12.

632 121 1
                                    

-We fell in love in October

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-We fell in love in October

                       ▫️▫️▫️Амралтын газарт байрлаж буй байшингаасаа хэдхэн алхамын зайд орших саравчинд цаана байх голыг болон усанд туссан сарны тусгалыг ажиглан сууна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▫️▫️▫️
Амралтын газарт байрлаж буй байшингаасаа хэдхэн алхамын зайд орших саравчинд цаана байх голыг болон усанд туссан сарны тусгалыг ажиглан сууна.
Бусад зургаан залуус нилээд халсан учраас чанга чанга ярин инээлдэж буй нь байшингаас сонсогдох аж, тэд гэхдээ байнга л тийм байдаг байх, мэдээж Тэхёнд тэдний найрсаг хөгжилтэй зан таалагдсан. Мөн тэднээс уйдсандаа биш байгалийн үзэсгэлэнт дүр төрхөнд өөрийн эрхгүй татагдан гарч ирсэн билээ.
"Юу хийж байгаа юм" хэмээн гэнэт хэн нэгэн дуугарахад Тэхён бага зэрэг зочив, хэтэрхий бодолд автчихсан байсан учраас хойно нь гарах хөлийн чимээг анзаараагүй байж.
"Зүгээр л сууж байна" гэж хажууд нь ирж суух Жонгүгийг ажигласан чигээрээ хэлэв.
"Намар шүү дээ, даарахгүй байна уу?" гэж хэлээд даарсан эсэхийг нь шалгаж буй бололтой Тэхёны гарнаас атгах нь тэр.
Жонгүг уулга алдан "Хөлдөх гэж байгаа юм биш үү, чи" хэмээгээд Тэхёны хоёр гарыг дулаацуулах мэт атгана.
Тэхён гадаа харанхуй байгаад баярлаад амжив, хэрвээ Жонгүг түүний улайсан хацрыг харсан бол шоолох мэт инээгээд унах байсан биз.
"Чи согтохоороо ёстой нялцгай болчих юм аа" гэж Жонгүгийг өдөх мэт хэлэхэд тэр инээд алдан "Чи харин эрүүл ч бай согтуу ч хүн өдөхдөө сайн юм аа".
"Зөвхөн чамайг л, бас өөр намайг юунд сайн гэдгийг мэдмээр байна уу?" гэх үедээ Тэхён Жонгүгийн нүүрэнд бага багаар ойртон уруул дээр нь зөөлнөөр үнсэв. Тэхён уруулаа түүнээс салгасан ч Жонгүг түүний уруулыг улам хүсэмжлэх мэт ахин ойртох ч Тэхён "Хариулт нь, чамайг галзууруулахдаа" хэмээн хэлж, босон цаашаа явахаасаа өмнө түүн рүү инээмсэглэв.
Харин Жонгүг үнэхээр итгэж ядан үлдэх нь тэр. Гэвч тэр сулхан инээд алдав Тэхён мэддэг юм байна түүнийг галзууруулдаг гэдгээ.

ApocalypseWhere stories live. Discover now