🔸Part 10🔸

1.6K 90 2
                                    

[ 5 years later... ]

" Миний охин лаагаа үлээгээрэй." гээд тавын тоотой лаа асаасан бялууг охинынхоо урд тавьлаа. Охин минь цагаан булбарай 2 жижигхэн гараа хооронд нь хавсарч нүдээ аниад хүслээ шивнэж лаагаа үлээлээ. Энэ бяцхан сахиусан тэнгэр минь юу хүсэж буйг бурхан л мэдэх байх. Тэхён бид хоёр охиноо үнсээд баяр хүргэлээ.

Аав: Хөөрхөн зээдээ баяр хүргэе.

Намжүн: Ах нь чамд гоё даашинз авсан.

Согжин: Ах нь чамд хөөрхөн гутал авсан.

Соёон: Баярлалаа~

Жонгүг: Гүнждээ баяр хүргэе. Ах нь чамд зөндөө олон тоглоом авчирсан. Дараа нь хамтдаа тоглоё за?          гээд охинг минь үнсвэл

Соёон: Баярлалаа. Хөөрхөн ахаа~ гэж хэлээд Жонгүгийн хоёр хацар дээр нь жижигхэн уруулаараа шоб шоб хийтэл үнслээ.

Миний охин Соёон 5 нас хүрч байгаа юм. Тэгээд гэрт маань аав, Намжүн ах, Согжин ах, Жонгүг гэх цөөхөн хэдэн хүн л цугларсан байлаа.

Намжүн: Соёонаа~ Чи зөвхөн Жонгүг ахыгаа л үнсэх юм бол Согжин ах бид хоёр нь яах болж байнаа?

Соёон: .....Надад зөвхөн Жонгүг ах л хөөрхөн.

" Энэ охин чинь юу гэнээ? "

Жонгүг: Би мэдсэн юмаа. Соёон Сонхигийн гэдсэнд байхад яг л миний заяаны хань минь юм шиг санагдаад байсан юм.

" Битгий тэнэгт! "

Тэхён: Хайраа бэлэн үү?

" Юунд? "

Тэхён: Ирээдүйд дахиад 4 хүүгийн ээж болох доо

" ЮУ?!! "

Тэхён: Би 5 хүүхэдтэй болохыг хүсдэг. 1 охин, 4 хүү. Охин маань таван нас хүрээд том болчихлоо. Одоо бидэнд дахиад 4 хүү дутуу үлдлээ.

" Чи юу гэнээ?! 19 настай байхад минь айлын авгай болгочихоод одоо бүр нэмээд 4 хүүхэд гэнээ?!! "       гээд Тэхёнтой хөөцөлдлөө.

Аав: Энэ хоёр өөрсдөө хүүхэд байж хүүхэдтэй болсоноо, одоо бүр нэмээд 4 хүүхэд гэнэ шүү.      гэсээр биднийг шоолж инээнэ.

-

-

Төгсөв

-

-
Vote🤍

-

-

MY COUSIN Unde poveștirile trăiesc. Descoperă acum