3. "Их зант"

5.7K 442 62
                                    

Жонгүүг ажилтай харин би хичээлтэй тул бид хоёр хоёул эртлэн босч цайгаа уусан юм.

Жонгүүг: миний өдрийн хоолыг аваад өгөөч гэхэд нь би түүнд зориулж хийсэн савтай хоолоо өгөнгөө

Би: та ер нь ямар ч мэдрэмжгүй гэдгээ мэдэх үү?

Жонгүүг: яаж байна?

Би: би өдрийн хоолыг чинь ажил дээр чинь аваачиж өгсөн бол илүү романтик байх байсан юм гэсээр хошуугаа унжуулахад минь тэр өхөөрдөн уруул дээр минь үнсээд

Жонгүүг: их сургуулиа төгссөнийхөө дараа л тэгж романтик хүрч ирээрэй за юу гэсээр намайг дооглон инээмсэглэнэ.

Түүний энгэрт наалдан зогсож байсан би тэврэлтээ салгаад

Би: яасан ийм жаахан нялх ногоо шиг найз охинтой гэхээсээ ичээд байна уу тэ?

Жонгүүг: үгүй ээ тэгээгүй ээ гэж хэлэн над руу дөхөхөд нь би хэдэн алхам ухран

Би: хурдан ажилдаа яваа

Жонгүүг юм хэлэх гэсэн ч би болиулаад хөөх шахам гэрээс гаргалаа. Удалгүй би ч гэсэн хувцсаа өмсөн, сургуулийн газрын зураг болоод хичээлийн хувиараа цүнхэлсээр гэрээс гарсан юм.

Өглөө эрт бага зэрэг сэрүүн байсан учир алхалгүй автобусанд суухаар шийдэн буудлын зүг явав. Эхний хэд ньэсрэг зүг байсан ч ашгүй дараагийн тод ногоон өнгөтэй миний хүлээж байсан автобус ирсэн юм.

Хаалгаар орон арын хэсэгт очин суухад урд минь дотны найзууд бололтой хоёр охин инээлдээр суулаа.

Охин1: ашгүй хоёулаа Сөүлийн их сургуульд орж чадлаа шүү тиймээ

Охин2: тиймээ бүр үнэхээр баяртай байна гэсээр баярласандаа хөлөө дэвсэхэд нь

Охин1:чи бүр баярласандаа үхэх нь л дээ гэсээр найзынхаа мөрөөрөө нударлаа.

Охин2: тэгэлгүй яах юм тэнд чинь хэн байгаа билээ дээ миний хайрт убба .....

Чихэвчээр сонсож буй дуу минь хэмнэлээ өөрчилөн гэнэт чанга дуугарсан учир тэдний яриаг гүйцэт сонсож чадсангүй. Ямартай ч нэгнийх нь хайртай хүн л тэнд сурдаг бололтой эсвэл энэ жил элсэн орсон ч юм уу?

Баруун буланд нь нэрийг минь том хар үсгээр бичсэн шүүгээний өмнө ирээд би онгойлгож дотор талыг нь нэг харав. Содон зүйл үгүй бусадтайгаа л ижил шүүгээ байх гэсэн энэ дөрвөн жилийн хугацаанд миний гэх тодотголтой байх учир яагаад ч юм дотно сэтгэл төрүүлнэ. Хэсэг ширтэж зогсохдоо би хэд хэдэн чимэглэх санаа бодож олж амжсан юм.

~Нөхөр бид хоёр~Where stories live. Discover now