5. Осол

236 49 13
                                    

2 жилийн дараа

Хүн бүхний харцыг булааж дулаахнаар инээмсэглэдэг байсан эмч тэс өөр болон хувирчээ.

3 жилийн өмнөх алдарт Мөс гэгдэх Жин эргэн ирсэн байлаа.

Хэнд ч битгий итгэ. Учир нь бүгд орхиод явдаг.

Rj г салхилуулахаар гарсан Жин нохойгоо сул тавьснаа ч мэдэхгүй бодлогоширон сууж байлаа. Rj ч гүйгээд алга болчихсон байв.

Гэнэт л нохойгоо санав уу гэлтэй толгойгоо сэгсэрээд ийш тийш хараад харсан зүгтээ гүйж эхлэв.

Чи хүртэл орхиод явж болохгүй ээ...

Ойрхон чанга чимээ гарч зөндөө хөтлөгдөн очвол жижигхэн цагаан нохой тэвэрчихсэн замын голд нэг залуу хэвтэж байх аж.

"Энд юу болсон бэ?"

"Тэр залуу нохой аврах гэж байгаад өөрөө машинд мөргүүлчихлээ. Аврах хэрэгтэй ч гэсэн өөрийнхөө амийг бодох хэрэгтэй шдээ"

Жин урагш хэд алхаад бие хөлдчихсөн юм шиг таг гацчихав.

"Ж-Жүүн?"

Нохой нь Жин рүү гүйж ирэн тэврүүлэхэд залуу ухаангүй хэвтсээр л...

"Алив надад туслахгүй юу. Би эмч байгаа юмаа. Энийг түр тэвэрч байгаач" Жин эргэн тойрныхоо хүмүүсээс тусламж хүсэн нэгэнд нь нохойгоо тэврүүлээд өөр хоёр залуугаар Жүүнийг замаас холдуулав.

Хоёр нүдийг нь нээж үзэн ямар нэг яс хугарсан эсэхийг шалгаж энд тэнд нь хүрж үзээд гарт нь хүртэл хөмсөг нь зангираад ирэв.

"Хэн нэгэн түргэн дуудаад өгөөч"

"Дуудчихсаан. Удахгүй байх"

Тэр хооронд нь хажууд нь туслах гэж хичээх сурагч охиноос шугам гуйгаад гарт нь чиг тавин боогоод түргэний машин хүлээлээ.

Хэдхэн хормын дараа түргэний тэрэгний дуу хангинаж ирээд залууг дамнуурган дээр хэвтүүлэхэд Сокжин ямар эмнэлгээс ирсэнийг нь асуугаад тэднийг явуулав.

"Баярлалаа"

Жин нохойгоо буцааж аван талархлаа илэрхийлээд гэр лүүгээ хөдлөв.

Дэчан... Маргааш тэнд уулзацгаая!

Энэ өдөр Жиний хувьд амьдралынх нь хамгийн жаргалтай өдөр байлаа. Учир нь тэр Жүүнийг бодитоор нь харчихлаа шүү дээ.

Маргааш өглөө нь Жин гараа гаргаж хоол хийгээд Дэчан эмнэлгийн зүг машинаа хөдөлгөв.

"Сайн байна уу? Энд өчигдөр машинд мөргүүлээд гараа хугалсан хүн ирсэн үү?"

"Ким Намжүүн мөн үү?"

"Тийм ээ мөн"

Нэр нь хүртэл... Яах аргагүй чи бид хоёр заавал учрах ёстой хүмүүс байсан бололтой.

"Нийтийн тасагт байгаа юм байна"

"Нийтийн тасаг аа?" Сокжин жаахан гайхан олон хүн хэвтдэг задгай тасаг руу алхав.

Хоёр тийш харан нүдээрээ хайсаар тайван гэгч унтах Жүүнийг олж харлаа.

Авчирсан хоолоо газар тавин хажууд нь суугаад ширтэж эхлэв. 2 жилийн турш хараагүй царайг нь ханатлаа харахыг хүссэн байх л даа.

Нэг хөдлөх гэснээ гипстэй гарандаа түүртэн нүдээ нээхэд танихгүй залуу эрүүн доороо хоёр гараа тулчихаад өхөөрдөм гэгч нь өөрийг нь ширтэн суух аж.

"Хэн бэ? Яагаад энд байгаа юм?"

"Дахиад уулзлаа Жүүнаа!"

"Хүн андуураагүй биз?"

Жин толгой сэгсрэн хажуудаа тавьсан хоолыг аваад тагийг нь нээн нэг халбагадав. Амсаж үзсэнээ болно гэсэн шиг бага зэрэг толгойгоо дохин Жүүний ам руу хийх гэж оролдов.

"Хэн юм бэ гэж асууж байна!"

"Би юу? Эхлээд идчих. Тэгээд ярилцацгаая"

"Дургүй хүргээд байвал алчихна шүү!"

𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝ⁿʲ |✔|Où les histoires vivent. Découvrez maintenant