2. Ким Хэин

388 57 12
                                    

Дахиад нэг сайхан үйл явдал.

Шилэн хаалга нээгдэх бүрт яг зогсож үлдсэн шигээ тэндээ л угтаж авна.

"Би чамд хайртай"

Хөлөө арайхийн зөөсөөр гэрийнхээ үүдээр орж ирээд орон дээр тэрийн уналаа.

Ингэх бүрт нь тайвшруулж өгөх зөвхөн тэрний л нүдэнд харагдаж ганц түүнд л мэдрэгдэх дулаан гар үсийг нь илбэх шиг болно.

Мөн тэрний зэрэгцээ Rj хэмээн нэрийдсэн жижигхэн цагаан нохой нүүр нүдгүй шүлсдэж орхино.

Нэг л мэдэхэд гүн нойрондоо автан хурхирч эхлэх бөгөөд шөнө дөлөөр утсанд нь ирэх дуудлага үргэлж сэрээчихдэг байлаа.

"Яаралтай хагалгаанд..."

"Гарлаа"

Нойрмог хэвээр орноосоо өндийн гутлаа углаад машины түлхүүр халааслан хаалгаар гараад явав.

Эмнэлгийн хаалгаар орж ирэв үү үгүй юу халуун кофе гарт нь бариулаад мэс засалд зориулсан нэг удаагийн хувцсыг ч өмсөхөд бэлэн болгон бариад хүлээж байх аж.

Кофеноос хэд балган толгойгоо сэгсэрээд гараа ариутгаж угаагаад хувцсаа өмсөн хагалгааны өрөө рүү орохдоо урьдын л адил инээмсэглэн зогсох Намжүүнийг харлаа.

"Жүүнаа надад туслаарай"

Дахиад нэг хүндхэн хагалгаа дуусч үүрийн 6 цагт өрөөндөө орж ирэн арьсан хар буйдан дээр нойроо авахаар хэвтлээ.

"Үргэлж тусалж байдагт баярлалаа. Ким Намжүүн"

Зөвхөн түүний нүдэнд л харагдах энэ Ким Намжүүн гэгч чухам Сокжины тархинаас урган гарсан уу эсвэл цагтаа бодит байсан уу мэдэхгүй юм.

Унтсаар бас унтсаар оройн 17 цагт буйдангаасаа унан нойроо сэргээж орхилоо.

Эргээд унтах хүсэл ч байсангүй угаалгын өрөө рүү оо сойзоо барин алхлаа. Амаа хөөсрүүлэн угаасаар хамгийн сүүлд нүүрээ угаан толь руу харвал тэрний ард хөх жинсэн өмд, ханцуйг нь шамлан өмссөн цэнхэр цамц бага зэрэг шаргал туяа орсон үстэй өндөр залуу түүнийг ажин зогсоно.

"Намайг дагаж ирээ юу?"

Өнөө залуу юу ч дуугарахгүй байх агаад Сокжин ч хэлэхгүйг нь мэдэж байсан мэт нүүрээ арчаад өрөөнөөс гарахад нөгөө залуу ч араас нь даган гарав.

"Энэ хэвээрээ үргэлж тусалж байгаарай. Үгүй бол чи надаас явчихна шүү дээ"

"Тэгнэ ээ эмчээ. Бас би таниас хэзээ ч холдохгүй. Битгий санаа зов" түүний үгний хариуд эмэгтэй хүний нарийхан хоолой сонсогдоход Сокжин гайхан түүн рүү харвал сувилагч бүсгүй энгэртээ дэвтэр тэвэрчихсэн инээмсэглэн алхаж яваа харагдана.

"Хэн чамтай ярьсан юм" ямар ч царайны хувиралгүй ийн хэлээд хачин харчихаад түрүүлээд явчихсан тэрний араас өнөөх бүсгүй гайхсан янзтай харсаар хоцров.

"Заа... Манай Хэин хэр байна даа?" VIP өрөөний хаалгаар дөнгөж орж ирээд л ийн асуух царайлаг эмч бяцхан охин болон тэдний эцэг эхэд цаанаасаа л дулаахан дотно санагдана.

"Сайн байгаа эмчээ" Өвчтөний орон дээр хэвтэх бяцхан охин ийн хэлэхэд Сокжин инээмсэглэн ойртож ирээд "Удахгүй бүр ч сайжрах болно"

2 жилийн өмнө эмнэлэгт анх ирж бие нь муудсаар түүнээс хойш бараг л нэг жилийн турш сайжралгүй бас муудалгүй нэг л хэвэндээ байсан 7 настай бяцхан охин хэзээ үхэхээ ч мэдэхгүй өөрийгөө эдгэрээд эмнэлгээс гарна л гэж итгэдэг байлаа. Сокжины хувьд ч Хэин охиныг яг л өөрийн охин шигээ хайрладаг аж.

Учир нь энэ жижигхэн охин зүрхэнд нь үүссэн мөсийг өдрөөс өдөрт хайлуулж буталж удаа ч үгүй Ким Намжүүн гэх залууг ч түүнд бэлэглэжээ. Анх Намжүүнийг харсан хүн бол Ким Хэин гэх энэ охин.

Энэ бяцханаа бол бидний охин Жүүнаа. Хөөрхөн байгаа биз?

Хааяахан тэрнийг хараад нулимс урсах нүдийг нь гүн ширтэж жижигхэн зөөлөн гараараа нулимсыг нь арчиж өгөх энэ охин.


Vote and follow~♡😉

𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝ⁿʲ |✔|Where stories live. Discover now