32

553 41 2
                                    

Юраг гэрт нь хүргэж өгчихөөд Хусог ахын ажилдаг газар луу явав.

Яахав өрөөнд нь орж чадахгүй ч гэсэн гадаа нь жоохон сууя гэж бодлоо. Хусог ахын ажил нилээн их байгаа бололтой өрөө нь гэрэлтэй байна. Ядарч байгаа байхдаа хөөрхий. Гэр орондоо эрт харьж амрахгүй дээ.

Нилээн удаан тэрхүү асаалттай цонхыг ширтэж суув. Явах цаг минь болсон гэдгийг илтгэж буй мэт гэрэл нь унтрав.

Гэхдээ хүний шунал ямар барагдах биш дээ. Ядаж царайг нь холоос ч хамаагүй харахыг хүсэж буй сэтгэлээ нуух юун.

Анх харахад байсан царайлаг сэтгэл зүйчийн минь царай нь цонхийж, нүүрэнд нь тодордог байсан тэрхүү инээмсэглэл нь замхран оджээ хөөрхий. Юунаас болж ийм болсныг нь мэдэхгүй ч өмнөөс нь сэтгэл эмтэрч байна.

AUTHOR'S P.O.V:

Хоёр талд нэг нэгнээ хайрлах сэтгэлээ барьж ядаж буй хоёр залуу.
Өөрсдийгөө ч тэр өрөөлийг ч тэр зовоож буйгаа үл мэдэх хоёр залуу.
Өнгөрснийг өнгөрсөнд үлдээж чадахгүй байгаа хоёр залуу.
Хэтэрхий өрөвдөлтэй биш гэж үү?

JUNG HOSEOK'S P.O.V:

Олон хоног нойргүй шахуу явах хэцүүхэн л байна. Хэцүү байлаа гээд яахав дээ.

Өглөө Тэхёнийг сургуульдаа очихыг нь харах ямар сайхан гээч. Миний бяцхан краш хэд хоногийн өмнөөс нэгэн хөөрхөн охинтой үзэгдэх болсон.

Ууг нь бяцхан гэж харагдхааргүй том залуу ч миний хувьд бяцхан краш минь.

Ханатлаа түүнийгээ харчихаад ажил руугаа очиж юм хумаа цэгцэллээ. Яагаад юмаа цэгцэлж байгаа вэ гэхээр Япон руу явж тэнд байдаг сэтгэл зүйгээр хохирч буй хүүхдүүдэд туслана.

Хүүхдүүдэд ч туслангаа Тэхёнийг мартана. Нэг сумаар хоёр туулай буудна. Сайхан биш гэж үү.

Юмаа цэгцэлсээр байгаад нилээн орой болгож ажлын газраасаа гарав.

Ууг нь СокЖиноос зөвшөөрөл авсан ч гэсэн би тэр бяцхан хүү рүү тэмүүлж үл чадна.

Би айгаад байна.

Намайг тоохгүй хаях вий гэхээс.

Би айгаад байна.

Намайг үзэн ядах вий гэхээс.

KIM TAEHYUNG'S P.O.V:

Гэрээсээ өглөө гараад л орой ирдэг би дасал болж дээ. Эхэндээ аав ээж намайг зэмлэдэг байсан ч бидний дунд өрнөсөн тэрхүү ярианаас хойш тоохоо больж дээ.

FLASHBACK~

Ойрын хэдэн өдөр аав ээжийг сэрэхээс өмнө гарч,унтсаных нь дараа гэрлүүгээ ордог болчихож. Дасал болсноороо гэрийн бүх гэрэл унтарсны дараа гэр лүү ортол аав ээж хоёр буйдан дээр хөмсгөө атирдуулан сууцгааж байв. Өмнөх хэдэн өдөр дуут зурвас,ердийн зурвас л бичиж байсан хүмүүсийн тэвчээр нь барагдсан бололтой.

Аав: Тэхён гуай арай хэтэрч байгаа юм биш үү! Яаж ичих ч үгүй ахынхаа тахилын өдөр гэртэй оройтож ирж чадаж байна аа. Бид хоёр чамайг ингэж хүмүүжүүлээ юу?!
Би: Ахын тахилын өдөр аль 4,5 хоногын өмнө болчихсон биздээ? Тийм байхад өнөөдөр эрт ирж яах юм. Би унтмаар байна. Өрөөлүүгээ орлоо.
Аав: Ч-Чи яаж мэдсэн юм?!
Би: Магадгүй надад худал хэлсэн хүмүүсийн нэг нь хэлсэн ч юм бил үү(мөрөө хавчих)
Ээж: Чи эцэгтэйгээ яаж ярьж байгаа чинь энэ үү?! Ким Тэхён та гуай арай хэтэрч байгаа юм биш үү! Зугаалганд яваад ирснээсээ хойш гадуур их тэнэдэг болчихож. Шал дэмий чамайг тэр зугаалганд чинь явууллаа.!
Би: Мм, Тийм байх.
Аав: Ким Тэхён яаж мэдсэнээ хэл!
Би: Би төрсөн ганц ахынхаа үхсэн өдрийг ч мэддэггүй байсан байхад яаж мэдсэнээ хэл ээ?! Та яаж надад худал хэлж чалаж байна аа Ааваа!
Аав: Ах чинь өөрөөсөө болж л үхсэн.
Би: Өөрөөсөө болж үхсэээн! Та хүний эцэг мөн үү! Эцэг хүн ийм байдаг юм уу? Миний ах ямар мундаг хүн байлаа даа. Тийм байхад...
Аав: Мундаг хүн тэгээд нэг муу эрээс болж гэрээсээ явдаг юм уу? Нийгмийн гутамшиг царайлчихаад гэрээсээ явсан хүнийг мундаг хүн гэнээ? Харин ч мунхаг гэвэл таарах байх.
Би: Арчаагүй юм...

FLASHBACK END.

BISEXUAL(Mongolian ff~)COMPLETEDWhere stories live. Discover now