12. Үерхэх санал

219 49 20
                                    

Жин кафен үүдэнд ирчихсэн орохдоо эргэлзэж байлаа. Гэсэн ч тэр Намжүүн шүү дээ. Тэгж бодоод л дотогш орлоо.

"Юу ярих гэсэн юм? Уг нь чамайг мартаж эхлэх гэж байлаа"

"Юу... Нөгөө... Чи юм асууна гэсэн шдээ. Мөнгө аваагүй юм чинь хэлснийг чинь хийх гээд ирсэн юм. Асуултаа асуухгүй юм уу?"

"Нэгдүгээрт! Хусогтой ямар харилцаатай юм?
Хоёрдугаарт! Яаж танилцсан?
Гуравдугаарт...! Анх уулзаад юу гэж бодсон одоо юу гэж бодож байгаа?
Цааш нь... Ямартай ч эд нар байсан юм. Гэхдээ хариулах хэрэггүй дээ. Мэдчихсэн"

"Хусог ах хариулчихсан байх л даа. Чамд юу гэж хэлсэн юм?"

"Та хоёр үерхдэг юм биш үү? Арай... Үгүй юм уу?"

Намжүүн хачин харснаа бага зэрэг инээмсэглээд "Ах надад сайн юм шиг байна лээ. Тэрнээс биш үерхдэггүй шд. Анх би халаасны хулгайн хэргээр тэрэнтэй уулзаж байсан юм. Жилийн өмнө байх. Тэгээд гарсаныхаа дараа удаа ч үгүй сургуулийн хүүхэд дээрэмдсэн гээд дахиад л тэрэнтэй уулзчихсан. Тэгсээр байгаад дотно болчихсон л доо..."

Жин инээмсэглэж байлаа. Тэд үерхэдэггүй юм байна. Тэр хаягдаагүй юм байна.

"Тэгвэл надтай болз! Яахав одоохондоо чи намайг гэхгүй ч би чамайг гэхэд болно. Мөнгөний хариу гэж бод. Тохирох уу?"

Намжүүн юу гэж хариулахаа мэдэхгүй байлаа. Хэтэрхий гэнэтийн гэнэтийн санал байсан биз.

"Үгүй ээ нөгөө..."

"Тэгвэл чи надад тэр мөнгийг буцааж төлөх хэрэг л гарах нь дээ"

Намжүүн ширээн дээр байх хар кофе руу хэсэг чимээгүй ширтээд урт амьсгаа авав.

"За яахав. Гэхдээ хугацаатай байя. Харин хугацааг нь чи шийд"

Жин хоёр гараа элгэндээ эвхэн хойш сандалаа налаад "Хугацаа гэсэн үү? Тэгвэл... хоёр сар"

"Нэг сар!"

"Гурван сар!"

"Нэг сар хагас!"

"Тохирлоо"

Аравхан минутын дотор байдлыг хэдэн зуун градус эргүүлчихлээ. Жин ч баярлаж байлаа. Харин Жүүн Хусогт энэ талаар яаж хэлэхээ бодох аж.

Тэр ч галзуурах байх даа.

"Юу?! Болзох ий? Чи галзуураа юу? Тодорхой хэлж байхад очиж уулзаад бүр үерхэх саналыг нь зөвшөөрсөн хэрэг үү? Улаан цагаандаа гарчихжээ?"

𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝ⁿʲ |✔|Where stories live. Discover now