18. Баярлалаа Хэин [Ending]

347 53 16
                                    

Дүүд минь таалагдсан. Тэгэхээр надад таалагдана гэсэн үг!

Намжүүн эмнэлгээс гараад сар шахуу хугацаа өнгөрсөн ба Жинийг хайрлах гэж нэлээн л хичээж байлаа.

Өглөө бүр сэрэнгүүтээ л Наригийн үлдээсэн бичлэгийг үзчихээд өрөөнөөсөө гарахад амттай хоолны үнэр ханхалж угаалгын өрөөнөөс ч өмнө гал тогоо ороход хүргэх аж.

"Бие засч нүүр гараа угаасан уу?"

"Угаачихсан"

"Нүднийхээ нуухыг авчихаад худлаа ярихаа бод. Яв!"

Жүүн шилээ маажин ширээнээс босоход Жин амандаа бувтнасаар дөнгөж бэлэн болсон хоолоо таваглаж эхлэв.

Удалгүй Намжүүн эргэж ирэн ширээндээ суугаад хоолоо идэж эхлэх бөгөөд хэд хоногийн өмнөөс сэтгэл санаа нь хамаагүй дээрдсэн гэсэндээ хий дэмий хоолоо хутгаж суухаа больчихсон аж.

Жин ч үүнд нь баярлаж байсан юм. Хэдэн долоо хоногоор үхсэн юм шиг хэвтсэн юм чинь арга ч үгүй биз.

"Жин, хоёулаа өнөөдөр гадуур явах уу? Би агаар амьсгалмаар байна"

"Дуртайяа"

Тэд хоолоо идэж дууссаныхаа дараа өөрсдийгөө хувцаслан гэрээсээ гарцгаав. Жин машиндаа суух гэсэн ч Намжүүн алхахыг хүсэн цэцэрлэгт хүрээлэн рүү элдэвийг ярилцан алхаж эхлэлээ.

Жин түүний гараас барьчих гээд чадахгүй явах бөгөөд үүнийг нь Жүүн анзаарсан бололтой тэрний гараас хөтлөөд юу ч болоогүй мэт яриагаа үргэлжлүүлнэ.

"Жүүнаа биднийг хүмүүс хараад байна"

Түүний хэлсэн үгэнд Жүүн бага зэрэг инээмсэглээд "Ичих юм бол энэ харилцааг эхлүүлэх хэрэггүй шүү дээ. Тэдний юу гэх надад хамаагүй ээ" гэх нь тэр.

Жин ягаарч эхлэх хацраа нуун газар ширтэж эхлэхэд Жүүн ч мөн инээмсэглэх аж.

"Би чамд хайртай болох гэж хичээж байгаа Жин. Хурдан бас хүчээр биш зүгээр л чамд дурлах гэж хичээж байгаа. Бас чамаас салах бодол байхгүй болохоор элдэв юманд битгий санаа зов"

Яагаад ч юм энэ үгийг хүчээр хэлж байгаа мэт санагдаж байсан ч Жин жаргалтай байлаа.

《Пак Жимин》

Жиминээс дуудлага ирэхийг харсан Жин духаа алгадан санаа алдаад утсаа авлаа.

"Чи хааччихав аа?"

"Уучлаарай Жүүнтэй хамт гадуур явж байна. Ойрхон явж байна удахгүй ээ"

𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝ⁿʲ |✔|Where stories live. Discover now