V

4.6K 177 7
                                    

Бекхён толины урд зогсон бодолд автсаар цамцаа товчлох нь харагдана. Тэр үе үе сулхан санаа алдаад нүдээ анин үл ялиг хөмснөө зангидаж байв. Түүний дотор ял л хоёр эсрэг тэсрэг хүн орших шиг мэдрэгдэн, бачимдуулж байлаа. Бэкхён анх удаа л ийм ойлгомжгүй басхүү гарах гарцгүй болсон мэт нөхцөлд орж үзэж байгаа нь энэ. Эрүүл ухаанаар бодоход тэр яав ч РаИд ойртох боломжгүй, боломжтой ч болохгүй байтал түүний бие бас сэтгэл нь бүхий л ёс суртахуун, хэм хэмжээ дүрэм журмыг бүгдийг нь үл тоож түүн рүү хүчтэйгээр татагдах нь Бэкхёныг хамгийн ихээр зовоож байгаа хэрэг. Бэкхён анх кафед орохдоо л РаИ-г таньж байсан. Жил гарны өмнөх тэр өдөр РаИ-г замын хажууд сууж байхад нь тэр зүгээр л хажуугаар нь харсаар өнгөрсөн гэсэн ч нэг их холдсонгүй зогсоод түүн рүү очсон юм. Энэ нь магадгүй зүгээр л түүний сайхан сэтгэлтэй холбоотой гэж тэр өөрөө хүртэл бодож байсан. Гэвч тэр өдөр харсан цөхөрсөн харцны цаана гэрэлтэх нүд, түүнийг татан босгоход гарт нь мэдрэгдсэн РаИ-н зөөлөн арьс, хэдий гунигтай басхүү шаналсан харагдах ч түүний хөөрхөн царай Бэкхёнд таалагдаж байсан юм. Жилийн хугацаанд РаИ үе үе Бэкхёны бодолд ордог байсныг зөвхөн Бэкхён л мэдэж байв. Дахин түүнийг олж хараад Бэкхён үнэхээр гайхширч бас бага зэрэг баярласан ч тэр хэдийн Сэүнийх болчихсон байсанд Бэкхён РаИ-н тухай элдэв зүйл ч бодолгүй шуудхан л түүнийг толгойноосоо авч хаяхыг оролдож эхэлсэн хэрэг. Бэкхён хэн нэгэн танихгүй охиноос болж Сэүнтэй сөргөөдөлцөхийг үнэндээ хүссэнгүй. Кафед түүнийг дахин харахдаа сонирхож танилцах тухай хүртэл бодож байхад нь хоёрхон өдрийн дараа Сэүн түүнтэй болздог, түүний эмэгтэй гэдгийг хэлсэн хачирхалтай явдал болж өнгөрсөн байлаа. Тэр өдрөөс хойш 14 хоног өнгөрсөн ч Бэкхёнд РаИ бодогдсоор, учир нь өнгөрсөн 14 хоногийн турш РаИ-н түүний зүг харах харц Бэкхёныг улам төөрөгдүүлж орхисон байв. Түүний өөр рүү нь гэрэлтсэн агаад гүн гүнзгий харах харц Бэкхёныг бодолд автуулж, хачин зүйл бодоход яах аргагүй хүргэсэн хэрэг. Гэтэл тэр шөнө Сэүн РаИ хоёрын яриаг санаандгүй сонсож таарахад тэдний харилцаа Бэкхёны төсөөлж байсан шиг сайхан биш байлаа. РаИ-г харвал тэр үнэхээр цөхөрч шаналж байгаа нь илт. Тэр мөчид Бэкхён бодож ч амжаагүй атлаа түүнийг дагуулан дормноосоо гарч одсон юм. Ямар нэг далдын хүчинд захирагдсан мэт л Бэкхёнд санагдаж байв.
Харин энэ бүх эргэлзээтэй хүрч чадахгүй байсан бүхий л мэдрэмж, нууцхан хүсэл нь өнгөрсөн шөнийн халуухан явдлын дараа бүрэн чөлөөтэй, итгэлтэйгээр ил гарч ирсэн хэрэг.

+Going Crazy+ [Mongolian]Where stories live. Discover now