14.

593 117 2
                                    

 -You'll always live inside me, even though i couldn't say goodbye

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-You'll always live inside me, even though i couldn't say goodbye

Энэ хэсэгт амиа хорлолт дурдагдах тул таагүй мэдрэмж төрүүлдэг бол уншихгүй байхыг зөвлье❗️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ хэсэгт амиа хорлолт дурдагдах тул таагүй мэдрэмж төрүүлдэг бол уншихгүй байхыг зөвлье❗️

                        ▫️▫️▫️
Тэхён гэртээ ирээд удаагүй байтал хаалганы код хийх чимээ сонсогдов. Хаалганых нь кодыг Жонгүг, Жимин хоёр л мэдэх тул тэр хэн гэдгийг нь маш сайн мэдэж байлаа.
  "Хэзээ ирсэн юм?" үүдэнд гадуур хувцсаа тайлан өлгөх Жонгүг ийн асуув.
Тэхён түүнд ойртон очин "Саяхан л" хэмээн хэлээд түүнээс үл ялиг өндөр Жонгүгийн мөрөөр гараа давуулан тэврэв. Гэвч тэр удалгүй түүнээс бага зэрэг холдон     "Жонгүгаа чамаас тамхи үнэртээд байна, чи ахиж татахгүй гэж амласан биз дээ?" гэж ихэнхдээ хэлдэг шиг ээ намуухан аясаар хэллээ.
  Харин Жонгүг санаа алдан Тэхёны бэлхүүсээр тэвэрсэн байсан гараа аван "Тэхёнаа чи яагаад надад худлаагаасаа ингэж анхаараад байдаг юм бэ?"
  Тэхён түүнийг гэнэт ийм үг хэлсэнд балмагдан "Худал биш шүү дээ Жонгүгаа" гэж хэлэх түүний хоолой намуухан хэдий ч үл ялиг чичирнэ.
  "Яг үнэндээ чи намайг хайрладаг юм шиг мөртлөө хайрлдаггүй, заримдаа үнэхээр хүйтэн санагддаг. Энэ хагас жилийн хугацаанд өрнөсөн бидний ойлгомжгүй харилцаанд би л ганцаараа хичээж ирсэн шүү дээ"
Тэхён ийн хэлэх Жонгүгийн ширүүн харцнаас ихэд эмээв.
  "Гуйя, Жонгүгаа тайвширхаар чинь ярилцъя тэгэх үү?" түүний хоолой хэзээ мөдгүй уйлах гэж байгаа мэт чичигнэн Жонгүгийн ханцуйнаас зуурна. Харин тэр хариуд нь гараа чанга татан авч "Одоо үнэхээр залхаж байна Тэхёнаа" хэмээн хэлээд үүд рүү зүглэв.
  "Жонгүгаа би чамд хайртай, нээрээ шүү. Гэвч би чамайг хайрлахаас их айдаг, 7 жилийн өмнөх шиг юм тохиолдох вий гэдгээс айгаад байдаг" гэхэд нь түүний юу юугүй урсах гэж байсан нулимс нь хацрыг нь даган урсаж эхлэв.
Үүдэнд цааш харан зогсох Жонгүг "7 жилийн өмнө юу болсон юм?" гэж зөөлхөнөөр асуулаа.
"Миний хайрладаг байсан хүн надаас болоод амиа хорлочихсон юм. Хамгийн сүүлд хэлсэн үг нь 'Чиний төлөө' байсан шүү бүр. Нүдний минь урд өндрөөс үсрэх түүнийг барьж авч амжаагүй юм" ийн хэлээд тэр газар өвдгөө тэврэн суугаад мэгшиж эхлэв.
Харин Жонгүг үг дуугаралгүй түүний хажууд очин газар суух түүнийг босгон зөөлнөөр тэврэн тайвшруулна. Тэхён ам нээх гэсэн ч Жонгүг түүнийг болиулан "Ойлгож байнаа хайрлахаас айж байгааг чинь, намайг уучлаарай уураа чамд гаргачихлаа" гэж хэлээд Тэхёны хацар дээр зөөлөн үнсэв.
Тэхён харин хариуд нь түүний чихэнд ийн шивнэв "Жонгүгаа миний найз залуу болох уу?"

ApocalypseWhere stories live. Discover now