🔸Part 4🔸

1.4K 88 0
                                    

Би хувцасаа чирээд гадаа гарлаа. Гадаа бас л бүрхэг бороотой байна. Хаашаа явахаа үл мэдэн зогсоно. Ард нэг хүн миний нэрийг дуудахад хойш харлаа.

Тэхён: Сонхи!

" Яасан? "

Тэхён: Ахыгаа уучлаач?

" Та яагаад надаас уучлалт гуйгаад байгаа юм? "

Тэхён: Чамд ямар аймшигтай зүйл болсонг ч мэдэхгүй уурласанд. Бас цохисонд үнэхээр их уучлаарай. Их өвдсөн үү? гээд хацарт минь гараа нааж зөөлхөн иллээ.

" Зүгээрдээ~ "

Гээд гарыг нь хацарнаасаа холдуулж түлхэн, урагшаа хараад алхтал ах гүйж ирээд намайг араас минь тэвэрлээ.

Тэхён: Битгий яв. Гуйж байна. Битгий яв.
гэж чихэнд минь зөөлөн шивнэнэ.

" ..... " би зүгээр л түүний хийх үйлдлийг ажин зогсов.

Тэхён: Гуйж байна.....

Миний мөр норох мөчид л түүнийг уйлж байгааг мэдсэн юм. Би эргэж хараад ахынхаа нулимсыг арчаад зөрүүлж тэвэрлээ.

" Та миний үгийг заавал сонсож байж л дүгнэлт хийж байна гэвэл...."

Тэхён: Тэгнээ~ Амлая.

" Тэгвэл....Танаас юм гуйя. "

Тэхён: Юу юм?

" Өнөөдөр Согжин, Намжүн ах хоёр гэртээ ирэхгүй. "

Тэхён: Чи яаж---

" Би бүх цагийн хуваарийг нь мэднэ. Тэр хоёр гэртээ ирэхгүй болохоор...та надад архи аваад өг."

Тэхён: Юу гэнээ?!!

" Гуйж байна. Хамт ууя. Угаасаа сэтгэл санаа таагүй, уумаар санагдаж байгаа биз дээ? "

Тэхён: ......

" Гуйя тэгэх үү? " гэж шрекийн муурын нүд гаргалаа.



[ Taehyung's POV ]

Тэр дэндүү хөөрхөн харагдаж байна. Базаад хаячихмаар. Ийм эгдүүтэй охинд яаж "үгүй" гэж хэлж чадна гэж? Тэгээд л би зөвшөөрсөн юм. Би дэлгүүр ороод шар айраг, бүр сөжү хүртэл авсан. Харин Сонхи өөр дэлгүүрээс идэх юм авлаа. Бид хоёр гэртээ орж ирээд зурагтаа асаагаад авсан хоолоо идэж, сөжү шар айраг хоёроо уулаа.

Дөнгөж 2 цагийн дараа гэхэд л бид хоёр үнэхээр их согтсон байв. Тэгээд хамтдаа үзэж байгаа киноныхоо талаар ярьлаа.

Сонхи: Ахаа~

" За "

Сонхи: Энэ бүсгүй энэ залууд хайртай байхгүй юу~

" Тийм үү? "

Сонхи: Даан ч энэ 2 ах дүүс. Уг нь ах нь ч гэсэн энэ дүүдээ хайртай. Гэхдээ энэ байж болох зүйл үү?

Түүний хэлсэн үг яг л надад тохиолдоод байгаа зүйлтэй адил санагдаж байлаа.

" Болно шүү дээ. Эмэгтэй нь л хүсвэл эрэгтэй нь зөвшөөрч л таараа. "

Сонхи: Би таньд хайртай.

" Ах нь ч бас чамд хайртай "

Сонхи: Үгүй ээ~ Таныг би ах гэж биш эрэгтэй хүн гэж хардаг.

Тэр ч бас надтай адил мэдэрдэг байсан байхнээ?

Сонхи: Эмэгтэй нь л хүсвэл болно гэж хэлсэн биз дээ? Тэгвэл би хүсэж байна.

гээд уруул дээр минь үнслээ. Би түүнийг өөрөөсөө түлхэлгүй, улам өөр лүүгээ татлаа...

-

Vote🤍

-

-

MY COUSIN Where stories live. Discover now