🔸Part 6🔸

1.3K 68 0
                                    

Тэхён ах бид хоёр үерхээд аль хэдийн хагас жил болжээ. Гэхдээ мэдээж нууцаар. Гэрт Согжин, Намжүн ах хоёр байгаа үед ах дүүс. Байхгүй үед нь хосууд. Сонирхолтой л байдаг юм. Бидний хичээлийн жил дууссан. 3 Ах маань сургуулиа төгссөн. Намжүн, Согжин хоёр гайгүй ажил хайж байгаа.

Энэ удаад бас л Тэхён бид хоёр гэртээ хоёулаа байна. Учир нь Намжүн, Согжин ах 2 ажил хайгаад явчихсан. Өмнө нь тэр хоёрыг байхгүйд би Жонгүгийнд очдог байсан бол сүүлийн 6 сар хайртай хүнтэйгээ хамт байх болсон. Өнөөдөр бас л орон дотроо эрхлэлдээд хэвтэж байтал гэрт хүн ориллоо.


: Хүүхдүүдээ би ирлээ~

" Юу вэ?! Аав ирсэн юм байх даа??? "

Тэхён: Тийм байна!

" Хувцасаа хурдан өмсөөд миний өрөөнөөс гараарай! "

Тэхён: За

Бид хоёр сандараад хувцасаа хурдхан шиг өмсөөд доод давхар луу буулаа.

" Ааваа! "      гээд аавыг тэвэрлээ.

Аав/Ёнчол: Аав нь онгоцноос буугаад яаран яаран гэртээ ирлээ. Аавыгаа санасан уу?

" Ямар удаан уулзаагүй билээ дээ? Зөндөө санасан "      гээд энгэрт нь улам наалдлаа. Хэдий төрсөн эцэг минь биш гэдгийг мэдсэн ч гэлээ намайг энэ 4 жилийн хугацаанд хайраар дутаалгүй өсгөсөн хүн минь. Магадгүй түүнээс ч олон жил. Миний санаж байгаа нь л ердөө 4 жил шүү дээ.

Аав: Сайн уу Тэхён миний хүү?

Тэхён: Сайн. Та сайн явж ирэв үү? "

Аав: Сайн. Ажил бүтээх гэж ирлээ~

" Ямар ажил? "

Аав: Өнөөдөр манайд тусгай зочин ирнэ. Манай компанитай хамтарч байгаа компаны захирал.

" Хөөх их чухал хүн юм байна. Тэгвэл Тэхён ах бид хоёр гараад дэлгүүр ороод хоолны материал аваад ирье. "

Аав: Тэгдээ~ Май. Аавынхаа картыг аваад яв. гээд өөрийнхөө хар картыг өглөө.




Би Тэхён ахыг дагуулаад дэлгүүр орлоо. Дэлгүүр дотор дурлалт хос дүрээрээ явж байгаад гэртээ орж ирээд ах дүүгийн дүрдээ орлоо. Тэгээд би хоолнууд бэлдэж эхлэв. Согжин ахынхаа зааж өгсөн хоолнуудыг сурамгай гэгч нь хийж дуусгав.

" Зочид ирэх дөхсөн юм чинь би дээшээ гарж хувцасаа солиод ирье. "

гэж хэлээд өрөөндөө орлоо. Яг намайг өрөөндөө ороход хаалганы хонх дуугарах нь сонсогдлоо. Би ч хувцасаа солилоо. Тэгээд доод давхар луу буув.

MY COUSIN Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin