5. "Дүрслэх урлагийн Ан багш"

3.4K 275 27
                                    

"Тэгэхээр үнэнээр нь хэлээрэй. Англи хэлний шинээр ирсэн багш халуухан байгаа биз. Хэдий чи залуусыг сонирхдоггүй ч гэлээ түүнийг халуухан бүр ганц харцаараа л биеийг чинь цахилгаанд цохиулж буй аятай болгож чадна гэдэгтэй маргахгүй биз дээ" гэсээр Наён хоолтой тавцангаа барисаар урагш алхана.

Баасан гарагийн хичээл минь завсарлаж ийнхүү түүнтэй цаг хоолны газарт хоол идэхээр дугаарлан жагсах бөгөөд харин тэр эргэн тойрноосоо ичих ч үгүй энэ тухай ярина.

"Чи одоо энэ тухай ярихаа больж болох уу? Эргэн тойрны хүмүүс юу гэж ч бодох юм билээ?" гэж хэлэнгээ би түүн рүү анхааруулах мэт эргэн тойрноо нэг заагаад өөрийн тавцантай хоолоо барин суух суудал хайж олоод булангийн суудалд суув.

Харин Наён өөдөөс минь харан суун ширээн дээр тавцантай хоолоо тавиад "За хэнд хамаатай юм бэ? Энэ сургуульд харъялалтай эм хүйстэй хүн бүрийн ярианы сэдэв болж байхад бид хоёрыг энэ тухай ярилаа гэж хэн ч тоохгүй битгий санаа зов" гэсээр юу ч болоогүй аятай хоолоо идэж эхлэх нь тэр.

Харин би түүний үгэнд хариулалгүйгээр урдах хоолоо л чимээгүй иднэ.

"Гэхдээ чи бид хоёр ингэж ярихаас биш түүнийг уургалах боломж ч алга даа. Харин эрх зүйн багш хэдийнээ хөдлөөд эхлэсэн байна лээ шүү. Би түүнийг Жонгүүг багшийг харсан даруйдаа энгэрийнхээ эхний хоёр товчийг тайлаад хөхөө гайхуулсаар очиж яриа өдөхийг нь өөрийнхөө хоёр нүдээр харсан гээд боддоо" гэж юу ч болоогүй мэт ярих хэдий ч түүний үг бүр надад хүчтэй нөлөөлж байгааг тэр яахан мэдэх билээ.

Эрх зүйн багшийн хэрхэн найз залууд минь аальгүйтэн сээтэгнэж байсныг санахдаа би өөрийн мэдэлгүй гаран дахь халбагаа чанга базчихнаа ч мэдсэнгүй. Наёныг л надад хэлэхэд би гараа суллан, гүнгий амьсгаа авав.

"Хүүе л дээ. Чамд ганцхан удаа хичээл орсон багшийг хэдийнээ эрх зүйн багштай хардаад эхлэчихсэн үү? Тэгээд чиний сонирхол өөрөөсөө ах халуухан залуус юм биз дээ. Гэхдээ Жин ч бас чамаас ах шүү дээ. Түүнд боломж байгаа юм байна тийм үү?" гэсээр надаас хариулт хүлээнэ нүд рүү минь ширтэнэ.

"Тэр Жин гэх залуу чинь огтоос сонирхлыг минь татахгүй байгаа болохоор дахиж түүний тухай надтай яриад хэрэггүй шүү Наён" би их сургуульд орон хамгийн түрүүнд найзалсан найздаа муухай хандахыг хүсээгүй тул ааль болох эелдэгхэнээр түүнд хэллээ.

Харин тэр ойлгосон бололтой нүдээрээ инээгээд "Ойлголоо доо. Дахиж түүний тухай ярихгүй ээ. Харин оронд нь өнөөдрийн үдэшлэгийн тухай яриж болно биз дээ. Өнөөдөр чи танилцах үдэшлэгт явна тиймээ. Арай намайг ганцааранг нь явуулахгүй биз дээ" гэсээр туулайн нүд гаргах үед нь би түүнийг шоолон инээгээд

~Нөхөр бид хоёр~Where stories live. Discover now