3. Сүүлчийн зураг

280 49 6
                                    

Оройжин өвчтөнүүдээ эргэн явсаар амралтын өрөөнд орж ирээд унтахаар хэвтлээ. Хэдий өдөржин унтсан ч шөнийн нойрыг яаж гүйцэхэв.

Сурсан зангаараа өглөөний найман цагт сэрж нүүрээ угаагаад өвчтөнүүдийн өрөөгөөр эргүүл хийхээр явлаа.

"Ким Хэин өглөөний мэнд!"

Олон өрөөгөөр орж хүмүүстэй мэнд мэддэг ч гэлээ Хэиний өрөөнд ирж ирэхдээ л инээмсэглэх аж.

Байнгын жаргалтайгаар инээмсэглэх охины эцэг үргэлж л эхнэрээ энгэртээ наан нулимсыг нь арчиж өгнө. Тэд ч гэсэн охиныг удаан амьдрахгүйг мэддэг байх л даа.

"Хэинаа ахтайгаа зураг даруулмаар байна уу?"

"Ммн"

Сокжин утсаа гаргаж ирэн камерыг нь нээгээд Хэиний нуруугаар тэврэхэд Хэин хоёр хуруугаа гозойлгон инээмсэглэх аж.

Магадгүй энэ тэдний хамтдаа нэг зурганд гарч буй эхний бас эцсийн мөч ч байж мэднэ.

"Хар даа! Намжүүн ах ирчихэж" хэн ч байхгүй хоосон хана руу гараараа заагаад ийн хэлэхэд өрөөнд байх хэдэн хүн бүгд тэр ззг рүү харах бөгөөд Сокжин эмчээс бусад нь хэн нэгэн байгаа эсэхэд эргэлзэн нүдээрээ хайцгаана.

"Тийм байна"

Сокжин багахан инээмсэглээд Хэин рүү харахад охин орныхоо нэг тал руу шахаж суугаад гараараа хоёр товшин Намжүүн рүү харлаа.

"Ахаа нааш ир. Хамтдаа зураг даруулъя!"

Сокжин утсаа хөндлөнгөөр нь бариад гурван хүн багтчих зай гаргахад Жүүн тэр зайнд нь багтан суулаа.

"Дарлаа шүү! Нэг...хоёр"

Хэинаас бусад нь Сокжиныг зөвхөн охиныг тайтгаруулж сэтгэл санаагаар унагахгүйн тулд жүжиглэж байна гэж бодох ч энэ зөвхөн тэдний бяцхан нууц юмсанж.

Гэвч энэ жаргалтай мөч нэг л өдөр тасарна гэдэг харамсалтай.

Үдээс хойш 2 хүнд мэс засал хийж эхнийх нь амжилттай болсон ч дараагийнх нь хагалгаагаа давж чадаагүй юм.

Жин сандран гарч ирээд Намжүүний байгаа эсэхийг шалгахад тэр яаж үлддэг тэр хэвээр хүлээж байлаа.

"Чи надтай үүрд хамт байх бололтой"

Уртаар санаа алдан гар дээр нь амиа алдсан хүний ар гэрийнхний өрөвдөлтэй царайг бодон сэтгэлээр унах аж.

Оройн найман цагт гэрийнхээ хаалгаар орж ирээд гал тогоог зүглэн аяга ус хийж уугаад усанд орохоор угаалгын өрөөнд оров.

Дараа нь халуун кофе чанаад зурагтаа асаан өмнө нь суулаа. Мөн түүний хажууд Намжүүн ч суух аж.

Зав гарах бүртээ ганц л киног нүд салгалгүй шимтэн үзнэ. Титаник!

Тэгээд Leonardo DiCaprio -г үхэх бүрт уйлна. Бас кино дуусахаас ч өмнө унтаад өгнө.

Жил хагасын өмнөөс л ийм болчихсон.

Өнөөдөр бол тэрний хувьд амралтын өдөр. Долоо хоног бүрийн лхагва гаригт тэр амардаг юм.

Хүнсээ цуглуулаад гэр лүүгээ харьж явлаа. Гэнэт утас нь дуугарч тайван байдлыг нь алдагдуулж орхив.

"Сокжин эмчээ Ким Хэин!"

Сувилагч бүсгүйн сандарсан хоолойноос юу болсныг шууд л гадарласан Жин машинаа эргүүлэн эмнэлгийн зүг хурдлав.

Эмнэлгийн бүх эмч сувилагч Хэин болон Жиний хооронд онцгой харилцаа байдгийг мэднэ. Тэгээд л хамгийн түрүүнд Жинд дуулгасан хэрэг.

Хэинаа тэсээрэй! Ах нь одоохон!

Сокжин чадах бүхнээ дайчилж байлаа.

Жүүнаа энэ удаад ч бас надад туслаарай. Гуйж байна.

Эцэст нь тэр явах болчихож. Ирж буцдаг хорвоо шүү дээ. Цаг нь болохоор хэн ч л яваад өгнө.

𝐈𝐦𝐚𝐠𝐢𝐧𝐚𝐫𝐲 𝐅𝐫𝐢𝐞𝐧𝐝ⁿʲ |✔|Where stories live. Discover now