4. "Өрсөлдөгч"

6.1K 613 187
                                    

Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. "Дараагийн хэсгээ хурдан оруулаарай" гэсэн сэт бичихгүй шүү. Энэ сэт яг л би та нарын ажилчин юм шиг муухай санагддаг учир ойлгоорой 🥺🥺🥺
---
"Тэр чам хуу харсаар л байна Санёл" Наёныг ийн шивнэн хэлээд толгойгоо хойш эргүүлэх үед нь би түүнийг болиулаад

"Битгий тоо. Зүгээр л орхичих" гэхэд минь тэр жуумалзан инээх нь тэр.

"Гэхдээ тэр чам руу одоо ч гэсэн харж байна" гэсээр толгойгоо эргүүлэн түүнийг ширтэнэ.

Түүнийг аальгүйтэн инээхэд нь би нүдээ эргэлдүүлэн багшийн тайлбарлан хэлэхийг сонсон анхааралтай бичиж тэмдэглэхийг хичээж эхэллээ.

Хэдэн мөр бичсэний дараагаар Наён над руу дөхөөд

"Гэхдээ Жин яагаад чам руу хараад байгаа юм бол?" гэж сониучирхсан болоод атаархсан маягтай хэлэхэд нь би нүдээ дахин эргэлдүүлэв.

Энэ охинтой хамт суух юм бол би хичээл хийж чадахгүй нь бололтой.

Түүний амнаас гарах Жин гэх залууг магтан хэлэх үг бүрийг би тоохгүй байхыг хичээн багшийн яриаг сонсож байгаа дүр үзүүлэх бол харин тэр дэргэд минь зогсоо зайгүй ярина.

"Санёл чи түүн рүү ядаж нэг удаа ч болов харах хэрэгтэй байх. Тэр чам руу бүхий л хичээлийн турш ширтлээ"

Сургуулийн хамгийн алдартай дээд курсийн ахыг хичээлээ хийлгүй зөвхөн над руу ширтсэн гэдэгт итгэлгүй байгаа ч сониуч зан минь хөдлөн толгойгоо эргүүлэн түүн рүү харахад тэр нүүрэндээ сэтгэл татам инээмсэглэл тодруулаад нүдээ ирмэв.

Намайг урагш харахад хичээл ч дуусан цүнхэндээ хамаг юмаа хийн мөрөндөө тохов.

Ангийн хаалгаар яг гарах гэж байтал Наён намайг хөнгөхөн нудраад

"Чи ч азтай юмаа. Энэ сургуулийн бүх охидын хүслэн болсон хүн чамайг сонирхож байна" гэснээ нүдээ томруулан над руу ширтээд

"Байзаарай. Чи одоо Англи хэлний хичээлтэй биз дээ. Тэгэхээр чи шинээр орж ирсэн халуухан багшийг харах нь ээ. Би ер нь үгээ буцаалаа. Чи үнэхээр азтай байна." Гээд жуумалзан хичээл орох анги руу гүйсээр алга боллоо.

Харин би яг л тамлалын өрөө рүү алхаж байгаа мэт хөлөө зөөж ядан алхана.

Англи хэл гэдэг миний хувьд яалт ч үгүй там гэдгийг би хангалттай хүлээн зөвшөөрсөн. Тиймдээ л алхаж буй зам минь хэзээ ч дуусашгүй, төгсгөлгүй байж англи хэлний хичээл битгий ороосой гэж дотроо залбирна.

Гэхдээ л би нэг л мэдэхнээ хичээл орох ангийхаа өмнө хүрээд ирсэн байв.

Өөрийгөө зоригжуулахын тулд хэдэнтээ гүнзгий амьсгал аваад хаалгыг татан орвол азаар багш хараахан орж ирээгүй байв.

Хөлөө арай ядан зөөн алхалсаар голын салааны хамгийн хойно очиж суун, цүнхээ чанга гэгч нь дэргэдээ тавиад хэсэг нүдээ анин ширээгээ дэрлэв.

Болдог бол ингээд л унтаад өгөх юмсан...

Хэсэг мэдрээд байсан тайван амгалан байдлыг минь сатааруулан охидуудын уулга алдах болоод ам амандаа үнэхээр царайлаг юмаа, тэр халуухан юмаа гэж үгс ангиар нэг сонсогдож эхлэв.

Залхуутай гэгч нь өндийн харахдаа би самбарын өмнө Жонгүүг зогсож байгааг мэдэн гайхширч хоцорсон юм. Өөрийгөө зүүрмэглэн түүнийг зогсож байна гэж төсөөлж байна гэж бодон хацраа хоёр ч удаа чимхэж үзсэн ч өвтөлт намайг бодит ертөнцөд байгааг минь сануулж байсан юм.

Тэгэхээр таны надаас нуугаад байсан шинэ ажил чинь энэ байх нь ээ...

Ширээнээсээ өндийн босоод хүрмээ янзлан, үсээ арагш илэн өөртөө итгэлтэйгээр ангийг тойруулан харахдаа харц нь над дээр тусан, жуумалзан инээнгээ өөрийгөө бидэнд танилцуулж эхлэв.

-Танилцсандаа таатай байна. Өнөөдрөөс эхлэн та нарт англи хэлний хичээлийг заах болно

Хэлж дууссаныхаа дараа сэтгэл татам инээмсэглэхэд нь бүх охидууд хайлан урсаж буй аятай ам амандаа дуу алдах нь надад хуучны цагийг санагдуулан, уурыг минь хүргэж байв.

Тэгэхээр одоо түүнийг өдөр бүр их сургуулийн царайлаг, халуухан мөн хөвгүүдийг яаж урьхандаа оруулахыг мэддэг охидуудтай эелдэг гэгч нь инээмсэглэн харьцахыг нь харах нь ээ...

Түүний зааж буй хичээлд анхаарал минь ч төвлөрсөнгүй, ойлгохыг ч хичээхийг хүссэнгүй. Угаас надад гэрийн багш байгаа юм хойно одоо ойлгоод ч яах юм билээ.

Удалгүй ангийн хаалгыг хоёронтоо зөөлөн тогших дуунаар бид бүгд тэр зүг рүү анхаарал хандуулав. Хаалга онгойн нүүрэндээ сэтгэл татам инээмсэглэл ттодруулсан залуухан бүсгүй Жонгүүгийг дуудан түр уулзахыг хүсэв.

Өнөөх бүсгүйг гараад ирээч гэх үед Жонгүүг нэр уншин ирц бүртгэж байсан цаасаа ширээн дээр тавиад хурдан алхалсаар ангиас гарав. Хичээл орж буй анги минь шилэн хаалгатай тул надад тэр хоёрыг ажиглахад ихэд амар байсан юм.

Тогтоон ажиглан харвал гялалзсан өндөр өсгийт, богино гэж хэлэхгүй ч гэлээ сургуульд арай л богиндох банзал мөн бариу, яг л хэн нэгнийг түүний хоёр хөхийг хараасай гэсэн мэт эхний хоёр  товч нь тайлагдсан цагаан цамц болоод намирсан бор үс, альгүй харцтай өнөөх бүсгүй түүнтэй ямар нэгэн хөгжилтэй зүйлс ярилцаж буй бололтой инээлдэн зогсоно. Яриан дундуураа хааяахан түүний зангиаг анзалж, мөрөнд хүрч буй бүсгүй надад огтоосоо таалагдахгүй байсан юм.

Ингээд би их сургуулийн хөвгүүдийг яаж урхидахаа мэдэх аальгүй охид болоод дэндүү туршлагатай халуухан багш гэсэн том өрсөлдөгчтэй болчихсон бололтой. Тийм үү?

~Нөхөр бид хоёр~Where stories live. Discover now