🔸Part 8🔸

1.2K 67 0
                                    

Аав маань америк луу 4 сар явчихаад буцаад ирсэн. Энэ удаад солонгостоо бүр мөсөн нүүж ирсэн.

Тэхён бид 2 тусдаа гараад амьдарч байгаа. Аав Тэхёныг солонгос дахь компаныхаа захирал болгосон. Би бол төгсөх болоогүй болохоор сурч л байгаа. Тэгээд л гэдэс маань зөндөө том болсон ч гэсэн одоо хичээлдээ явах гэж байна.

" За хайраа явлаа. "

Тэхён: Үнсье~      гээд гүйж ирээд нүүр нүдгүй үнслээ.

" За болноо~ "

Тэхён: Чи тэгээд Жонгүгаас жоохон хол байгаарай. Найз чинь ч гэлээ эрэгтэй хүн шүү!

" Заа~ Харин чи ажил дээрээ өөр хүүхнүүдээс хол байна шүү! "

Тэхён: Ойлголоо~ Хүргэж өгөөгүйд уучлаарай. Одоо шууд хуралтай болохоор амжихгүй байх. Хичээлээ сайн хийгээрэй.

" За~ Ажилд нь амжилт! " гээд нэг үнсчихээд гэрээсээ гараад сургууль руу алхлаа. Гадаа сайхан байна. Яг л миний сэтгэл санаа шиг.

Инээмсэглэл дүүрэн алхсаар ангидаа орж ирвэл миний "төгс" гэмээр царайлаг найз минь яг л нөгөө суудалдаа, яг л нөгөө хөөрхөн инээмсэглэлээ тодруулан сууна.

" Сайн уу царайлагаа? "

Жонгүг: Сайн. Сайн уу хоёр хөөрхөнөө?

" Сайн. "

Жонгүг: Ах нь чамайг санасан шүү~
гээд гэдсийг минь илэв.

" Чи битгий миний охинтой сээтгэнээд байгаарай! "

Жонгүг: Гэдсэнд чинь байгаа хүүхэд миний заяаны хань минь ч юм билүү хэн мэдлээ.

" Айн?! "

Жонгүг: За тоглосон юм аа.

Хичээл маань ч тарлаа. Би гэртээ ирээд хоол хийж савлаад Тэхёны ажил руу очлоо. " Ерөнхий захирал Ким Тэхён" гэсэн хаягтай өрөөнд оров.

" Хайраа------ "

Тэхён: Өө...Хайраа чи ир--

" Энд юу болоод байгаа юм?! "

Хэра: Юу л болов л гэж дээ.

" Хэра яагаад энд байгаа юм?! "

Тэхён: .....

" Хэра яагаад энд байгаа юм гэж чамаас асууж байна Ким Тэхён!!!! "

Тэхён: Хэра манай компанид ажилладаг...

" Яагаад заавал Хэра гэж? "

Тэхён: Ажилд авахгүй гэх шалтгаан байгаагүй юмаа.

" Тэгээд ажилд аваад өдөр бүр камасутра үздэг болоо юу?! "

Тэхён: Хайраа чи юу яриад байгаа юм бэ?

" Үгүй гэж үү? Энэ Хэра чиний хажууд нүцгэн шахуу тонгойгоод бичиг цаас янзалж байна! Тэрний санааг нь гадарлаагүй болохоороо чи Хэраг ажилд авсан гэж битгий хэлээрэй! "

Хэра: Та цаг аваагүй л бол захиралын өрөөнд ингэж хамаагүй орж ирж болохгүй. Та яг одоо гарна уу!

" Юу вэ?! Хэра бүр чиний нарийн бичиг юм уу? "

Тэхён: ....Хэра гарч бай!         гэж хэлэхэд Хэра гараад явлаа.

Тэхён: Сонхи~ Чи яагаад байгаа юм бэ?

" Чи өөрөө яагаад байгаа юм "

Тэхён: Би яасан гэж?

" Хэра чамд одоо хүртэл хайртай байвал яах юм бэ? Яагаад ажилд авч байгаа юм? Хажуудаа байлгахыг хүсээ юу? Тэр ямар санаатай нимгэн нойтон хувцасладагыг чи ч би ч мэднэ шүү дээ. "

Тэхён: Чи яагаад зөвхөн өөрийгөө л бодоод хий дэмий уурлаад байгаа юм бэ?! Тэр надад хайртай байлаа ч ажилд авахгүй гэх шалтгаан болж чадахгүй. Хүн ямар хувцас өмсөх нь тэр хүний л сонголт. Бид түүнийг нь шүүх эрхгүй. Битгий зөвхөн өөрийгөө бодоод бай!

" Би зөвхөн өөрийгөө боддог амиа хичээгч. Тэгээд юу гэж?! Гэвч энэ бүгд чамайг алдчих вий гэж айсандаа л тэр! Чамайг ийм байгаад байх юм бол хоёулаа салъя! "

Тэхён: Юу гэнээ??

" Энэ хоолыг гудраад сайхан амьдраарай!" гээд хийж авчирсан хоолоо ширээн дээр нь чанга гэгч нь тавиад гарч одлоо.


-(Сонхигийн жирэмсэний синдром хөдлөсөн байна😌😆)

Vote🤍

-

MY COUSIN Where stories live. Discover now