26

5 1 0
                                    

"Танайх хэдэн өрөө юм?"

"Долоо. Угаалгийн өрөөнүүдийг тооцохгүйгээр."

Санчир хөлнийхөө үзүүр дээр шахам алхсаар дээд давхарт гарч, Анхааг өрөө рүүгэ орууллаа. Анхаа явах замдаа тэднийхийг сонжин эргэн тойрныг ажиглана. Тэднийх тавилга ихтэй бөгөөд яг л музей шиг харагдлаа.

Ханандаа янз бүрийн уран зураг өлгөж, баг, өмсгөл тогтоосо байх агаад тавиурууд дээр төрөл бүрийн эдлэл өрсөн байв. Мөн хоёр давхрынхаа нэг ханыг тэр чигт нь номын тавиур болгожээ. Хэрэв тэднийг байгаа бүх зүйлийг үзэж сонирхвол бараг долоо хонох шинжтэй. Магадгүй хоёр долоо хоног.

Анхаа Санчирийн өрөөнд ороход өрөөний голд нарийхан ор байх ба хоёр талаар нь том, том тавиур өрсөн байв. Дотор нь түүний хувцаснаас гадна янз бүрийн хуурцаг, цомог, видео тоглоом, тоглоом, лего, кино зэргийг тавьжээ.

"Чиний өрөө ч их сонирхолтой юм аа. Чи энэ зурагт хуудсуудыг хаанаас олж авсан юм бэ? Монголд ерөөсөө байдаггүй шүү дээ."

Анхаа хананд нимгэн хар хүрээгээр жаазласан байх Оддын дайн, Авенжерс, Жастис Лиг зэрэг кинонуудын ориг студийн зурагт хуудсуудыг ихэд сонжино.

"Манай ах Өргөө кино театрт ажилладаг болохоор надад зүгээр өгчихдөг юм өө. Гэхдээ заримыг нь аавыг энэ тэнд томилолтоор явахад нь захичихдаг юм. Ингэхэд энэ өвөл минй хамгийн дуртай номны кино нь гарна."

Санчир ингэж хэлэхэд Анхаа түүн рүү толгойгоо эргүүллээ.

"Ямар ном юм?"

"DUNE. Их сонирхолтой ном. Кино нь зүгээр л солиоруулна байх. Жүжигчид нь гэж тасарцан, мултарцан гайхамшигтай хүмүүс. Тэр дундаа Тимоти Шаламе тоглож байгаа. Энэ жүжигчин ирээдүйн кино урлагийн базна гэдэгт би итгэж байна. Бас дээрээс нь найруулагч нь гэж маш мундаг уран бүтээлч бий. Би найруулсан бүх кинонд нь хайртай. Энэ найруулагч ч бас ирээдүйд Холливүүдийг эзэгнэнэ ээ."

Анхаа хиймэл гүзээгээ авч тавиад түүний орон дээр дээш харж хэвтлээ.

"Чи кино урлагт их сонирхолтой бололтой, тийм үү?"

"Мэдээж. Гэхдээ дэлхийн поп соёлд илүү дуртай. Дан ганц кино урлаг биш, ер нь бүх зүйлд дуртай. Гэхдээ кино урлагт дуртай."

Санчир зурагт хуудсуудаа бишрээд газар өвдгөө тэвэрч суулаа. Нүдэнд нь баях баяслын оч гэрэлтэнэ. Тэр энэ бүгдэд үнэхээр хайртай бололтой. Анхаа түүнийг хайртуудтай нь орхихоор шийдээд өрөөнөөс гарч, угаалгын өрөө орлоо.

Анхаа ойрд ийм сэтгэлд ойр нөхөрлөлтэй учирч байсангүй. Түүнд байсан хоёр найз нь хоёул эмэгтэй байсан тул тэр тэдэнтэй тийм ч сайн ойлголцож, доторхио уудалж ер чаддаггүй. Охидууд л болсон юм хойно хувийн зүйлсээ түүнээс нуудаг байв. Харин Анхаа үүнийг мэдмэгцээ шинэ найзтай болохыг мөрөөдөх болсон юм. Одоо тэр мөрөөдөл нь биелж байх шиг байна.

Анхаа Санчирийн өрөөнд буцаж ороход тэр шалан дээр унтаад өгсөн байлаа. Тэгэхэд нь тэр орыг нь засч өгөөд түүний гадуур хувцсыг нь тайлж, дээр нь хэвтүүлээд өөрөө газар шүүгээнээс гаргасан хэдэн давуугаа дэвсэв. Анхаа зөөлөн давуун дээр хэвтэв үү, үгүй юу нүдээ аниад л шууд унтаад өглөө. 

EtherealWhere stories live. Discover now