🔸Part 1🔸

1.9K 98 0
                                    

Би өглөө сэрүүлэгний дуугаар сэрлээ. Тэгээд цаг харвал 06:00 болж байлаа. Угаасаа би эртэч болохоор орноосоо өндийхэд хугацаа, хүч зарцуулалгүйгээр босч, маш цоглогоор өглөөг угтлаа.

Тэгээд ах нараа сэрээхээр явлаа. Хамгийн эхлээд Согжин ах. Би өрөө лүү нь ороод орон дээр нь хэвтээд ахыгаа тэвэрч, үсийг нь иллээ.

" Согжин ахаа босоорой. "

Согжин: Нэг үнсвэл бослоо.

Гэхээр нь хацар дээр нь үнслээ. Ах ч бас зөрүүлээд миний духан дээр үнсээд орноосоо бослоо. Би босоод дараагийн өрөө лүү явлаа. Тэгээд Намжүн ахын өрөөнд оров. Би бас яг л адилхан ахыгаа тэврээд үсийг нь иллээ.

" Ахаа босоорой~"

Намжүн: Заа~

Намжүн ах сэрээхэд хамгийн амархан нь. Одоо л харин сэрээхэд хамгийн хэцүү хүн болох Тэхён ахыг сэрээх хэрэгтэй боллоо. Би орон дээр нь суутал намайг татаад хөнжил дотроо оруулаад тэврээд хэвтчихлээ. Сандарч байна. Гэвч энэ мэдрэмжээ ил гаргаж болохгүй Ким Сонхи!

" Тэхён ахаа босоорой~"

Тэхён: Үгүй ээ. Босмооргүй байна. Яг ингээд чамтай хамт тэврэлдээд хэвтмээр байна.

" Бос л доо! "

Тэхён: Чи ер нь яагаад сүүлийн үед надаас хөндийрөөд, Намжүн, Согжин хоёрыг эрхлүүлдэг шигээ намайг эрхлүүлэхээ больчихсон юм?

Учир нь би таньд татагдаад байгаа болохоор.....гэж хэлэхийг хүсэж байна.

" Яаж тань шиг ногоорч унтаад үхрийн дуунаар сэрдэг хүнийг эрхлүүлэх юм? Эрхлүүлье гэсэн ч сэрэхгүй байлгүй "

Тэхён: Тэгвэл би дандаа эрт босож байя. Харин чи намайг өмнөх шигээ хайрлана шүү.

" Заа тэгье ээ~"

гэж хэлээд гал тогоо руу орж өглөөний цай бэлдлээ. Ах нар ч ар араасаа гарч ирлээ. Тэгээд би бэлдсэн цайгаа таваглаад урд нь тавив. Зарим хүмүүс намайг үеэл ах нартайгаа яасан дотно юм бэ? гэдэг. Надад тэд нар минь төрсөн ахаас ялгаагүй. Магад зарим төрсөн ах дүү нар ч хоорондоо ийм дотно байдаггүй байх.

Намжүн: Баярлалаа гүнжээ.

Согжин: Чиний хоол хийх чадвар сайжраад удахгүй ахыгаа гүйцэхнээ?

" Аль хэдийн гүйцчихсэн шүү дээ ах минь."

Бид цайгаа ууж эхлэлээ. Би чимээгүй байдлыг эвдэж ам нээв.

MY COUSIN Where stories live. Discover now