12. "Мэдэгдээгүй үнэн"

1.9K 215 24
                                    

Минаг хуримын даашинз өмсөн сандарсандаа гараа  байн байн хоорондоо үрэн суухыг нь хараад би бяцхан инээмсэглэв. Хэдий тэр сандарч байгаа ч би жаргалтай байгааг нь хангалттай сайн мэдэж байв. (Багш бид хоёр бичвэрийн хэсэг 3 дээр гардаг дүрүүд)

-Та хоёрыг ийм эрт хуримаа хийчихнэ гэж огт санасангүй шүү гэсээр би түүнтэй бяцхан яриа өдлөө.

-Тийм шүү. Түүнтэй анх үерхэж эхлэхдээ ийм хол явна гэж огт бодсонгүй. Гэхдээ одоо би түүнгүйгээр ирээдүйн нэг ч хормыг төсөөлж чадахгүй байна.

Түүний сэтгэл, түүний ертөнц хэдийнээ Ким Тэхён гэх хүнээр дүүргэгдсэн гэдгийг түүний нүднээс л илхэн харж болно. Анх сайн болсон гэж ичингүйрэн надад хэлэх үеийн догдолсон гэнэн харц нь одоо ч хуримаа хийх гээд зогсож буй түүний харц ч мөн тэр үеийн шиг хэвээрээ.

-Би ч ирүүдүйг та хоёр хамт байхгүйгээр төсөөлөхгүй байна. Мөн чи өнөөдөр хэн хүнээс ч илүү үзэсгэлэнтэй харагдаж байна. Би чам шиг хөөрхөн сүйт бүсгүйг хаанаас ч олохгүй байх гэсээр би түүний будгийг муухай болгохгүй гэж хичээн аажуухан зөөлөн тэвэрлээ.

Намайг буцан тэврэхдээ Мина

-Чи ч гэсэн Жон багштай хурдан гэрлэх хэрэгтэй. Та хоёр хэзээ гэрлэх юм бэ? Би хурдан чиний хуримын гэрч болмоор байна гэсээр дэггүй инээмсэглэнэ.

Түүний гэрийхэн өрөөнд орж ирмэгц би түр гарчихаад ирье гэсээр хажуу өрөөнд байх Тэхён дээр очлоо.

-Хөөх би чам шиг царайлаг залууг огт хараагүй юм байна. Минагаас салгаад аваад суучих уу? гэсээр би хөхрөн очин бага зэрэг далийсан зангиаг нь тэгшилж өглөө.

-Жон багшийг орхиж чадах ч юм ярьж байх шив.

Хэдий тэр ердөө тоглоомоор юу ч бодолгүй хэлсэн ч гэлээ намайг гүн бодолд оруулж орхисон билээ. Үнэхээр би түүнийг орхиж чадахгүй гэж үү? Би түүнийг орхихыг хүсэхгүй юу эсвэл орхиж чадахгүй. Хүсэх болоод чадах. Ердөө л хоёр үг атлаа хоорондоо ямар их зөрүүтэй гэж санана. Хэрвээ би түүнийг орхихыг хүсэхгүй бол ямар ч аргаар хамаагүй түүнийг дэргэдээ байлгахыг хичээнэ. Харин чадахгүй бол эсрэгээрээ түүнийг намайг орхиж явахыг хүлээх байх. Бодох тусам хэт гүнзгийрч байсан тул энэ бодлоос салахыг хичээн буцан Тэхён руу харлаа.

-Алив ээ Санёл. Асуумаар байгаа асуултаа асуу л даа. Эсвэл хэлэхийг хүсэж буй зүйл ч юм уу? Битгий санаа зов доо. Би үхэн үхтлээ түүний төлөө л амьдарна. Амлаж байна. Тэр миний хувьд цор ганц. Тэр бол миний амьдралдаа учирч болох надад тохирсон хамгийн төгс нэгэн. Тийм дээ ч би түүнийг гомдоохгүй.

~Нөхөр бид хоёр~Where stories live. Discover now