XV

1.4K 82 14
                                    


Танхим дүүрэн хүний гайхширсан харц, хажуудаа зогсох нэгэнтэй чимээгүйхэн шивнэлдэх чимээ...Энэ бүхнийг үл тоон Бэкхён миний гараас чанга хөтөлсөөр танхимыг орхин гарсан юм. Харц нь хааяахан түүний нүдэнд үзэгддэг тийм хурц шийдэмгий болсон байх бөгөөд алхаа нь улам бүр хурдалж гараас минь атгаад явах түүний гар халуу дүүгэм байлаа. Цаашид бий болох, өрнөх нөхцөл байдлыг бодоход л нүд харанхуйлж байсан ч ганцхан удаа хэсэгхэн хором ч болов энэ хүний гараас атгаад дагаад явахыг хүсэж байгаа минь өрөвдмөөр юм.  Тэр машиныхаа хаалгыг нээж намайг суулгаад ширүүхэн бас хурднаар суудлын бүсийг минь зүүж өгөөд өөрөө жолооныхоо ард суусан даруй хурдаа авч тэндээс хөдөллөө. Бид нэг нэгэндээ ганц ч үг цухуйлгаж хэлж зүрхлэхгүй байлаа, бидний хэн хэнд нь айдас байсан юм...Яг л нэг л үг амнаасаа гаргавал бүх зүйл буруугаар эргэж  үүнээс ч дор байдал үүсэх юм шиг тийм айдас дунд чимээгүйхэн хаашаа ч юм хурдлан давхиж байлаа. Энэ мөчид жижиг гар цүнхэн дотор утас минь чичирхийлж нам гүм орчинг сандаргаж орхив. Энэ чимээнээр бид нэгнийхээ нүд рүү удаанаар ширтэж эцэст нь  Бэкхёны танил зөөлөн харцыг олж харсан юм. Энэ харц намайг яг л эмчлэх шиг нөлөөлж бүх л хүнд хэцүү харанхуй мэдрэмжүүд бага багаар замхарч байх шиг болох нь тэр...Бэкхён зүүн гараараа жолоогоо атган цүнхээ тас атган суух миний гарт баруун гараараа зөөлөн хүрч дулаахнаар барьж авсан юм. Хүйтэн гарыг минь атгах түүний дулаахан том гарыг нулимс дүүрэн харж суухдаа би тасралтгүй дуугарах утсаа чихэндээ наалаа. Энэ мөчид утасны цаана Сэүний намуухан хоолой сонсогдов. 

"Аль болох чадахаараа хол яваарай, удахгүй чи бид хоёрын салалтын мэдээ албан ёсоор зарлагдана, тэр үед И Мину юу хийж чиний бас Бэкхёны эсрэг хөдлөхийг мэдэхгүй байна, ямартай ч чамайг бас Бэкхён ахыг бэлэн байгаасай гэж хэлэх гэсэн юм" гэж хэлээд хариу хэлэхээс минь өмнө дуудлага тасарч дохио дуугарч эхэллээ. 

Бэкхён над руу санаа зовсон харцаар харж хэсэг явсаны эцэст тэр замын дэргэд машинаа зогсоон гараас минь татаад өөр рүүгээ харуулав. Яг л энэ мөчид бүх зүйлийг яг одоо дэлгэж хэтэрхий оройтож дордохоос нь өмнө би л зогсоож цэг тавих ёстойг ммэдэрч байлаа. 

"Өнөөдрийг хүртэл чиний дэргэд байсан Юн Сэна гэх энэ эмэгтэй бол хуурамч байсан, чамд бүгдийг хэлэх цаг нь болсон юм шиг байна Бэкхён аа" би түүний нүд рүү эгцэлж харан удаанаар бас тайвнаар хэлж чадсан ч оюун бодол, сэтгэл доторх минь эмх замбраагүй төсөөлөхийн аргагүй тэсэрч дэлбэрч байсан юм. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 16, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

+Going Crazy+ [Mongolian]Where stories live. Discover now