I

7.7K 253 2
                                    

2015 он Өвөл
Сөүл хотын галт тэрэгний буудал хүний хөл хөдөлгөөнд дарагдсан байлаа. Зул сарын өмнөх орой шүү дээ. Хөх өнгийн чемодан чирсээр нэгэн охин гаран дахь бичгээ харан урагш алхана. Галт тэрэгний замаас холдон ойролцоох сандал дээр суухдаа тэр халааснаасаа хуучны загвартай утас гаргаж ирэв. Галт тэрэгнээс буусан цагаасаа авахуулаад гартаа атган явсан өнөөх цаасан дээрх дугаарыг удаанаар хараад товчлуур дээр дугаарыг даран оруулж чихэндээ ойртуулан чимээ чагнана. Хэдэн дуут дохионы араас нэгэн эрийн тайван хэрнээ бүдүүн хоолой гарлаа. Охин үг дуугаралгүй 30 орчим секунд зөвхөн толгой дохин суусны эцэст дуудлага тасрав бололтой утсаа чихнээсээ холдуулах нь харагдана.

Өндөр шилэн орон сууцны үүдэнд такси зогсоход тэрхүү таксины хаалгыг нэгэн залуу гаднаас нь татан онгойлгоод түрүүхэн утсаар ярьсан өнөөх охин руу удаанаар ширтлээ.
"Чамайг удаан хүлээлээ шүү" гэх үг түүний охинд хэлж байгаа анхны үг болсон юм. 
Залуу дахин үг дуугаралгүй түүний ачааг баруун гартаа барьсаар урдаа харагдах шилэн барилга руу алхав. Харин түүнээс хэдхэн алхмын ард өнөөх охин түүнийг араас нь нэг бүрчлэн ажиглаж даган алхана. Залуу өндөр бөгөөд өргөн мөр, эрүүл чийрэг бие бялдартай, сайхан хувцасласан царайлаг нэгэн байлаа. Энэ л түүний гайхшралыг төрүүлсэн хэрэг. Түүнд санаа тавих битгий хэл тоож харах ч үгүй баймаар залуу байна гэсэн бодол охинд явдал тутамд нь хүчтэй төрж байв. Урт удаан бодлын төгсгөлд тэд 15 давхарт буун нэгэн хаалгаар орох нь тэр.
Үүдний хэсэгт урт савхин сандалтай байсан бөгөөд охин тэнд чимээгүй л ямар нэгэн зүйл хүлээх мэт сууна. Харин залуу түүнийг тэнд нь үлдээн цааш явсаар өөр нэгэн өрөөнд ороод хэсэг удлаа. Тэр хорин минутын дараа өрөөнөөс гарч ирэхдээ хар халад өмссөн байх ба түүний нүцгэн цээж завсраар нь тодоос тод харагдаж байв. Охин залуугаас ямар нэгэн үг хүлээн түүнийг дагуулан ширтэнэ, Залуу аяганд хүйтэн ус хийгээд хурдан хурдан залгилж байхдаа өөр рүү нь зоригтойгоор ширтэх охиныг шинжин харж, энэ байдал нэлээдгүй удаан үргэлжилсэн юм. Тэр гаран дахь аягаа шууд л хажуу тийш шидэхэд аяга шүүгээнд цохигдон газар хэдэн хэсэг болон хагарч унах нь тэр. Энэ нь залуугийн бас нэгэн арга гэх үү зуршил гэх үү, тэр аягыг шидсэн даруйдаа охин руу харц салгалгүй харна, Удалгүй залуу үл ялиг инээвхийлэв. Охин түүнд таалагджээ. Энэ бүх хугацаанд охин ч элдэв хувирал гаргасангүй залууг л харж суусан хэрэг. Өнөөх эр түүний өөдөөс алхаж эхлэн урд нь ирэн зогсоход охин сандал дээр суусан чигтээ түүний нүд рүү харна. Охины гараас татан босгоод өөртөө ойртуулж чихнийх нь хажууханд уруулаа ойртуулан "Цаашдаа чи миний охин, би хэн дуртайгаа өөрийн харьяанд байлгадаггүй" ийнхүү удаанаар хэлээд түүний үсийг зөөлөн илэх нь харагдав.
Түүнээс холдон цааш явахад нь охин сая л нэг ам нээж үг хэлэх нь тэр.
"Ядаж би нэрийг чинь мэдэж болох уу?"

+Going Crazy+ [Mongolian]Kde žijí příběhy. Začni objevovat