1. "Шинэ Амьдрал"

11K 506 30
                                    

Эхлээд Багш бид хоёр бичвэрийг уншина уу
🌸🌸🌸

Хэдий гадаа нар мандаж аль хэдийнээ өглөө битгий хэл өдөр болсон ч гэлээ Жонгүүг бид хоёрын аль алинд маань орноосоо босох бодол байсангүй. Бид хоёр чанга гэгч нь хоёр биенээ тэврээд хэвтэж байлаа. Магадгүй гадаа дэлхийн 3-р дайн болсон ч бид хоёр мэдэхгүй байна биз.

Хэдийнээ өдрийн тал өнгөрсөн тул ходоодны дуудлагаараа яах ч аргагүй бослоо. Ууг нь түүнийгээ ингээд л тэврээд хэвтээд баймаар байх юм. Ер нь хөргөгчөө авчирж нөгөө талдаа тавьнаа. Амар зүгээр. Эргэж юм идчихээд буцаад л тэврээд хэвтчих нь. Би ч ухаантай юмаа.

Өөрөө өөрийнхөө тэнэг бодолд инээмсэглэсээр дээш босох гэтэл Жонгүүг намайг татан буцаан хэвтүүлээд, улам чанга тэврэн

"Хаачих гээд байгаа юм бэ?" гэж нойрмог хоолойгоор асуух нь тэр.

Түүний нойрмог хоолой хүртэл дэндүү халуухан юм..

"Босч өглөөний биш ээ өдрийн цай бэлдье" гээд өндийн уруул дээр нь үнсээд гарыг нь холдуулж байгаад бослоо.

Доош гал тогоо руу буух замдаа шүүгээнээсээ Жонгүүгийн том цамцыг авч өмсөөд хөргөгчөө онгойлгон хоол хийж болохоор зүйл хайн, олсон хэдэн зүйлсээрээ өдрийн цайгаа бэлдэж эхэллээ. Миний өмсөж байгаа цамц бол түүний хамгийн хайртай цамц нь. Гэхдээ би гүрийсээр байгаад өөрийнхөө гэрийн цамц болгочихсон. Тэр энэ цамцдаа үнэхээр их хайртай болохоор үргэлж өмсдөг байсан учир түүний үнэр шингэчихсэн, өмсөх бүрийд яагаад ч юм дотно мэдрэмж төрүүлдэг юм.

Ганцаар ийш тийш яван өдрийн цайгаа бэлдчихээд түүнийг дуудахаар өрөө рүүгээ явав. Дэргэд нь очин орон дээр суугаад түүний байр байдлыг хэсэг ажиглан суулаа. Хошуугаа цорвойлгоод, дэрээ тас тэвэрчихсэн унтаж байгааг нь хараад байгаарай. Эгдүүтэй гэдэг нь.

Би түүний цээжин дээгүүр гараа гүйлгээд

"Халуухан багшаа босоорой" гэж хэлсэн ч тэр унтсаар л байв.

"Алив ээ Жон Жонгүүг бос л доо" гээд цээжийг нь нэг хүчтэй цохитол тэр сэрэн намайг дээрээ татан унагаагаад

"Халуухан багшаас шууд Жон Жонгүүг болж байх шив" гээд хамраа үрчийлгэхэд нь би түүнийг шоолж инээгээд

"Залхуу залуу гэж дуудуулахаасаа өмнө боссон чинь дээр дээ"

Жонгүүг нэг гүнзгий санаа алдчихаад босон сул өмдөө углаад гал тогоо руу явлаа.

~Нөхөр бид хоёр~Where stories live. Discover now