49

6 1 1
                                    

Шинэ он гарахад ганцхан өдөр үлджээ. Тогтохоо хотын Шангрила ороод янз бүрийн газраар нь алхлах аж. Дараа нь тэр угаалгын өрөө орж, хувцсаа солив.

Тогтохоогийн дугуйлан бараг хоёр цагийн дараа эхлэх болохоор түүнд цаг хангалттай байв. Дэндүү их чөлөөт цаг. Хайран цаг. Тэр гэртээ байхыг хүсээгүйдээ л өглөө эрт гэрээсээ гарчээ.

Тогтохоогийн амьдрал тийм ч сайхан биш ажээ. Аав нь багадаа их онц сурдаг байсан агаад Орос улсын нилээн хүндтэй сургуульд тэтгэлгээр суралцаж, он сурлагатан оюутнуудын тоонд орох болсон юм. Түүний амьдрал тийм ч сайхан байсангүй. Бусад оюутнууд нь түүгээр хичээлээ хийлгэхийн тулд архи өгөх болжээ.

Тогтохоогийн аав их сургуулиа улаан дипломтой төгссөн ч Монголдоо ирээд төд удалгүй архинд орох болсон юм. Тиймээс ч ажилгүй болсон.

Тогтохоогийн ээж гэр бүлээ тэжээхийн тулд өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, хүүгээ ч үүндээ татан оруулжээ. Тогтохоо эцэг, эхийн хайр халамж гэж юу байдгийг үзээгүй нэгэн. Тэр багаасаа л бусдад дутуу үнэлэгдэж ирсэн. Тэр аз жаргалтай амьдралыг хүссэн. Баян хангалуун амьдралыг хүссэн.

Гэвч үүнийгээ өөрийгөө нэр хүнд хүсч байгаа юм байна гэж андуурч орхисон. Хэрэв тэр сургуулийн хамгийн алдартай хүүхэд болчих юм бол хүн болгон л түүнийг хүндэлж, хайрлах болно. Түүний мөрөөдөл ийм л энгийн бөгөөд гунигтай аж.

Тэр энд Зоригоотой таарлаа. Яг таарсан юм биш л дээ. Тэр хоёрдугаар давхарт зогсох агаад нэгдүгээрт давхарт явж буй Зоригоог гайхалтай хурц хараагаараа чадамгай гэгч нь олж харсан байв.

Зоригоо хөх жийнс, хөх өвлийн хүрэм өмсчээ. Мөн толгой дээрээ хар саравчтай малгай тавьсан байв. Тогтохоо түүнтэй мэндлэхээр доош буух гэж байгаад түүнийг ганцаараа биш байгааг олж харав. Хажууд нь нэг өндөр залуу алхах аж. Тогтохоо түүнийг хэн болохыг танихын тулд нүдээ онийлгов. Хар даавуун өмд, улаан өвлийн хүрэм. Хөгшин загвартай залуу хүн байх чинь.

Тогтохоо түүний нүд рүү хараад л хэн болохыг нь таньж орхив. Тэр Анхаа байв. Ийм зүйл байх боломжгүй. Анхаа, Зоригоо хоёр бие биедээ дургүй шүү дээ. Гэвч тэд яагаад хамтдаа яваа юм бол?

Тогтохоо тэднийг тагнахаар шийдэв. Анхаа, Зоригоо хоёр бие биенээсээ нилээн зайтай явах аж. Бараг л танихгүй хүмүүс юм шиг.

Тогтохоо тэднийг зүгээр л энд таарсан байх гэж бодлоо. Учир нь тэд хоорондоо багадаа хоёр метрийн зай аван алхах аж. Гэвч Тогтохоо өөрийгөө буруу таамаглаж байсныг төд удалгүй мэдсэн юм.

Тэд нэг зүгт алхсаар Өргөө кино театр руу оров. Тогтохоо ч араас нь чимээгүй дагах аж. Анхаа тасалбараа авахаар худалдагч дээр нь очсон бол Зоригоо поп корн авахаар оочирлож байлаа.

Анхаа нийт хоёр тасалбар авчээ. Тогтохоо үүнийг нь тод харна. Тэр одоо Өргөө кино театрийн өөдөөс харах хэдэн хоолны газрын үүдэнд зогсож байлаа.

Тэр ахин сайн харвал Зоригоо маскаа өмсөөд хоёр том поп корн болон хоёр аягатай ундаа авч байгааг тод гэгч нь харж чадав. 

EtherealWhere stories live. Discover now