16.

536 118 4
                                    


▫️▫️▫️

Чамайг хайрлах хайр минь ихсэх тусам

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Чамайг хайрлах хайр минь ихсэх тусам

Өвддөг.

                        ▫️▫️▫️
     "Жонгүгаа, чамайг шинэ дуу гаргах гээд завгүй байгааг мэдэж л байна л даа, гэхдээ уулзаагүй 7 хоночихлоо шүү дээ ирэхгүй юм уу?" гэж утасны цаанаас эрхлэнгүй дуугарах Тэхёныг Жонгүг нэг өхөөрдөж инээчихээд "За ойлголоо доо, өдөр угаасаа дуу цацагдах болохоор орой очъё за юу?" гэж хэлчихээд завгүй болсноо хэлээд дуудлагаа таслав.
  "Орой найз залуу дээрээ очих болохоор чи одоо зайлж үз, студид ирчихээд гай болоод байх юм" гэж хажуудаа суух нэгэнд ширүүхэн хэлчихээд цааш босон халааснаасаөа нэг тамхи гаргаж ирэв. Гэвч тэр өнөөх тамхи руугаа хэсэг харж байгаад халааснаасаа хайрцагтай нь гаргаж ирээд хогийн сав руу шидэх нь тэр.
  "Жаахан эелдэг зан гаргаж сураач яахаараа ийм новшийн ааштай байдаг байнаа" тэр Жонгүгийг угаасаа хариулахгүйг мэдэх тул шууд араас нь "Ямартай ч орой аав чинь ир гэсэн шүү" гэж хэлээд цүнхээ шүүрч аваад хаалга саван гарав. Түүнийг гарсны дараа Жонгүг нэг хүндээр санаа алдчихаад "Новш гэж" хэмээн амандаа бувтнах нь сонсогдоно.
Түр гарчихсан байсан Юнги "Гайтай юм аа, ахиад л ирсэн юм уу?" гэж амандаа үглэсээр орж ирэх нь тэр.
  "Харин тиймээ, бас аав ир гэсэн гэнэ дээ"
  "Ядаргаатай юм бэ, ингэхэд чи Тэхёнд хэзээ хэлэх гэж байна даа" түүний хоолойноос асуухаас нилээд эмээсэн нь мэдэгдэх аж.
  Жонгүг нэг хүнд санаа алдаад "Мэдэхгүй юм даа, ямартай ч миний хэрэг байхгүй бол явлаа шүү" хэмээн хэлээд өлгүүрт байх хар куртикээ аван өмслөө. Юнги харин компьютер руугаа ширтсээр үлдэх аж.
▫️▫️▫️
KIM TAEHYUNG'S P.O.V
Аль хэдийн шөнө дунд болсон ч Жонгүг ирээгүй л байв. Түүнийг ирнэ л гэсэн болохоор ирэхийг нь мэдэх тул хүлээхээр шийдсэн юм. Гэвч удалгүй тэр ирж байгаа бололтой хаалга дуугарах нь сонсогдов.
"Чиний хувьд орой гэж шөнө дунд бололтой" гэж түүнийг унтлагын өрөөнд орж ирэхэд нь хэллээ.
Тэр инээд алдаад "Харин ажил гарчихлаа, уучлаарай" гэв.
Би бушуухан босоод шууд л түүнийг тэврэн авав. Долоон хоног л уулзаагүй атлаа түүнийгээ ямар их санасан гээч.
"Ахиж нэг хоног ч чамаас холдмооргүй байна"
"Тэгвэл битгий холдолдоо" гэж хэлээд би түүний уруул дээр нэг үнслээ.
"Даан ч ажлаа хийх ёстой" тэр ийн хэлээд санаа алдав.
  "Өлсөж байна уу?" гэхэд минь Жонгүг толгойгоо сэгсрээд "Үгүй дээ, зүгээр хэвтэцгээе"

   Тэнгэр тэр чигээрээ гүн хөх өнгөөр будагдсан байх нь төд удалгүй үүр цайх гэж байгааг илтгэнэ. Би Жонгүгийн саяхан цэнхэрээр будуулсан үсийг нь оролдох зуураа хааяа хааяа уруул дээр нь үнсэнэ.
  "Чиний төрсөн өдрөөр юу болсныг санаж байна уу?" тэр ингэж хэлээд инээд алдав.
Би ч мөн чангаар инээд алдаад  "Тийм ээ, чи надад сэтгэлээ илчилснээ шинэ жилийн мэнд гэж хэлсэн"
  "Сандарсандаа л, тэглээч угаасаа шинэ жилийн өмнөх өдөр шдээ ялгаагүй" гэхэд нь бид хоёр баахан инээлдэв.
Тэр өдөр Жонгүг надад анх сэтгэлээ илчилсэн юм. Тэрнээс өмнө бие биендээ хайртай гэдгээ хоёулаа мэдэж байсан ч хэлж байгаагүй юм билээ.
  "Тэрнээс хойш гурван сар их хурдан өнгөрчээ" тэр духан дээр минь зөөлөн үнсэв.
  "Одоо унт даа, үүр цайчихлаа" Жонгүгийг ингэж хэлмэгц л нойр минь их хүрч байгааг анзаарах шиг болон нүдээ анилаа.

Гурван сар өнгөрсөн ч, нэг хоног өнгөрсөн ч бид хамт байгаа нь л болж дээ.

A/n Өөртөө сануулга болгоод 40 vote хүрэхээр дараагийн хэсгээ оруулъяааа.

Уншсанд баярлалаа🤍

ApocalypseWhere stories live. Discover now