23

10 1 0
                                    

Даваа гаригт Ананд багш хичээл дээрээ ирсэнгүй. Хоолой нь өвдсөн гэнэ.

Хичээлийн сүүлийн цагт математик орох байжээ. Гэвч багш байсангүй тул хүүхдүүдэд хичээлийн цагийг дуусахыг хүлээхээс өөр зүйл байсангүй. Оргил хичээлдээ ирсэн байлаа. Түүний гэмтэл гайгүй байсан тул тэр хичээлдээ ирсэн юм.

"Чиний толгой чинь тэгээд зүгээр үү?"

"Зүгээр, оёдол нь л жаахан таталдаад байдаг болохоос бусдаар бол тун давгүй."

Содоо ангиас гарч түүний хажууд ирж суулаа. Угаас сүүлийн цаг тул хэн ч түүнийг цагдаж, ангидаа ор гэж зандрахгүй.

Оргил өнөөдөр ирэнгүүтээ шууд л сургуулийн од болсон юм. Хүн болгон л түүний эрүүл мэндэд санаа зовнин хөвгүүдтэй хийсэн тулааных нь талаархи зоригт туульсийг сонсохыг хүсч байв.

Толгойг нь ороосон боолт түүнийг яг л мумми шиг харагдуулж байлаа. Аз болж түүний зөвхөн дагз нь л хагарсан тул оройг нь боох шаардлага гарсангүй.

Содоо түүний толгой боолттой хэдий ч хараал идсэн царайлаг нүүр нь хэвээрээ байгаад тун их баярлаж байлаа. Бие нь ч мөн адил хэвэндээ харагдана. Содоо түүний хажууд байгаад байвал сургуулийн нийт сурагчдийн анхаарлыг татаж магадгүй гэж сэтгэж байлаа.

Тэд цонхны тавцан дээр суухад хичээл нь эрт тарсан дунд ангийнхан урдуур, хойгуур нь холхилдож байв.

"Би чамд тун их санаа зовсон. Өмнө нь зодоон үзэж байгаагүй болохоор толгойг чинь хагарсан гэнгүүт л хамаг юм сонин болоод л. Чи ингэхэд нээрэнгээсээ зүгээр үү?"

"Зүгээр ээ, ядаж надад санаа зовох хүн байсан л юм байна."

Тэд инээлдээд нэгэн рүүгээ шахаж суулаа.

"Чи ч надад санаа зовж байдаг сүрхий сайхан сэтгэлтэй хүн юм даа."

Содоо түүний хэлсэн үгэнд инээгээд тухайн үед болсон зүйлсээ бүгдийг нь нэгд нэгэнгүй тоочиж гарав. Харин Оргил түүнийг өөрт нь сээтэн хаяад байгааг нь мэдмэгцээ энэ боломжийг ашиглахаар шийдэв.

Содоо үзэсгэлэнтэйн дээр ухаалаг, гуалиг биетэй, сэргэлэн нэгэн. Дээр нь Франц үнсэлтдээ маш сайн. Оргил энэ боломжийг алдахгүйн тулд хариу сээтэгнэв.

"Чи намайг өдөржин, шөнөжин бодоод байсан болохоор би ойрд чамайг зүүдлээд байсан юм байна шүү дээ."

"Тэр зүүдэнд чинь би юу хийж байх юм?"

"Хоёулаа зүлгэн дээр дээш харж хэвтээд од тоолж байсан. Би тэгээд чамайг үнссэн."

EtherealWhere stories live. Discover now