🔸Part 2🔸

1.5K 85 0
                                    

[ Songhee's POV ]

Жонгүг бид хоёр хичээлээ тараад тэдний гэрт ирлээ. Гэтэл Тэхён ах ч бас тэнд байв. Гэхдээ Хэратай хамт. Бүр гарнаас нь атгачихсан. Би Хэрад үнэхээр дургүй. Эрчүүд бүгд түүний гадаад төрхийг нь хараад ямар хөөрхөн охин бэ? гэдэг. Гэвч түүний дотоод хүн нь ямар аймшигтай чөтгөр гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэр миний найз залууг булаасан шулмас...

" Миний гар яасан гэж? "     гээд Тэхён ахруу уцаарлав.

Тэхён: Яагаад Жонгүгтэй хөтлөлцөөд явж байгаа юм?!

Ер нь үеэлүүд нэгнийхээ хайр дурлалын асуудалд оролцох эрхгүй байх л даа. Гэхдээ тэр чинь....миний хайртай хүн болохоор л би сүр бадраагаад байгаа юм.

" Найзынхаа гарнаас барьж болохгүй юу?! Та ч гэсэн юу хийгээд явж байгаа юм?! Яагаад наад гар чинь энэ шулмасын гарнаас атгачихсан байгаа юм?!! "

Тэхён: Чи амаа мэд!!! Хэра миний найз охин. Хүндэлж яриарай!

" Ю-Юу???.....Нэгэнт ийм юм ярьсан юм чинь хэлчихье. Жонгүг миний найз залуу!"

Тэхён: Юу гэнээ?!!

Жонгүг их сайн мэдрэмжтэй хүүхэд болохоор миний хэлсэнийг ойлгож, шууд жүжиглэж эхлэн намайг мөрөөр минь тэвэрлээ.

" Аан тийм. Би лав наад шулмасыг чинь эгчээ гэж бодож хүндэлж чадахгүй! "

гэж хэлтэл хацар халуу оргилоо. Учир нь Тэхён ах намайг алгадчихсан. Тэр анх удаа надад гар хүрлээ....Хэраг өмгөөлж....

Тэхён: Ким Сонхи! Бид чамайг ийм хүн болгож хүмүүжүүлээгүй!!!!

Би яг одоо уйлмаар байна. Гэсэн хэдий ч бардам зан минь газар буусангүй.

" Хахахаха!! Нэг муу завхай хүүхнээс болж өөрийн чинь жинхэнэ төрх танигдах гэж!!!"

Тэхён: Чи---      

гээд үгээ хэлж дуусаагүй байхад нь би  "Жонгүгаа явъя. "   гээд Жонгүгийн гэр лүү нь орлоо.

Гэрт нь орж ирээд би түрүүхэн арай гэж тэвчсэн нулимсаа зөнд нь хаялаа. Жонгүг харин намайг өргөөд газараас босголоо.

Жонгүг: За юу болоод байгааг найздаа хэлчих.

" Б-Би үеэл ахдаа хайртай болчихсон "

Жонгүг: ЮУ?!!!!

" Болохгүй гэдгийг нь мэднэ л дээ. Гэхдээ миний зүрх тархиндаа захирагдахгүй байна"

Жонгүг: ....Гэхдээ чи юу ч хийсэн бай би чиний талд байх болохоор хүссэнээ хий.


====[ Taehyung's POV ]====

Би Сонхиг яагаад ингээд байгааг ойлгосонгүй. Тэр уг нь ийм хүүхэд биш юмсан. Би бас уурандаа түүнийг алгадчихсан. Тэрний яаж өмөлзөж, уйлахгүйг хичээж байгааг нь хараад зүрх өвдсөн....

Хажуу тийш харвал Хэра бага зэрэг түгшсэн харагдлаа. Яг л ямар нэг зүйлийг нууж байгаа мэт.

" Манай дүүг уучлаарай~"

Хэра: А-Аан зүгээр дээ.

" Би ингээд явлаа. Болгоомжтой ороорой."

Хэра: За баяртай.

Би тэндээс яваад гэртээ ирлээ. Гэрт Согжин, Намжүн хоёр ирсэн байлаа. Тэд миний урвагар царайг хараад их гайхав.

Намжүн: Үргэлж инээж байдаг хүн өнөөдөр яасан бэ?

" Би та хоёрт л итгээд хэлж байна шүү. "

Согжин: За

" ...Би Сонхид хайртай болчихсон юм шиг байна... "

Намжүн: Чи галзуураа юу?!!!

" Түүнийг харахаар догдолж, өөр эрэгтэй хүнтэй хамт байхыг нь харахаар уур хүрээд байна."

Согжин: Сонхи чинь авга ахын дагавар хүүхэд ч гэсэн болохгүй байхаа.

" Юу?!! "

Намжүн: Чи мэддэггүй юм уу?

" Юуг тэр вэ? "

Намжүн: Сонхи бол Ёнчол ахын төрсөн охин биш. Ёнчол ахын эхнэрийнх нь өмнөх нөхөрийн хүүхэд. Сонхид Ёнчол ахын цус байхгүй.

Согжин: Өөрт нь хэлж болохгүй шүү.

" Зааза "

: Ийм учиртай байсан юм биз дээ?
гээд гараад гүйчихлээ.

" СОНХИ!! "

-

Vote 🤍

-

-

MY COUSIN Where stories live. Discover now