16

761 61 6
                                    

Хэдэн өдрийн тэнэг зугаалганаасаа ирээд л шууд Хусог ахын ажлын газарлуу явав. Ууг нь гэртэй харьж зугаалганд авч явсан цүнхээ аваачиж тавимаар байвч одоо надад тэр биш Хусог ахыг харах л хэрэгтэй байна.

Одоо 6 цаг болж байгаа учраас очиход ямар ч асуудалгүй гэсэн үг.

Ажлынх нь гадаа ирээд хаалгыг нь тогшисны дараа миний хамгийн эхэнд харсан зүйл бол Хусог ах уйлж байсан юм. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч надад мэдрэгдэж буй зүйл бол миний бие дотор хаана ч юм бэ нэгэн зүйл өвдөөд ч байгаа юм шиг тийм мэдрэмж.

Удалгүй намайг орж ирснийг харсан бололтой нөгөө нулимсаа арчаад намайг байнга суудаг сандал дээр минь суухыг дохив.

Хусог: Хмм тэгэхээр харчихсан уу?

Би: Тийм ээ илт л мэдэгдэж байна л даа.

Хусог: Бид байнга чиний талаар ярьдаг юм чинь өнөөдөр хоёулаа миний талаар ярилцах уу?

Би: Тэгье л даа. Аан нөгөө юу тэгье.
''Ахх тэхён аааа. Чи ёстой тэнэг тэгье л даа байхдаа яахав дээ.''

Хусог: Хаанаас нь эхлэх юм бэ дээ. Би 5 Жилийн өмнө нэгэн залуутай учирсан юм. Тэр минь хайр татам нэгэн. Царайлаг,сайхан ааштай,сайхан ч сэтгэлтэй,хоол ч гоё хийдэг жинхэнэ урлагын бүтээл л гэж тэр дээ.

'' Над шиг хайртынхаа хайрын түүхийг сонсоод сууж байдаг хүн байхгүй дээ.Гэхдээ энэ ярьж байгаа хүн нь нэг хүнтэй нилээн л төстэй санагдаад байх юм''

Хусог: Бид 2 жил үерхээд манай эцэг эхтэй танилцсан. Манай эцэг эх намайг gay гэдгийг маань мэдчихээд сал гэсэн. Чам шиг арчаагүй хүүхэдтэй баймааргүй байна гээд л. Гэхдээ бид хоёр тэр зүйлийг ч үл ажран нэг нэгнээ хайрлаж, мөн хүүхэд хүртэл өргөж авсан. Хүүхэдтэй болоод бүүр ч жаргалтай болсон доо. Удалгүй би гадаад руу түр хугацаагаар очиж сурахаар болсон юм. Тэгээд тэр минь миний ардаас хүүхэдтэйгээ ирж байгаад...Ахх ингэж хүнд ярьж өгч байгаагүй болохоор хэцүү байна шүү.

Би:Тайвшираад үргэлжлүүл дээ.

Хусог: Тэгэхээр ирж байгаад онгоцны ослоор нас барчихсан юм.

Би: Манай ах ч гэсэн.

Хусог: Тийм ээ тэр хүн бол танай ах. Бас миний хайртай нэгэн.

BISEXUAL(Mongolian ff~)COMPLETEDWhere stories live. Discover now