LAST PART

810 58 10
                                    

Хүсэн хүлээсэн өдөр. Одоо би хайртыгаа онгоцны буудал дээр хүлээгээд сууж байна.

Амьдрал сонин биш гэж үү? Хэдхэн жилийн өмнө тэр хүнийг хайрлахаа больж чадах юм шиг шийдвэр гаргаж байсан бол, бүхэл бүтэн таван жил тэр хүнийгээ хүлээж чадаж байна шүү дээ.

Үнэхээр хайр боломжгүй зүйлийг боломжтой болгож чаддаг юм байна. Янзтай биш гэж үү?

Утасны цаанаас л таван жил харсан тэрхүү хүн минь миний урдаас инээгээд зогсож байна.

AUTHOR P.O.V:

Нэг нэгнээ үгүйлсэн тэрхүү харцаар хоёул харна. Хоёул хоёр талаас нэг нэгэнрүүгээ аз жаргалтайгаар инээмсэглэн алхана. Нэг алхам,хоёр алхам,гурван алхам.

Нэгэн рүүгээ тэмүүлж буй хоёр залуу. Хэн ч харсан нүүрэнд нь тодхон байх инээмсэглэл,баярын нулимсыг хараад энэхүү мөчийг хэр удаан хүссэнийг мэдэж чадахаар.

Хайр дүүрэн тэврэлт...

Хэзээ тавихгүй гэсэн мэт гарын атгалт...

Хоёул дотроо энэ хайрыг,хажууд явж байгаа хүнээ үүрд хайрлана хэмээн бурханд тангараглана.

TAEHYUNG'S P.O.V:

Бид хоёр уулзаад хамгийн эхэнд нэг нэгэндээ хэлсэн үгс бол

Би: Санасан

Хусог: Хоёулаа одоо шууд эцэг эхчүүдээсээ зөвшөөрөл авцгаая

Байсан юм.

Хагас жилийн дараа:

Одоо би хуримаа хийх гээд хуримын ёслолын газар сандран сууж байна.

Эцэг эхчүүд маань бид хоёрыг арай ядан зөвшөөрсөн.

Аав маань Хусог л миний хүргэн болох тавьлантай байж дээ гэсэн.

Хэд хоногын өмнө ахын шарил дээр очоод бид хоёр амлалтаа өгсөн.

FLASHBACK

Би: Ахаа та тэнгэр дээр сайн байгаа биздээ? Удаан хугацааны дараа ирсэнд уучлаарай. Удахгүй бид хоёр хуримаа хийх гэж байгаа.
Намайг уучлаарай. Гэхдээ би таны хайрлаж чадаагүй цаг хугацааг нөхөж энэ хүнийг хайрлах болно оо. Бид хоёр аз жаргалтай амьдрах болно. Амлая.

Хусог: Сокжинаа би дүүг чинь ахын хувьд,хайртын хувьд үргэлж хайрлаж дээдэлж амьдрах болно. Хоёр хүний хайраар энэ бяцхан залууг хайрлана. Чи бол миний үүрд анхны хайрт минь байна.

FLASHBACK END

Хуримын ёслол эхлэх болсныг ажилтан нь ирж хэлэв.

Сандарч байна.

Ёслолын танхим руу ороход танхим дүүрэн хүн надруу харна. Надад энэ олон хүний харц биш урдаас минь хараад зогсрж байгаа царайлаг залуугийн харц хамгийн ихээр сандаргаж байна.

Удаанаар алхсаар хайртынхаа өмнө очив.

Намайг нандигнах мэт гарнаас минь зөөлөн  атгав.

Номлогч: Ноён Жон Хусог та Ким Тэхёнийг хууль ёсны нөхрөө болгож жаргалтай зовлонтой,ядуу баян аль ч үед хайрлаж хамгаалж байх аа амлаж байна уу?

Хусог: Тийм ээ

Номлогч: Ноён Ким Тэхён та Жон Хусогыг хууль ёсны нөхрөө болгож жаргалтай зовлонтой,ядуу баян аль ч үед хайрлаж хамгаалж байх аа амлаж байна уу?

Би: Тийм ээ,амлаж байна.

Номлогч:Та хоёрыг хууль ёсны гэр бүл болсныг зарлаж байна. Одоо үнсэлцэж болно оо.

Хүргэн ахаас минь хайрт минь болсон түүх.

                 THE END

                                             BY ALPYY__

____________________________

Hii? Duuschihlaadaa😢

Hedhen hvn unshj baisn ch gsen ter hedhen vzelter uram zorig orj bichij baisn ym shu☺️

Dundaa utgaqu baisn bol uuchlarai bas bayrlala.

Tegeed zalhsan ch tuushtai unshij baisn hvmvvstei bayrlala☺️.

Tgeed enehu bicwer maani her bolsniig 35 partin tursh unshaad yg ymr setgegdel torsn talaaraa bodloo comment hsegt huwaaltsarai.

THANK YOU💜

FOLLOW ME😘

BISEXUAL(Mongolian ff~)COMPLETEDWhere stories live. Discover now