50

7 1 0
                                    

Он гарчээ. Хоёр мянга хорин нэгэн он гарсан нь хүн болгоныг баярлуулах аж. Өнгөрсөн он бараг л мөхөл шиг болж өнгөрсөн. Тийм ч учир дэлхийн бүх хүн тэрхүү гамшгуудийг дууссанд цөм баярлана.

Золбоо Анужингийн гэрийн гадаа хүлээж байлаа. Нэгдүгээр сар их хүйтэн байдаг тул түүний бээлийгүй гар бараг л хөлдөх шахна.

Гадаа цас үл хаялна. Хорвоо дэлхий бүхэлдээ цагаан өнгөнд хучигдах ажээ. Золбоо энэ бүхнийг биширсээр, Анужинтай уулзах гэж буйд баярласаар.

Тэр өглөө арван цагт гэрээсээ гарчээ. Золбоо орцнийхоо үүднээс цухуйнгуутаа хөлөө хурдан хурдан тавилсаар ийш хар хурдаараа ирсэн байв. Тэр хүйтнийг ч үл ажирна. Түүнд этр бүх зовлон зүдгүүр огт хамаагүй. Зөвхөн Анужинг гэсэн ариун хайрандаа л буцална.

Аз болж Анужин гарч иржээ. Тэр байдгаараа дулаан хувцасласан байх агаад Золбоо түүний зөвхөн нүдийг нь л харж чадаж байв. Анужин юу ч хэлэлгүй түүний хажууд очиж зогслоо.

Итгэж өгмөөргүй ч юм шиг. Тэр бараг хагас жилийн өмнө Золбоод тун дургүй байсан. Гэвч одоо гараас нь хөтлөөд зогсож байна.

Анужин өөрийнхөө хувьд их хүнд шийдвэрүүдийг гаргажээ. Түүнд Золбоогийн царай нь их таалагддаг. Өмнө нь тэр царайнд нь дургүй байлаа. Учир нь түүний царай их үзэсгэлэнтэй байсан.

Анужин түүний ааш занд нь дургүй. Царайнд нь дуртай байгаадаа бүр ч дургүй. Түүнд саяхнаас таалагдаж эхэлж байгаа Золбоогийн ганц зүйл нь өөрийгөө өөрчлөх чин хүсэл болон шургуу зан. Энэ хүн л миний ирээдүйн хань болж чадах байх.

"Явах уу?"

Анужин толгой дохив.

"Чи даарахгүй байна уу? Гар чинь бараг хөлдөх гэж байна."

Золбоо түүн рүү инээмсэглээд гараа түүний гартай цуг хармаандаа хийжээ. Тэд их л жаргалтай харагдана.

"Чи өчигдөр надад нэг зүйл хэлнэ гээд байсан шүү дээ. Тэр чинь яг юу юм?"

Анужин амаа жимийгээд "Нэг их чухал зүйл биш ээ. Би өөрсдийнхөө хуучны зургуудийг олсон. Зургадугаар ангид байсан юм." гэхэд Золбоо түүнийг дагуулсаар зам гарч, улсын их дэлгүүрийн өмнө байрлах усан оргилуур дээр ирлээ.

"Тэр үед ч гоё байсан шүү. Өдөр ордог байхад ангиараа шахуу байнга зургаа даруулдаг байж билээ. Чи санаж байна уу? Нэг удаа ангиараа нууцаар парк орж, өдөржингөө тоглосон өдрийг?"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 15, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

EtherealWhere stories live. Discover now