийг авч халаасандаа хийн цүнхээ шүүрэв
-хаашаа?
-хаашаа байдаг юм! Аавын байгаа газарлуу! хурдал
-за

Эгч нар нь дүүгийнхээ үгэнд дуулгавартай гэгч нь захирагдан гарцгаав.

Zaa ene 4 maani egch duu gedgiig ta hed maani medsn bhaa aan bas odoo  uyd bolj baigaa zuiliig odoo bichij ehlj bga shuu ehnii 4part zgr seojoon bolon ou nar ymar holbootpig haruulj bgam shuu

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Zaa ene 4 maani egch duu gedgiig ta hed maani medsn bhaa aan bas odoo  uyd bolj baigaa zuiliig odoo bichij ehlj bga shuu ehnii 4part zgr seojoon bolon ou nar ymar holbootpig haruulj bgam shuu

ZA TGED HUURHUN ZOHIOLIIG MAANI UNSHIJ BAIGAA HUMUUSTEE LAAV❤️ MNI HAMGIIN HAIRTAI ZOHIOL MAANI ENE ZOHIOL MIN BOLOHOOR URAM HAIRLAAD VOTE DARAARAII❤️ IH GOY UIL YVDLUD BLBO SHUU SETGEGDLEE HUVAALTSAARAI🚨

📌Fault of life📌Where stories live. Discover now