🔸Part 9🔸

1.1K 66 0
                                    

Тэхёны өрөөнөөс гарч явахдаа би бодсон юм. Арай л түргэн зан гаргачихав уу? гэж. Тэгээд түүнийг миний ардаас гараад ирээсэй гэж хүссэн. Гэхдээ тэр гарч ирээгүй юм.

Гадаа сэрүүн салхинд 6 сартай жирэмсэн их сургуулийн сурагч охин хийсэн бүх зүйлсдээ харамсах нь холгүй гуниг болон алхаж байна. Гунигтай нь аргагүй алхсаар гэртээ ирээд хувцасаа баглах уу? Хувцасыг нь баглуулах уу? гэж бодож бодосны эцэст өөрөө энэ гэрээс явахаар шийдэн хувцасаа баглаж эхэллээ. Алаг нүдэнд минь гомдлын нулимс цугласан байлаа. Намайг газар суугаад хувцасаа баглаж байтал Тэхён тайван гэгч нь гэртээ орж ирлээ.

Тэхён: Би ирлээ--- Хүүе Сонхи! Хайраа чи юу хийж байгаа юм бэ?!

тэр намайг хараад маш их гайхлаа.

" Хэлээгүй бил үү? Салъя гэж."

Тэхён: Чи үнэхээр салах гээд байгаа юм уу?

" Үгүй. Худлаагаасаа салах гэж байна!"

гэж хэлээд хийж байснаа үргэлжлүүллээ. Гэтэл Тэхён гарнаас минь зуурч зогсоов. Түүнийг намайг зогсоохыг нь л хүлээж байлаа шүү дээ.

Тэхён: Хайраа бид юуг туулж энд хүрлээ дээ. Болохгүй ч гэсэн бууж өгөлгүй өдийг хүрсэн. Гэтэл одоо ийм жижиг зүйлээс болж бууж өгнө гэж үү? Бас би чамайг охинтойгоо хамт гэрээсээ хөөж чадах араатан шиг харагдаж байна уу?

" ...... "

Тэхён: Хайраа миний буруу. Хүсвэл Хэраг ажилаас нь халъя. Гэхдээ чи ч бас намайг бод л доо...

" Намайг уучлаарай....Хэра өмнө нь миний хайртай залууг яаж булааж байсныг нь бодоод чамайг ч бас надаас булаагаад аваад явах юм шиг санагдаад тэнэг аашилсан байна. Бас хоолоо гудар гэж хараасанд уучлаарай. "

Тэхён: Зүгээр дээ~ Харин дахиж хэзээ ч битгий салъя гэж хэлээрэй~ Үхэл биднийг салгах хүртэл хамт байна шүү. Үхэл биднийг салгасан ч гэсэн дараа төрөлдөө хосууд болж төрж, үүрд хамт байна шүү.

" Үүрд хамт байя. Зөвхөн чамтай хамт өтөлж, зөнөмөөр байна. "  гэж хэлээд хөөрхөн хамар дээр нь үнслээ.

-

-Vote🤍


-

MY COUSIN Où les histoires vivent. Découvrez maintenant