13.

567 116 0
                                    

-I never knew somebody like you, somebody

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-I never knew somebody like you, somebody

                     ▫️▫️▫️"Жонгүгаа" хэмээн Жонгүгийн тэвэрт хэвтэх Тэхён ам нээхэд Жонгүг зөөлөн авиа гарган сонсож буйгаа илтгэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

▫️▫️▫️
"Жонгүгаа" хэмээн Жонгүгийн тэвэрт хэвтэх Тэхён ам нээхэд Жонгүг зөөлөн авиа гарган сонсож буйгаа илтгэв.
  "Чи хэн нэгнийг ашиглахаас алдахыг илүүд үзэх байсан уу?"
  "Тэгэх байсан байх, хэн нэгнийг ашиглана гэдэг тийм ч сайхан зүйл биш" Жонгүгийг ийн хэлэхэд Тэхён үг дуугарсангүй түүний энгэрт улам шигдэнэ.

Тэхён энэ мөчид цаг хугацааг үүрд ингээд зогсоохыг хүсэх шиг. Үүрд ингээд Жонгүгийн энгэрт шигдэн түүнийг үсээр нь оролдож байгаасай гэж нууцхан хүснэ.

Зөвхөн Жонгүгаас л олж болох тэр үнэрийг уушиглан, шунан үнэрлэнэ.

Түүний дулаахан энгэр биеийг нь дулаацуулах ч зүрх сэтгэлийг бүр ихээр дулаацуулах мэт.

Тэхён гэнэт нэг зүйлыг санан огцом босож цагаа хараад "Би 19 цагаас театр дээр байх ёстой одоо 18 цаг болж байна, явахгүй бол" гэж хэлээд хувцасаа өмсөж эхлэв.

Жонгүг ч мөн адил босон хувцаа өмсөж эхлэн "Ойлголоо би хүргээд өгье" гээд Тэхёныг үг хэлж амжихаас өмнө "Үгүй гэсэн хариу авахгүй шүү" хэмээн хэлээд үүд рүү явав. Тэхён ч түүний зөрүүд занг яах ч аргагүйг мэдэх тул араас нь дуугүй даган гарлаа.

"Чиний ачаар ч би үнэхээр даруухан болж байх шиг байна даа, мотоциклоо ч унахаа больж дээ" гэхэд нь Тэхён чангаар инээд алдав.
Одоо бодоод байхад тийм ч юм шиг. Тэхён анх Жонгүгийг харчихаад их муу залуу байхдаа гэсэн бодол төрж байсныг санав. Театрын гадаа мотоциклтой, шивээстэй, бүхэлдээ хар хувцастай залуу ирж зогсоод орж байхыг нь харчихаад гаригаа андуурчихсан юм байхдаа гэж бодож байснаа санан тэр инээмсэглэв.
"Ууг нь орой хүргэж өгөхийг хүссэн ч ажилтай болчихлоо, тиймээс ганцааранг чинь л явуулахаас" гэж Жонгүг Тэхёны гарыг атгасан чигээрээ зөөлнөөр үнсэнгээ хэлэв.
"Би ямар жаахан хүүхэд байгаа биш өөрөө харьчихнаа" хэмээн хэлээд Жонгүгийн уруул дээр хальт үнсчихээд салах ёс хийн машинаас нь буулаа.
Жонгүг ч түүний орохыг харчихаад дуу нь хаалттай ч түрүүнээс хойш тасралтгүй ирэх дуудлагыг ахин нэг удаа таслан машинаа асаан хаашаа ч юм бэ явах аж.

ApocalypseWhere stories live. Discover now