4

37 4 2
                                    

Амьдралдаа хэзээ ч сонсохыг хүсдэггүй, гэхдээ аль эртнээс л хэзээ ийм өдөр ирэх болоо гэж боддог байлаа. Харин өнөөдөр миний хувьд хамгийн аймшигтай зүйлийг сонссон тэр хар өдөр. 2014 оны 6сарын25ны 21цаг 32минутанд таалал төгслөө. Гэх эмчийн дуу миний хамаг биеэр тог гүйлгэх шиг боллоо. Миний хамгийн хайртай бүсгүй хамтдаа зүүдэндээ умбадаг орон дээрээ амьсгалахгүй хэвтэнэ. Миний эхнэр үхчихлээ. Нулимс минь хяналтгүй урсана. Зөвхөн түүний төлөө, бяцхан үрсийнхээ төлөө амьдарч байсан. Гэтэл тэр минь намайг орхин одчихлоо. Би араас нь явахыг хүснэ.

Гэвч би одоо түүнийхээ хүслийг биелүүлж хүүхдүүдээ зөв хүмүүс болгон өсгөж эхнэртэйгээ ярьдаг байсан хүүхдүүдийнхээ хуримыг үзэх ёстой.

Арай гэж нулимсаа тогтоон харвал Инбинь-ээс бусад нь бүгд мэгшин уйлж байлаа. Харин бага охин инбинь минь дүү Чанёолыг ээжийнхээ цогцосноос холдуулахыг хичээнэ. Энэ бүхэн хамгийн хүнд цохилт болж байгаа хүн бол бага хүү Чанёол, бага охин Инбинь 2 гэдэгт итгэлтэй байна.

Инбинь бол багаасаа биеэ даасан их хатуу охин. Гэхдээ тэр ээжийнхээ хажууд үргэлж л нялх эрх охин болчихдог. Харин тэр яг одоо надад болон дүүд нь хэцүү байгааг мэдэн нулимсаа тэвчин уруулаа хазан зогсоно. Тэр нууцаар л уйлах хүүхэд. Хэзээ ч хэн нэгний хажууд сул дорой байдлаа харуулахгүй зөвхөн ээждээ л харуулдаг байсан сан.

Чанёол бол ээждээ хамгийн их хайртай хүүхэд. Хариуд нь ч тэр маш их хайрлуулсан. Хэдий эхнэрийн минь хүүхэд биш ч эхнэрийн минь хамгийн хайртай хүүхэд байж билээ. Үргэлж эгч нараас нь өмөөрдөг. Харин одоо тэр хүү эрхлүүлдэг хүнээ алдсан учир том хүний тоонд орлоо. Гэхдээ тэр үүнтэй эвлэрэхгүй ээжийнхээ амьгүй болсон биеийг тэврэн чимээгүй мэгшин хэвтэнэ.

Аав хүний хувьд бүгдийн тайвшруулах гэж хичээнэ. Ээж нь бидэнтэй хамгийн сайхан дурсамжаа бүтээсэн. Хэдэн жил аз жаргалтай амьдарч жижиг ч маргаан  гаргалгүй хамгийн жаргалтай гэр бүл байсан. Харин ээжийнх нь явах цаг болсон гэж хэлэхэд хүүхдүүд уйлахаа түр азнана. Ээжийнхээ үүргийг гүйцэтгэх том охидоо ч бас өрөвдсөөр. Энэ өдөр бидний хамгийн хар бараан өдөр байсан юм.

Цаг хугацаа явсаар аль хэдийн нэг жилийг ардаа үджээ. Өнөөдөр тэр л нэг хар бараан өдөр. Гэр бүлээрээ бөөндөө ширээн дээр суух ч одоо бол манай гэр бүл өмнөх шигээ байхаа больж. Өмнө нь инээд цалгин шуугилддаг байсан юмсан. Гэтэл одоо бүгд л хий гөлрөн хоолоороо тоглоно. Зарим нэг нь утсаараа оролдоно.

Яг энэ үед чимээгүй байдлыг эвдэн том охин Минёоны хэлсэн үг бүр л байдлыг дордуулсан юм.

Тэр гадаад явж сурахаар болж бид нар онгоцны буудал дээр гаргаж өгөх гээд ирсэн байлаа. Инбинь цаг үргэлж Миёонд ийм ч юм хийж болохгүй тийм ч юм хийж болохгүй гэж сануулан Миёон харин залхсан царай гарган зогсоно. Гэхдээ нухацтай царай гарган зогсох болон нүдээ эргэлдүүлэн зогсох 2охиноо хараад удаан хугацааны дараа чангахан дуутай инээв. Яг одоо бид бүгд инээх болов ч том эгчийгээ явуулж байгаа гуниг нуугдаж байсан юм

Инбинь ариун цэврийн өрөө орчихоод ирэхдээ цагаан цамцныхаа энгэрийг үнэхээр муухай болгосон ууртай жирх шиг амьтан алхана. Чанёол түүнийг шоолон инээх бол тэр хүрж ирэн шууд дүүгээ цохиод авсан юм. Тэр үнэхээр ууртай үедээ л ийм байдаг. Юу болсныг асууваас

Нэг тэнэг хар залуу мөргөхдөө кофегоо асгачихлаа. Хүнрүү кофе асгачихаад зүгээр уучлалт гуйхгүй
?: угаасаа энэ кофег уумааргүй байсан юм. Хор шиг санагддаг болохоор баярлалаа бас уучлаарай
Гэчихээд яваад өгсөн бүдүүлэг амьтан гэсээр нилээн цухалдана.

Том охин яваад 3сар өнгөрлөө. Харин Аюү хүүтэйгээ цуг баймаар байна. Хамт амьдаръя гэж хэлсэн. Надад маш том цочрол болсон ч хар бага байхад нь хүүгээс нь салгаад уулзуулаагүй учир түүнд зүгээр л зөвшөөрсөн юм.

Инбиньд энэ тухай хэлтэл тэр маш их уурласны эцэст нүднээс хол очиж амьдар гэж хэлсэн. Инбинь Аюүд бага байхаасаа л дургүй байсан. Харин Чанёолыг авч явна гэхэд тэр үнэхээр уурласан ба миний өөдөөс анх удаа л тэгж хашгирч нулимс нь урсаж байсан. Надад маш их гэмших сэтгэл төрж байсан ч тэр ядаж л сэтгэл хөдлөлөө гаргасанд тайвшрах шиг.

Ээжийг минь явсныг мэдсэн юм шиг хүрч ирээд ээжийн минь байр суурийг эзлэнэ гэж бодож байвал тэр шуламдаа бүтэхгүй гэж хэлээрэй!!

Гэрээс гарахад түүний хашгирах энэ дуу л хамгийн сүүлд сонсогдсон юм.

Чанёол ээжтэйгээ уулзаад огтхон ч баярласангүй. Өөдөөс нь хөндий гэгч нь инээмсэглэн зөрж өнгөрлөө. Удахгүй бүх зүйл зүгээр болно гэдэгт итгэж байна.

Za manaihaan ene bichver taalagdaj baigaa bol comm bicheerei uram hairlaarai bas vote daraarai ene buhen chin ochuuhen mni huvid hamgiin ih bayrluuldag zuil baigaa ym shuu❤️

📌Fault of life📌Kde žijí příběhy. Začni objevovat