11. "Зүгээр л гараас минь атгачих"

2.3K 241 44
                                    

Өсгийтэй гутлан дээрээ тогтож ядан Жонгүүгийг түшихдээ Ан Минсү сэтгэл хангалуун инээмсэглэж байв. Түүнийг оруулж ирэн орон дээрээ хэвтүүлэхдээ хүрмийг нь ч тайлж амжилаа.

Минсү хэсэг түүний дэргэд хэвтэн хацраар нь гараа хөнгөн хүргэн шүргээд цамцынх нь эхний хоёр товчыг нь тайлаад орноосоо өндийлөө. Дараагаар нь угаалгын өрөөнд орон шүршүүрт доор зогсохдоо ч инээмсэглэл нь нүүрнээс нь арилахгүй байх нь тэр. Анхилам лаванда цэцгийн үнэртэй биеийн шингэн саван гартаа асгартал нь гартаа дүүрэн хийгээд биеэ хөнгөн угааж эхэллээ. Шүршүүрээс гаран биеэ алчуураар ороох үед арьс нь түүнд зөөлөн болоон булбарай мэдрэгдэж байв.

Хувцасныхаа шүүгээг онгойлгон хамгийн халуухан гэх тодотголтой унтлагын хувцсаа өмсөн сүрчиг ч түрхэхээ мартсангүй.Толинд өөрийнхөө тусгалыг харахдаа сэтгэл хангалуун инээмсэглэх бөгөөд магад хэн ч түүнийг халуухан гэдэгтэй маргахгүй биз.

Гараа алгуурхан гүйлгэн түүнийг цээжийг илэхдээ Минсү цамцыг нь бүрэн тайлж амжлаа. Нүдэнд нь өөгүй тэгш харагдах цээжин дээр нь үнсэхдээ муур адил нугаран хөдөлсөөр дээр нь гарчих нь тэр. Жонгүүг ч гэнэт сэхээ оров бололтой өндийхөө хэн нэгний дулаахан биеийг мэдрэх бөгөөд бодох зүйлгүй өөрийгөө гэртээ Санёлын дэргэд л байна гэж бодов.

Сурсан зангаараа л сурцтай гэгч нь үнсэлцэж эхлэх бөгөөд гараа бүсгүйн биеэр таатай гэгч л илж таална. Залуугын гар бүсгүйн хөхөнд хүрэх үед бүсгүй өөрийн мэдэлгүй гиншихэд Жонгүүг эрч авав бололтой бүсгүйг доороо оруулан лаванда цэцэг үнэртэх булбарай хүзүүг нь үнсэнэ. Хувцсыг нь тайлах зуураа түүний уруул бүсгүйн биеийн хэсэг бүрийн үнсэж байлаа.

Хүссэн зүйлээ авсан мэт инээмсэглэхдээ Минсү түүний залууд ч мөн анхаарал тавихаа мартаагүй юм.

---

Санёлын зүгээс

Түүнийг хүлээн хэвтсээр буйдан дээр унтаад өгсөн би өглөө нэг л тухгүй л бие чилсээр өглөө сэрлээ. Өөрийгөө буйдан дээр унтаад өгсөнийг анзаарвал тэр гэртээ ирж хоноогүй бололтой. Мэдээж тэр ирсэн бол намайг сэрээх аль эсвэл өргөөд орон дээр минь хэвтүүлэх байсан биз.

Их л тухгүй унтсан учир нэлээд эрт сэрсэн байсан тул түүнийг ажил дээрээ хоносон байх гэж таамаглан түүнд шөлтэй хоол хийн, хувцсыг нь ч бэлдээд цаг нь болохоор сургуулийн зүг явлаа.

Хүмүүс хараахан цуглаж амжаагүй байх учир сургууль бараг хүнгүй шахам хоосон байх нь тэр. Би ч явсаар дөрвөн давхарын түүний өрөөний үүдэнд хүрч ирэн хаалгыг нь тогшиход хэн ч байгаагүйн дээр хаалга нь түгжээтэй байв. Буцан явах замдаа утас руу нь дахин нэг залгасан ч тэр дахин утсаа авсангүй.

~Нөхөр бид хоёр~Opowieści tętniące życiem. Odkryj je teraz