•XII•Өөр нэгнийх

2.3K 127 9
                                    

-Чамайг түүнтэй болзож байгаа гэсэн...

Би түүний машинд явахдаа зориглон байж ийнхүү дуугарлаа. Бэкхён урдхан талд харагдах хурдны замыг үл ойлгом харцаар ширтсээр явна. Энэ байдал нь намайг улам эргэлзэхэд хүргэж орхив. Хэрэв худал байсан бол тэр шуудхан л эсэргүүцэхгүй гэж үү. Гэтэл тэр яг л зөв бурууг дотроо тунгаан бодох шиг гүн харцаар зөвхөн урагш ширтсээр л байсан юм.

-Хэрэггүй ээ. Өөрийгөө ингэж зовоохыг чинь харах хэцүү юм.
Намайг энд буулгачих...

Энэ удаад тэр миний зүг харсан хэрэг. Би түүний харцнаас яг юу олж харахыг хичээж байгаагаа ч мэдэхээ байлаа. Үнэн эсвэл худал...Би алийг нь хүсэж байгааг мэдэхгүй нь. Үнэнтэй тулах зориг надад алга, худал үг сонсох ч хүсэл алга.

- Тэр бид хоёр болздог хүмүүс биш ээ. Гэхдээ тэр мэдээлэл үнэн

Би энэ мөчид түүний үгийг сонсоод өөрийн эрхгүй инээд алдаж орхив. Учир нь олдохгүй оддын амьдрал нь энэ үү...

-Бурхан минь...Би Чиний хувьд чи миний хувьд ингэхэд яг хэн юм бэ

Бидний ярианы өнгө аядуу зөөлөн байсан ч түүний машины хурд тэс өөр байлаа. Хааяа түүнийг жолоогоо чангаар атгаж байхыг би анзаарч байв. Энэ үеэр миний түүнээс асуусан энэ асуулт түүнийг бүр ч хурдлуулж орхих шиг. Хэдэн хормын өмнөх гүн бодолд автсан харц энэ удаад илүү тод гялалзаж хурц болсон байх нь тэр. Хурдны замаас дөнгөж гарсан даруй Бэкхён замын хажууд машинаа зогсоолоо. Дараа нь тэр суудал дээрээ бага зэрэг эргэж над руу харан суух аж.

- Би түүнтэй болздоггүй. Тэр мэдээллийн хувьд тэгэх шаардлагатай байсан юм.

Түүний тушаасан захирангуй хоолой намайг үг дуугүй суулгаж байлаа. Түүнд ч бас бусадтай адил дарангуйллын төрх байдаг байх нь. Гэсэн ч түүний зөөлөн эелдэг байдал ч бас ямагт давхар оршиж байсан юм.

-Хүсвэл чи надад бүгдийг хэлж болно шүү дээ

-Заавал ямар нэг шалтаг тайлбар хэрэгтэй гэж үү

Тэр зөөлнөөр гараас минь атгахдаа үнэхээр энэ сэдвийг арчиж хаяхыг хүсэж байх шиг харагдав. Би түүний энэ харцыг харж удаанаар санаа алдах аядаад түүний энгэрт наалдаж суухад Бэкхён чангаар намайг тэвэрч авсан юм.

-Ганцхан зүйл асууя. Чи хүнийх биш тийм үү?

-РаИ.Энд зөвхөн чи л хүнийх байна...

+Going Crazy+ [Mongolian]Where stories live. Discover now