4. Ганцаараа

239 48 1
                                    

Зогсолтгүй зүрхэнд нь иллэг хийж нулимсаа дуслуулан сэрээх гэж зүтгэнэ.

Гуйж байна... Ядаж ганцхан өдөр. Ганцхан өдөр л амьдруулж өгөөч.

Намжүүн бага багаар бүдгэрч байлаа.

"Эмчээ... зүрх нь зогсчихлоо"

"Болоогүй ээ! Би амалсан. Хэинийг эдгээнэ гэж"

"Эмчээ гэхдээ..."

"Үгүй гэж байна!"

"Ким Сокжин эмчээ!!!"

Сувилагч бүсгүй зориг гарган дуугаа өндөрсгөхөд Сокжин өөрийн ухаанаа эргүүлж аван хөдөлгөөнөө зогсоолоо.

Бид нэг нэгэндээ амласан шүү дээ. Хэрэв би чамайг эдгээж өгвөл чи намайг ааваа гэж дуудна гэсэн. Ганцхан удаа л ааваа гэж дуудуулахыг хүссэн юмсан.

"Уучлаарай Ким Хэин. Цаг минут тутамд худлаа хэлж найдвар төрүүлж байсанд уучлаарай"

Хүлээж байх ёстой Жүүн ч замхран алга болжээ.

Жин анзаарах ч сөхөөгүй өрөөндөө орон ширээнийхээ ард суулаа.

"Хэин явчихлаа. Жүүнаа... Хэин байхгүй болчихлоо"

Гарынхаа шуугаар нүдээ даран чимээгүйхэн мэгших ба өнөө хар арьсан буйдан дээр Жүүнийг сууж байна гэж бодно.

"Чи ярьдаг ч байсан болоосой"

Үгээ дуусган буйдангийн зүг харвал Жүүн байхгүй байх нь тэр.

"Жүүн?"

Сокжин яаран ширээнээсээ босоод Жүүнийг хайж эхлэв.

Орилсоор өрөөнөөсөө гаран зай завсар булан тохой бүрийг шалгасан ч түүний бараа харагдсангүй. 

Хувцсаа ч солилгүй эмчийн цагаан нөмрөгтэйгөө тэндээс гарч замаар осол гаргачих шахан давхих аж.

Эцсийн найдвар болох тэрний гэр!
Дахиад л хоосон...

Хөлдүү зүрхийг нь гэсгээсэн охин хоосон сэтгэлийг нь дүүргэсэн залуу хамтдаа алга болжээ.

Ор мөргүй огт байгаагүй юм шиг... Гэнэт ирсэн шигээ гэнэт явчихлаа.

Хэдэн жилийн өмнөх уй гашуу дахиад л тэрнийг нөмрөн авчээ.

8 жилийн өмнө

Ахлах ангийнханы төгсөлтийн баяр болж байлаа.

Сургуулийн хамгийн шилдэг сурагчаар шалгарсан Жин ээжийнхээ хамт жаргалтайгаар инээмсэглэн зураг татуулж байсан юм.

Хормын дотор л тэрний инээмсэглэл арчигдаж тэр цагаас хойш Хэин ирэхээс өмнө бараг л инээмсэглээгүй юм.

Хөгшин настай ээж нь тэрэнд байсан ганц л хүн байсан бөгөөд төгсөлтийн баяр дээр нь өөд болчихсон.

Тэгээд л хичээсэн. Галзуу юм шиг л хичээл хийж эмч болохын төлөө тэмцсэн. Хэзээ ч байсан хайртай хүнээ алдахгүйн тулд эмч л болохыг хүссэн. Тэрэнд хайрлаж дурлах ч зав гараагүй юм.

Эцэст нь зорилгодоо хүрч энэ эмнэлгийн хамгийн залуу мэс заслын эмч болж чадсан нэгэн.

"Дахиад л ганцаараа болчихлоо"

𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝ⁿʲ |✔|Where stories live. Discover now