XIV

984 75 9
                                    

Түүнд тоогдох гээд догь, муу охин шиг аашлах гэж байна уу? Түүнд таалагдах гэж дуртай романаа гэртээ үлдээгээд таалагддаггүй хүмүүстэйгээ бүжихээр явлаа юу? Түүний нүдэнд өртөх гэж цэцэгтэй даашинзаа савхин өмдөөр солио юу? Түүнд хайрлуулах гэж худлаа ярьж, яахаас ч буцахгүй охин шиг дүр эсгээ юу? Түүнийг үлдээх гэсэндээ орондоо оруулаа юу? Дүр эсгэж явсаар нэг л мэдэхэд нэгэнт чи яг тийм болсон байхвий. Өөрөө өөрийгөө ч танихын аргагүй өөрчлөгдсөн байвал яана?

Feuillemort

нийтлэл дээрх энэ мөрийг уншихдаа би өөрийгөө зэмлэх шиг гэсэн атлаа өрөвдөх шиг болсон юм. Түүнд хайртай учраас гэх нэрийн дор би юу хийж ямар жүжиг тавьж яваагаа тунгаан бодож хэсэгхэн хором хөдөлгөөнгүй зогслоо. Би түүнд хайртай гэчихээд ганцхан түүнийг л хамгийн ихээр хууран мэхэлж байгаа ичгүүргүй нэгэн. Үнэхээр би түүнд өөрөөсөө ч илүү хайртай гэдэг үнэн гэж үү? Эсвэл энэ хайр миний шунал юм уу...Үнэн төрхөө нууж зөвхөн түүний л дэргэд сахиусан тэнгэр шиг байх гэж хичээдэг, түүний дэргэд байснаар хар толбо болсоор байхаа мэдсээр байж холдож чадахгүй байгаа би үнэхээр түүнийг хайрласандаа юу эсвэл өөрийгөө хайрласандаа юу.
Тэр хүнгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй ч тэр хүн харин чадах байх...

"Хэрэв чи түүнд үнэхээр хайртай бол өөрийнхөө жаргалыг бус түүнийхээ жаргалыг эхэнд тавь"

Бэкхёныг гэрийн минь гадаа ирсэн байхыг хараад би хурдхан гарахаар хаалга руу зүглэв. Цахилгаан шат хамгийн дээд давхарт явж байхыг хараад би шуудхан л шатаар доош буулаа. Түүнтэй сүүлд уулзсанаас хойш бараг 2 сар өнгөрч...Тэдний завгүй ажил аялан тоглолт тасралтгүй үргэлжилсээр бид хаяахан утсаар ярьж хоёр талд уулзаж чадахгүй явсаар өнөөдрийг хүргэсэн юм. Энэ хугацаанд би өөрийн олж чадаагүй хариулт бас өөрөөсөө асуух мянга мянган асуудлуудтай нүүр тулсан. Эхнээс нь бүгдийг цэгцлэх зориг бас хүч тэнхэл надад энэ хугацаанд суусан байлаа. Байрны гадна зогсох түүний машиныг харахдаа би гараа чанга гэх чинь атгаад урт амьсгаа гаргасаар машинд орж суув. Намайг хаалга нээн түүний хажуугийн суудалд суух мөчид тэр арагш суудлаа налан нүдээ аньсаар хэвтэж байсан юм. Би түүний ядарсан бас бага зэрэг турсан царайг хараад хувиа хичээсэн бодлуудаар дүүрч байлаа. Хаашаа ч хамаагүй дагуулаад зугтчихмаар зөвхөн хоёул л байж болох тийм газар үүрд нуугдчихмаар, зөвхөн ганцаараа л түүнийг харж хайрлаж амьдарч чадах тийм газар руу явчихмаар санагдах дэндүү өрөвдмөөр юм. Гэсэн ч би үнэндээ тэр үүнийг хүссэн ч би л зөвхөн зөвшөөрөөд хамт зугтаж чадахааргүй хулчгар амьтан шүү дээ. Би айж байлаа. Дахиад түүнийг харж чадахгүй байх вий, өнөөдөр түүнээс холдох тэр өдөр байх вий, насан туршдаа холоос ч харж чадахгүй болох вий...дахиад ингэж айдастай байхыг хүсэхгүй байна. Түүнийг ч хэзээ нэг өдөр зовоох зүйл хармааргүй байна. Тэгэхээр...

+Going Crazy+ [Mongolian]Where stories live. Discover now