16

4 0 0
                                    

Аяллын сонин сайхнаас дуулгая.

Хүүхдүүд, биш ээ залуус. Тэд уулын үдэшлэгнээс ирчихээд бусдыгаа унттал хүлээж, дараад нь хамар луу нь оо шахсан байжээ. Тийм тул зарим нь унтахгүйн тулд шөнөжин суусан аж. Гэвч дундуур нь унтаж орхиж.

Ийм л зүйл болсон юм даа. Гэхдээ өөр маш олон зүйлс болсон гэнэлээ. Одоо тэд автуусанд дуу дуулцгааж байв. Тэд харьж байлаа.

Цаг өдрийн гурав болж байхад тэд барилгачдын талбайд бууж, зарим нь явж хоолонд орохоор болов. Анхаа нөхөддөө баяртай гэж хэлээд байр луугаа орлоо.

Тэр цахилгаан шатаар хамгийн дээд давхарт гарах гэснээ байрны дээвэр дээр жаахан сууя гэж бодоод түлхүүрээ гарган дээврийн хаалгыг нээх гэтэл онгорхой байв.

Анхаа дээш гарахад хажуу айлынх нь ах угтаж авлаа. Тэрээр өдөр цайны цагаараа энд тамхилах гэж ирдэг байлаа. Амралтын өдөр ч ялгаагүй, тэр үргэлж нэгээс гурван цагын хооронд тамхилах гэж ирнэ.

Анхаа хажууд нь очиж зогсоод ойр зуурын болсон явдлын талаар хэсэг яриа өрнүүлэв.

"Чамайг харахаар чи их л гунигтай харагдах юм. Ганцаараа дээвэр сахиад л. Оронд нь найз нөхөдтэй болоод гадуур дотуур яв л даа. Битгий ийшээ гарч, эмороод бай."

"Та өөрөө найз нөхөдтэй болоод гадуур гараач. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэхчээр ялгаагүй юм байж битгий нэгнийгээ ингэж бай л даа." Тэд хэсэг инээгээд нам гүмд умбалаа.

"Ингэхэд та энэ доор байдаг дэлгүүрийн худалдагчтай танилцана гээд байсан. Тэр чинь юу болсон бэ?"

Залуу хууз сахлаа хэсэг оролдсоноо "Ядаж жингээ жаахан хасч байгаад танилцана даа. Ингэхэд чи шар айраг ууж болохгүй шүү. Над шиг гүзээтэй болчихно."

Анхаа толгой дохиод түүнд баяртай гэж хэлж, гэр лүүгээ оров. Тэр дөнгөж сая маш урт хорин дөрвөн цагийг туулсан тул юмнуудаа хурааж, усанд ороод шууд л орондоо оров. Тэгмэгцээ маргааш өглөө нь долоон цаг сэрлээ. Бараг арван таван цаг унтаж орхижээ.

Өсвөр насны амьдрал ч уйтгар гуниг юм даа. Кино, эсвэл номон дээр гардаг шиг адал явдалтай зүйл болохгүй л байх даа...

Анхаа утсан дээрээ зохиол бичихээр шийджээ. Тэр цайгаа уунгаа Wattpad дээр нэг шинэ өгүүллэг нээж, гарчиг дээр нь бага зэрэг бодлогоширов. Хмм, ямар нэр зүгээр юм бол доо.

EtherealWhere stories live. Discover now