33

530 37 3
                                    

Гэр лүү ороход ээж буйдан дээр бодол болон сууж байв. Өмнөх би байсан бол ээжээ юу болсон бэ гэж асуух байсан байх харин одоо бол үгүй.

Хэсэг ээжийг харж зогсож байгаад өрөөрүүгээ орохын алдад ээж дуудав. Ээж рүү яасан гэсэн харцаар харахад ээж үүнийг минь ойлгосон бололтой түрүүлж ам нээв.

Ээж: Миний хүү алив суучих ээжид нь хэлэх зүйл байна.

Би: Зүгээр л наанаасаа ярьчих.

Ээж: Би чамайг Хусог руу яаж хардагыг чинь мэддэг учраас л хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Маргааш Хусог Япон явах гэж байгаа юм шиг байна.

Би: Тэгээд юу гэж?

Ээж: Чамайг алдахаасаа өмнө түүн дээрээ оч. Өнгөрсөнд өөрийгөө бүү хүл. Өнгөрснөөс илүү ирээдүй чухал шүү дээ. Хүү минь.

Үгийг нь тоосон ч тоогоогүй юм шиг өрөөрүүгээ оров.

Ээжийн хэлдэг ч үнэн шүү дээ. Би өнгөрсөнд очоод амьдрахгүй ирээдүйд амьдрана. Гэхдээ би Хусог ах руу яаж хардаг юм бол.

Юу ч байсан өглөө эрт босоод Хусог ахын гэр лүү очъё.

Өглөө өмнөх өдрүүдээсээ хамаагүй эрт босчихож. Магадгүй түүнийг явуулахгүй гэх бодол минь намайг эрт сэрээсэн байх.
Аятайхан хувцалж аваад Хусог ахын ажил руу явав.

Би гэрийг нь мэдэхгүй учраас ажил дээр нь очиж гэрийг нь мэддэг хүн байдаг эсэхийг мэдэхийг зорив.

Аз болж нэг нь мэддэг болж таараад гэр лүү нь хурдан очихыг бодов.

Хаягыг нь хараад зорьсон газартаа ирээд хартал хуучин ахын амьдарч байсан газар байна. Тэгэхээр би ч бараг гэрийг нь мэдэж байж шүү дээ.

Гэрэл нь асаалттай байгааг бодвол аз болж яваагүй байгаа бололтой.

Өөртөө багахан зориг өгөөд хонхыг нь дарав. Ирж байгаа бололтой хүний алхаа сонсогдож байна.

Хаалгаа тайлчхаад намайг хараад гайхсан бололтой. Сонин царайлчихаж. Бас явах гээд хувцсаа өмсөж байсан бололтой. Цэвэрхэн хувцаслачхаж. Сайхан харагдаж байна.

Хусог: Чи энэд? Үгүй ээ нөгөө манайхыг яаж мэдэж ирсэн юм?

Би: Гэрийн чинь гадаа ярилцах юм уу? Оруулахгүй юм уу?

Хусог: Аан юу ч байсан ордоо.

Гэрлүүгээ оруулаад буйдан дээр суу гэчихээд цаашаа нэг өрөө рүү орчихов.
Гэрийг нь тойруулаад ажиглавал ганцаараа амьдрахад тохилог,бас зарим нэгэн зүйлийг нь ажиглавал ахыг минь санагдуулах нилээн хэдэн зүйл байв. Жишээ нь зураг. Гэр бүлийн зураг хөөрхөн юмаа.

Удалгүй гартаа цай барьчихсан орж ирэв. Тэгэхээр надад цай хийх гэж гал тогоо руугаа орсон юм шиг байна.

Хусог: Тэгээд юу ярих гэсэн юм? Нөгөө би яаралтай ажилтай учраас одоо явахгүй бол болохгүй нь.

Би: Япон явах гэж байгаа гэл үү?

Хусог: Яаж мэдсэн юм.

Би: Ээж хэлсэн.

Хусог: Аан тийм байх нь.

Өөртөө зориг оруулан хэлж чадахгүй байсан нэгэн үгээ хэлэхээр ам нээлээ.

Би: Хусог ахаа битгий яваач.

Хусог: Айн?

Би: Нөгөө ингэж хэлж болохгүй ч гэсэн би таньд сайн үгүй ээ бүүр бараг л хайртай. Энэ бүх хугацаанд үүнийг дэндүү сайн ойлгосон. Ахынхаа өмнө буруутай зүйл хийж байгаа гэдгээ мэдэж байгаа ч би өнгөрсөн дөө амьдармааргүй байна.

Хусог: Юу л даа. Би би ч гэсэн чамд сайн. Гэхдээ...

________________________________
Bi ghde oorigo yu hged bgaga c oilghquenaaaaaaaaaa.
Yrn ghde enig unshdg hvn bdg c ymu qu c ymu🤥

Udhqu duuslada :))

BISEXUAL(Mongolian ff~)COMPLETEDWhere stories live. Discover now