22.

501 107 1
                                    

Жимин эмнэлгийн өрөөний үүдэнд хэдэн цагийн турш бодлогоширон сууна.
Хэдий Тэхён ухаан орсон ч сайн тэнхрээгүй байгаа болохоор эмнэлэгт хэд хонох шаардлагатай болсон. Жонгүг түүний хажууд байгаа болохоор тэр хурдан дээрдэж байгаа байх.
Жимин эмнэлэгт түүнийг сахих гэж ирж байгаа мэт атлаа ихэнхи цагийг бодлогошироход зарцуулж байв.
Жимин найзыгаа хэн хүнээс илүү мэднэ. Юу туулсанг, бас ямар их сэтгэлийн тэнхээтэй нэгэн гэдгийг ч сайн мэднэ. Яаж ч зовсон "Би амьдралд хайртай" хэмээн чин сэтгэлээсээ хэлээд үргэлж инээгээд явдаг байсан найз нь хайрынхаа төлөө огт эргэлзэлгүй амиа өгч.
"Тийм их хайртай байх нь ээ" хэмээн тэр амандаа хэлчихээд инээсээр Тэхёны өрөө рүү оров.
"Чи ч үнэхээр өөдгүй найз юм аа" хэмээн орж ирэн гомдоллох найз руугаа Тэхён инээсээр "Уучлаарай даа, гэхдээ чи надгүй байсан ч сайхан амьдрахыг чинь мэдэж байна аа"

Жимин анх удаа Тэхёныг үзэн ядав. Үргэлж зүгээр биш байж зүгээр гэдэг болохоор нь, хэцүү байсан ч дандаа чин сэтгэлээсээ инээгээд явж байдаг болохоор нь. Дэндүү сайхан сэтгэлтэй болохоор нь. Яагаад зүгээр л жаргалтай амьдарч болдоггүй юм бэ, дэндүү ихийг хүртэх ёстой атлаа ингээд зовсоор байгаа болохоор нь.
Нэг удаа ч болтугай уурлалдаа, нэг удаа ч болтугай дэндүү шударга бус амьдралд гомдож байна гээд амьдралыг үзэн яд л даа.
Удалгүй Жонгүг орж ирэхэд Жимин салах ёс хийн өрөөнөөс гарав. Тэхён түүний араас гаран түүнийг дуудсан ч Жимин нулимсаа харуулахыг хүсээгүй тул эргэж харсангүй.
  "Баярлалаа Жимин аа, бүх зүйлсд. Чи миний амьдралд ирсэн сахиусан тэнгэр юм шүү" Тэхёныг ийн хэлэхэд Жимин инээн "Чи одоо үүрд салах ёс хийгээд байгаа юм уу, дараа уулзахаараа наадхаа хэлээрэй дээ" гээд тэр чигээрээ эмнэлэгээс гаран одов.

A/n
Дууслаа даа манай Apocalypse

ApocalypseWhere stories live. Discover now