31

559 42 6
                                    

Бэкхёнтой ярилцсанаас хойш нээрээ тэд нарт надад хэлэхгүй байх ямар нэгэн шалтгаан байж магадгүй гэж бодсон учраас Хусог ахтай ярилцахаар ажил руу нь алхаж явна.

Айж сандарч байгаа ч гэсэн өнөөдөр л биш бол өөр хэзээ ч биш гэдгийг мэдэж байгаа учраас ганцхан удаа зориглоод үзье гэж бодоод хаалгыг нь тогшив.

Дотроос нь миний хамгийн их харахыг мөн хараахыг хүссэн хүний хоолой.

Орж болно.

Намайг ирнэ гэж бодоогүй бололтой харцанд нь айдас,сандрал тодрон харагдана. Надаас тэгтлээ их айсан юм байх даа. Мангар амьтан.
Ингээд л тэнэг юм шиг ширтэлцээд байвал хэн нь ч түрүүлж үг хэлэхгүй бололтой.

Би: (хоолойгоо засах) Тэгэхээр ярилцах гэж ирлээ.

Хусог: Тэгье,ярилцъя.

Би: Яагаад анх уулзсан өдрөө надад хэлээгүй юм. Бас өөрөө ч гэсэн над шиг сонирхолтой байж гаж амьтан гэсэн юм?

Хусог: Ах бид хоёрын чинь алдааг давтуулахгүйн тулд.

Би: Ах та хоёрын алдаа гэж юу гэсэн үг юм?

Хусог: Биднийг хоёр талын эцэг эх зөвшөөрөөгүй бид хоёр эсэргүүцэж байгаад гэрэлсэн. Хэрвээ гэрлээгүй байсан бол, би гадаадад сурахаар яваагүй байсан бол магадгүй ах чинь өдийд чиний хажууд байж байх байсан. Тийм болохоор л тэр.

Би: Тэгвэл аав ээж хоёр яагаад ахын нас барсан өдрийг худлаа хэлсэн юм бэ дээ! Бас яагаад ахыг эмэгтэй хүнтэй суусан гэж хэлсэн юм?

Хусог: Аав ээж хоёрыг чинь юу бодож тэгсэнийг мэдэхгүй ч зөв сонголт гэж бодсон учраас тэгсэн байх.

Хэд хоногийн дараа:

Хусог ахтай уулзсанаас хойш эмэгтэйчүүдтэй уулзахыг зорьдог болж. Мөн нэг хөөрхөн охинтой дотноссон. Нэрийг нь Юра гэдэг. Манай ангид суралцдаг юм байна лээ. Гэхдээ ганц гэм нь би өмнө нь хэзээ ч тоож харж байгаагүй тийм охин. Хэрвээ Хусог ахаас өмнө сайн тогтоогоод харсансан бол аль хэзээний дурлачихсан байсан байх.

Тэр охин хөөрхөн,ухаалаг,сэтгэл татам. Гэхдээ хөөрхөн, сэтгэл татам байлаа гээд яахав дээ. Хусог ах биш шүү дээ.

Өнөөдөр Юра бид хоёрын анхны болзооны өдөр.

Юраг гэрээс нь аваад парк орохоор явав. Байдаг л энгийн болзоо. Юрагын хувьд сайхан байгаа бололтой нүд нь гялалзаж харагдана. Харин миний хувьд сайхан ч биш муухай ч биш нэг тиймэрхүү л.
Энэ бүхнийг орхиод Хусог ах дээрээ очоод ярилцмаар байна.

BISEXUAL(Mongolian ff~)COMPLETEDWhere stories live. Discover now