21.

552 113 7
                                    

"Бүх зүйлсийг цэгцэлчихээд буцаад очих гэж байсан ч чи байхгүй болчихвол би яаж чам дээр очих юм бэ"
Эмнэлгийн өрөөнд ухаангүй хэвтэх нэгний гараас атгасаар ийн хэлэн уйлах залуу. Тэр яс арьс болтлоо турчихсан, байдгаараа цонхийчихсон хайртыгаа харан өөрийгөө зүхсээр уйлан сууна. Нилээд удаан тэгж суусны эцэст Жонгүг өрөөг орхив.
Үүднийх нь сандал дээр сууж байсан Жимин түүнийг гарж ирэв үү үгүй юу "Яагаад Тэхёныг орхисон юм?" хэмээн асуув.
Улайгаад хавдчихсан одоог хүртэл нулимс нь хатаагүй байх Жонгүгийн нүдэнд ахин нулимс цийлэгнэж эхлэв.
"Үнэндээ би баян гэр бүлээс гаралтай болохоор заавал өөр баян гэр бүлийн бүсгүйтэй гэрлэх ёстой болсон. Хаашаа ч зугтсан тэд олчихно, тэгээд хайрласан хүнийг минь хөнөөчихдөг.
Хэрвээ би тэр бүгдээс татгалзвал тэд Тэхёныг ална, хараал идсэн мөнгө байхад нэг хүний амь тэдний хувьд юу ч биш"
Жимин "Өмнө нь хөнөөж байсан юм уу?" гэхэд түрүүнээс хойш юу ч дуугаралгүй зогссон Юнги Жимин рүү ийм юм асууж зүрхэлсэнд нь гайхан харав.
"Тийм ээ, хэдэн жилийн өмнөх найз залуу маань нас барсан шалтгааны ард эцэг маань байсныг саяхан олж мэдсэн юм" түүний хариулт Юнги, Жимин хоёрыг гайхшруулж орхив. Зөвхөн кино зохиол дээр бус бодит амьдрал дээр ч ийм юм байдаг байх нь ээ, эд баялагт ухаанаа алдсан нэгэн үр хүүхдээ ч золиос болгодог байх нь.
"Гэрлэх гэж байсан бүсгүй чинь нээрээ яасан? Сүүлд Тэхёнтой яриад чамтай гэрлэхгүй гэж хэлсэн гэсэн" ийн Жимин ярианы сэдэв өөрчлөхийг хүссэн мэт асуув.
Жонгүг ихэд гайхан "Тэхёнтой ярьсан гэнэ ээ?" гэхэд Жимин "Тийм ээ, хэд хоногийн өмнө Тэхён залгаад гэрлэхээ больчихоод ч буцаж ирэхгүй байна гэсэн юм яриад байсан юм, тэгээд би хэд хоног тоглолт гээд Тэхён дээр ирж чадаагүй болохоор өнөөдөр орой очтол ийм юм болчихсон байсан" хэмээгээд тэр уртаар санаа алдав.
Юнги "Ёр нь ямар новш нь ч болоод байгаа юм" гэж аяархнаар хэлэн оройн үйл явдлыг хүсээгүй ч ахин нэг санав. Жиминийг залгахаар нь яарсаар Тэхёных руу ороход ванны урд гөлрөөд суух Жимин, цусандаа хутгалдчихсан хэвтэх Тэхён. Юнги энийг ахиж бодохыг ч хүссэнгүй, Жимин эртхэн очсон нь сайн хэрэг гээд л бодоод өнгөрөв.

A/n
Tuluvlsnuuruu yvj baigaa ch utgaa aldaad baigaa ym shig sanagdaad oruulah gej buun ym bolov.
Hedhen hesgiin daraa duusah n dee
Thank you for read until here. Have a nice day, love you all❤️

ApocalypseWhere stories live. Discover now