XI

2.5K 171 28
                                    

Дахиад л гарах гарцгүй болчихсон бололтой. Тэр намайг өөрийн эрхэнд байлгах аргаа үнэхээр сайн мэдэх юм.

-Битгий өөрийгөө ингэж хэцүү байдалд оруул РаИ, би чамайг хамгаалж чадах ганц хүн...Харин Мину? Тэр чиний амьдралыг зүгээр л өөрийн болгоно. Бэкхён харин энэ бүх үнэнийг мэдвэл яах бол?

-Чамаас нүүр буруулна. Тэгэхээр чи миний дэргэд байх нь хамгийн зөв биш гэж үү Юү РаИ...

Түүний үг бүхэн хатуу хэрнээ үнэн мэт эд эс бүхэнд нэвчиж байх шиг болов. Хэрвээ түүнээс холдвол гарцаагүй И Мину над дээр ирэх болно. Тэр цагт Бэкхён бүх муу муухайг мэдэх байх. Түүний дараа Бэкхён намайг харахыг ч хүсэхгүй биз...Хэсэг чимээгүй бодолд автсны дараа хөнгөн санаа алдаад Сэүний дэргэдүүр өнгөрөхдөө орой хамт явахаа хэлээд түүнийг тэнд нь үлдээсэн юм. Харин Сэүн хариуд нь бусад залуусд энэ бүх болж буй харилцааг мэдэгдэхгүй байхыг сануулсан.
Энэнээс өөр хамгийн тохиромжтой, буруу шийдвэр байхгүй бололтой...

Саравчтай малгай, жижиг цагаан куртик өмсөөд хүйтэн салхитай бороотой өдрийг мэдэрсээр гудмаар алхана. Хажуугаар жаргалтай хөтлөлцөн зөрөх хосуудыг харан явахдаа хөнгөн гунигт автаж байлаа. Бид ч бас ингэж явахыг хүсдэг. Бэкхён бас Би...үргэлж л энгийн зүйлсийг хамтдаа хийхийг хүсдэг. Хүн өөрт байхгүй, өөрийн болгож чадахгүй зүйлсийг хүсэж мөрөөдөх юм.

Гэрлэн дохио ногоон болохыг хүлээн гарцны урд зогсож байтал замын эсрэг тал байрлах том дэлгэцээр мэдээ гарч байх нь сонсогдоно. Анхаарч ч сонсохгүй байсан мэдээгээр Бэкхёны зураг харагдаж эхлэхэд тэр зүгт анхаарсан юм. Тэр том дэлгэцээр Бэкхён болон Өөр нэгэн эмэгтэй алдартны зургууд ээлжлэн гарсаар байв. Сайн харвал алдартай эмэгтэй дуучин байсан юм. Тэднийг үерхэж байна гэсэн цуурхал гарсан талаар ярьж мөн хэд хэдэн зургийг баримт болгон харуулж байх шиг байв. Энэ чинь ямар гээч худал хуурмаг вэ...Ямар ч утгагүй худал зүйл байна шүү дээ. Болдог бол энэ чинь худлаа Бэкхён бид 2 бие биедээ хайртай гээд орилчихмоор л байлаа. Дахин нэг дэлгэцээр мэдээллийг харахад тэр эмэгтэй Бэкхёны машин руу орж буй зураг үзэгдэв. Би хурдан толгой сэгсрээд саяныг хүртэл 3 удаа ногоон асаж унтарсан гэрлэн дохио руу харчихаад гарцаар гарч явсан хэрэг. Тэр бүх мэдээлэл цуурхал худал хуурмаг бүхнийг ард үлдэх цагаан шугам бүрт хаяж тэнд нь орхисон юм.

Үд хэдийн өнгөрч нар жаргаж эхлэхэд би гэрийнхээ хаалгаар орж байлаа. Намайг хаалгаар ороход гэрлүүд асаалттай, бага зэрэг кофе үнэртэхэд би баярласаар хурдан гадуур хувцсаа тайлж өлгөөд Бэкхёны нэрийг дуудсаар ортол Сэүн буйдан дээр суучихсан кофе ууж байх нь тэр...

+Going Crazy+ [Mongolian]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang