16. "Зургийн урлан"

1.3K 138 22
                                    

Хичээлийн жил эхлэснээс хойш анх удаа шахуу түүний дэргэд сэрэхдээ би гайхширч орхисон юм. Тэр үргэлж л завгүй шинэ багшийн ажил гэсээр хамтдаа цагийг өнгөрөөсөн нь тунчиг цөөхөн аж.

Намайг энгэртээ наан чанга тэврэхдээ тэр бодлыг минь уншсан мэт "Чамайг тэвэрч сэрээгүй яасан их удаа вэ" гэсээр тэврэлтээ улам л чангаруулав. Би,

-Хачирхалтай нь би бас энэ тухай бодож байлаа.

Нүдээ хагас анин, хааш яаш болсон үсээ үл тоон сэтгэл татам инээмсэглэх бүрдээ тэр намайг дахин дахин дурлуулж орхидог билээ. Энэ удаа ч мөн эл үйлдлээ давтахаа мартсангүй.

- Тэгэхээр өнөөдрийн төлөвлөгөө юу билээ Жон багшаа? асуултыг минь сонссон даруйдаа Жонгүүг хурдан гэгч нь уруул дээр минь үнсээд

-Залуухан багш Жон Жонгүүг биш Халуухан найз залуу Жон Жонгүүг болох төлөвлөгөөтэй байна охин минь гэсээр дахин уруулыг минь озов.

Тэр тоглож хэлээгүй гэдэг нь өглөөний цай хэрхэн бэлдсэнээс нь л бэлхэн харж болохоор аж. Миний дуртай бөөрөлзгөний соустай гадилтай бин, бас үүнийг бэлдэхдээ түүнийг цээж нүцгэн байсныг онцолж хэлэх хэрэгтэй байх.

Өглөөний цайны дараагаар бид хэсэг ярилцаж суусны эцэст хэн хэн маань салхинд гарах санаан дээр тогтсон агаад түүнд надад үзүүлэх нэг сайхан газар байгаа гэсэн нь намайг догдлуулж орхив. Үнэндээ би түүнийг намайг өмнө нь очсон өнөөх сүм рүү дагуулж явна гэж бодсон юм. Найдсан ч гэж хэлж болно. Тэрхүү газарт хэр их дурласныг минь нүднээс минь тааж мэдэхэд тийм ч хэцүү байсан гэж бодохгүй байна.

Хувцаслаж дуусан түүн рүү эргэж харахад тэр аяллын цүнхэнд өөрийн болон миний хэдэн хувцсыг хийж харагдав.

-Бид хоногоор зугаалах хэрэг үү?

Хариулалгүй зүгээр л толгой дохин нүдээ ирмэчихээд хийж байснаа үргэлжлүүлэх аж. Ямартай ч бид сүм рүү явахгүй нь тодорхой боллоо.

-Амралтын өдрүүдээр заавал хийж дуусгах ёстой хичээл бий юу?

Түүнийг асуусан даруйд ширээн дээр ил харагдах тэмдэглэлийн дэвтрээ нээж үзэн хэсэг нягтлаад байхгүй гэж түүнд хэлсэн ч юмыг яаж мэдэхэв гэж бодон ирэх сард уншаад тэмдэглэл бичих хэрэгтэй номыг цүнхэндээ хийчээрэй хэмээн түүнд сануулав.

Бид хоёр гэрээс замаараа ойр зуурын хүнс цуглуулаад шууд л хөдлөв.

-Ядаж хаашаа явж байгаагаа надад хэлж болохгүй юм уу?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 24, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

~Нөхөр бид хоёр~Where stories live. Discover now